“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангай аймагт ажиллаж байна. Энэ үеэр Арвайхээр хотын дулааны станц барих төслийн санхүүжилтийг 2027 оны төсвийн хүрээнд шийдвэрлэж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо. Тус төсөл 45 хувийн гүйцэтгэлтэй, сүүлийн нэг жил бүтээн байгуулалтын ажил нь бүрэн зогсоод байжээ. Засгийн газар Оюутолгой төслөөс авах ногдол ашгаас есөн аймгийн дулааны станцын ажлыг бүрэн дуусгахад зарцуулахаар төлөвлөсөн.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангай аймагт ажиллаж байна. Энэ үеэр Арвайхээр хотын дулааны станц барих төслийн санхүүжилтийг 2027 оны төсвийн хүрээнд шийдвэрлэж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо. Тус төсөл 45 хувийн гүйцэтгэлтэй, сүүлийн нэг жил бүтээн байгуулалтын ажил нь бүрэн зогсоод байжээ. Засгийн газар Оюутолгой төслөөс авах ногдол ашгаас есөн аймгийн дулааны станцын ажлыг бүрэн дуусгахад зарцуулахаар төлөвлөсөн. Мөн нийслэлд дулааны VI станцын санхүүжилтийн 30 хувийг төсвөөс буюу Оюутолгойн ногдол ашгаас, 70 хувийг хувийн хэвшлийн санхүүжилтээр шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, 2027 оны улсын төсөв батлагдсанаар эрчим хүчний асуудлаа манай улс бүхэлд нь шийдвэрлэнэ. Архангай аймгийн Дулааны станцын ажил эхлээгүй тул төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ гэлээ. Засгийн газар таван аймагт сэргээгдэх эрчим хүчний нээлттэй аукцион анх удаа зарлаж, хувийн хэвшлийнхэн ирэх өвлийн оргил ачааллаас өмнө буюу энэ оны арван хоёрдугаар сард батарей хуримтлуур, нарны станцуудаа ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүний нэг болох Өвөрхангай аймгийн Хархорин дахь 50МВт нарны станцын төслийн гүйцэтгэл 45 хувьтай үргэлжилж буйг орон нутгийн удирдлагууд хэллээ. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2026 оны улсын төсвийн тодотгол, 2027 оны төсвийн хүрээнд хөгжлийн томоохон төслүүдийг урагшлуулж, бодит үр дүн гаргах, эрчим хүчний асуудлаа шийдвэрлэхэд чиглэж байгааг Ерөнхий сайд онцоллоо.
Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангайд ажиллаж, эрчим хүчний төслүүдийг урагшлуулах чиглэл өглөө
Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангайд ажиллах үеэр эрчим хүчний төслүүдийг гацаанаас гаргахыг онцоллоо Хархорин дахь 50МВт нарны станц 45 хувийн гүйцэтгэлтэй, Арвайхээрийн дулааны станцыг 2027 оны төсвөөр шийдвэрлэнэ Эдгээр шийдвэр нь аймгуудын өвлийн оргил ачааллыг давах, шинэ эх үүсвэрийг түргэтгэх хүлээлт үүсгэв

Азийн зуны спортын XX наадам Нагояд албан ёсоор нээлтээ хийж, тивийн спортын өрсөлдөөн эхэллээ.
Азийн зуны спортын XX наадам өнөөдөр Нагояд албан ёсоор нээгдэж, тивийн өрсөлдөөн эхэллээ. Наадамд Азийн 45 улс оролцож, Монгол Улсаас 34 төрөлд 299 тамирчин Япон Улсыг зорилоо. Нээлтийн ёслол өндөрлөснөөр Монголын багийн тэмцээнүүд эрчимжиж, медалийн өрсөлдөөн ширүүсэх хүлээлт нэмэгдэв.

Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн салбарын нөхцөл байдал итгэлд сөргөөр нөлөөлсөн гэж үзлээ
Ерөнхий сайд Н.Учрал хуулийн байгууллагын нөхцөл байдал олон нийтийн итгэлийг алдагдуулж байна гэж мэдэгдэв Тэрээр хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргав Харьяа байгууллагуудын удирдлагуудыг мөн чөлөөлүүлэх нь салбарын үйл ажиллагааг хэвийн болгох шахалт нэмэгдүүлнэ

Ерл Чарльз Спенсерийн дурсамж номын хэсгүүд нийтлэгдэж, Диана гүнжийн гэр бүлийн эмзэг түүх дахин сөхөгдлөө
Ерл Чарльз Спенсерийн шинэ дурсамж номын хэсэг нийтлэгдэж, хааны гэр бүлийн өнгөрснийг дахин маргаан дагууллаа ‘Daily Mail’ нэг долоо хоногийн турш цувралаар нийтэлж, 1997 оны наймдугаар сарын 31-нд Диана Парист нас барсны дараах яриаг дурджээ Букинхэмийн ордон ховор мэдэгдэл гаргаснаар номын нөлөө, олон нийтийн хүлээлт дахин ширүүсэх төлөвтэй

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мёний хууль зүйн сайдад нэр дэвшигч татгалзав
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мёний хууль зүйн сайдад нэр дэвшигч татгалзаж, засгийн газрын шинэчлэлд дарамт нэмэгдлээ Gallup Korea-ын баасан гаригийн санал асуулгаар И Жэ Мёний дэмжлэг 37 хувь болж, зургадугаар сараас хойш хамгийн доод түвшинд хүрэв Нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтаа чангатгах амлалт нь томилгооны маргааныг намжааж, итгэлийг нөхөхөд чиглэнэ

Азийн Наадмын үеэр Өмнөд Солонгосын багт Умардын дуулал тоглуулсан нь зохион байгуулалтын алдааг хурцатгав
Японд болж буй Азийн Наадамд Өмнөд Солонгосын багт Умардын дуулал тоглуулж, эмзэг улс төрийн маргаан дэгдээлээ Зохион байгуулагчид эхлээд Бангладешийн дуулал, дараа нь Өмнөд Солонгосын зөв дууллыг дахин тоглуулжээ Ийм төөрөгдөл нь байр, тээврийн гомдолтой давхцаж, наадмын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө