"Nissan" АНУ дахь борлуулалтынхаа 30%-40%-ийг хайбрид автомашинаар бүрдүүлнэ
Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” компани “Rogue e-Power” хайбрид загвараа рэх арваннэгдүгээр сард АНУ-ын зах зээлд борлуулахаар төлөвлөжээ.

Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” компани “Rogue e-Power” загварын хайбрид автомашинаа ирэх арваннэгдүгээр сард АНУ-ын зах зээлд борлуулахаар шийдвэрлэжээ. Ингэснээр дэлхий даяар хоёр сая гаруй автомашинд ашиглагдсан “e-Power” технологи анх удаа Америкийн хэрэглэгчдэд хүрэх юм.
“Nissan Americas”-ийн ТУЗ-ийн дарга Кристиан Менье даваа гарагт Японы Ёкохама дахь компанийн төв байранд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ АНУ-ын дунд оврын автомашины борлуулалтынхаа 30-40 хувийг “маш богино хугацаанд” хайбрид загваруудаар бүрдүүлэх зорилготой буйгаа мэдэгджээ.
“e-Power” систем нь автомашины дугуйг цахилгаан мотороор хөдөлгөдөг ба бензин хөдөлгүүр нь үндсэндээ цахилгаан үйлдвэрлэх үүрэгтэй хайбрид технологи юм.
Үүний зэрэгцээ “Rogue”-ийн дараа илүү авсаархан “Kicks e-Power” загварыг АНУ болон Канадын зах зээлд аль болох ойрын хугацаанд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Мөн цаашид том оврын SUV болон пикап загваруудад хайбрид хөдөлгүүрийн сонголт нэмэхээр судалж буйгаа компанийн удирдлага онцлов.
АНУ дахь үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ
“Nissan” АНУ-д борлуулж буй автомашиныхаа 80 хувийг 2030 оны эцэс гэхэд тус улсад үйлдвэрлэдэг болох зорилт тавьжээ. Уг үзүүлэлт одоогоор 65 орчим хувь байгаа бол 2025 оны эхээр АНУ импортын тариф нэвтрүүлэхээс өмнө 40 орчим хувь байжээ.
Энэ хүрээнд “Rogue e-Power” загварын АНУ дахь үйлдвэрлэл хамгийн эртдээ 2028 онд эхлэх боломжтой гэдгийг Менье мэдээлж байна. Харин үйлдвэрлэлийн нутагшуулалтыг нэмэгдүүлэх бодлого нь импортын тарифын нөлөөг бууруулж, АНУ-ын зах зээлд нийлүүлэх автомашины үйлдвэрлэлийг дотоодод төвлөрүүлэх “Nissan”-ийн стратегийн нэг хэсэг болж байна.
Менье мөн ирэх таван жилийн хугацаанд АНУ-ын автомашины зах зээл Хятадын үйлдвэрлэгчдийн нээлттэй хүлээн авна гэж төсөөлөхгүй байгаагаа хэлжээ. Түүний тайлбарласнаар хямд үнэтэй Хятадын автомашинуудтай өрсөлдөх эрсдэлээс шалтгаалан олон автомашин үйлдвэрлэгч ийм өөрчлөлтийг дэмжихгүй байгаа аж.
Гэхдээ “Nissan” Хятадын үйлдвэрлэгчид урт хугацаанд АНУ-ын зах зээлд нэвтрэх боломжийг тооцож, шинэ автомашин хөгжүүлэх хугацаагаа богиносгохын зэрэгцээ зардлаа бууруулахаар ажиллаж байна.
Үүний зэрэгцээ тус компани Хятадад үйлдвэрлэсэн “Frontier Pro” залгадаг хайбрид пикап автомашинаа Мексик болон Латин Америкийн зарим зах зээлд гаргахаар төлөвлөжээ.
Холбоотой мэдээ

Tesla Невада мужийн Спаркс хотод Semi-ийн өндөр хүчин чадлын анхны үйлдвэрээ албан ёсоор нээлээ
Tesla Semi ачааны цахилгаан машиныг их хэмжээгээр үйлдвэрлэх анхны үйлдвэрээ нээж, хүнд даацын зах зээлд өрсөлдөөнийг хурцатгав.

Bentley Motors-ийн гүйцэтгэх захирал тансаг ангиллын цахилгаан автомашины эрэлт үргэлж өснө гэж үзлээ
Bentley Motors анхны бүрэн цахилгаан загвараа танилцуулж, чинээлэг худалдан авагчдын хүлээн зөвшөөрөл үргэлжилж байгааг онцоллоо Torcal нь Лондонд танилцуулагдаж, 600 км хүртэл явах чадвар болон…

"Tesla" Вьетнамын зах зээлд орохоор бэлтгэж, "VinFast" экосистемээрээ давамгайлж байна
“Tesla Motors Vietnam” нэртэй орон нутгийн хуулийн этгээд Вьетнамд бүртгүүлсэн нь тус зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх боломжийг нэмэгдүүлэв. Вьетнам 2025 онд Зүүн Өмнөд Азийн хамгийн том цахилгаан автомашины зах зээл болж, хоёрдугаар улиралд борлуулалт нь жилийн өмнөхөөс 89 хувиар өсчээ. Гэвч “Tesla” дотоодын зах зээлийн 92 хувийг эзэлж буй “VinFast”-тай зөвхөн автомашины үнэ, технологиор бус цэнэглэлт, үйлчилгээ, түгээлтийн экосистемээр өрсөлдөх шаардлагатай болж байна.



Детройт EV-ээс илүү V-8-т дахин төвлөрч, GM 2027 оны пикапын хөдөлгүүрийн багцаа шинэчиллээ
Цахилгаан хөдөлгүүрийн хөөрөл Детройтод саарч, GM пикапын ашигтай сегментэд бензин V-8-аа шинэчиллээ. General Motors 2027 оны Chevrolet Silverado 1500, GMC Sierra 1500-д хоёр шинэ V-8, 3.0 литрийн дизель, сайжруулсан турбо сонголт танилцууллаа. Төрийн дэмжлэг хумигдаж EV эрэлт сул хэвээр байвал том пикапын өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй байна.