БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Азийн хөгжлийн банктай 2025 онд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн хоёрдахь нэмэлт санхүүжилт” болон “Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх” төслийн зээлийн хэлэлцээрүүдэд /2026.10. 01/ гарын үсэг зурлаа. Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагаа өнгөрсөн 35 жилийн хугацаанд амжилттай өргөжиж ирснийг Сангийн сайд З.Мэндсайхан онцлоод, томоохон хөрөнгө оруулалт хийж, боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжиж буйд талархал илэрхийллээ. Мөн хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Тус төслийн хүрээнд есөн сургууль, таван цэцэрлэг барьж, 17 сургууль, нэг цэцэрлэгийг өргөтгөж, нэг сургуулийн барилгын ажлыг дуусгах бөгөөд улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүчин чадлыг 11 мянга гаруй суудлаар нэмэгдүүлнэ. “Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх” төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын алслагдмал буюу хөдөө орон нутагт нас баралтын түвшинг бууруулж, урьдчилан сэргийлэх юм. Энэ хүрээнд шинээр нэг аймгийн нэгдсэн төв эмнэлэг, гурван аймгийн эмнэлгийн өргөтгөл, 13 байршилд яаралтай, эрчимт эмчилгээ болон мэс заслын тасгуудыг шинэчилж, тоног төхөөрөмжөөр хангахаас гадна, долоон боомтод эрүүл мэндийн төв барихаар төлөвлөөд байна.
Холбоотой мэдээ

Бясалгалын үр дүнг хугацаа биш, тууштай давтамж тодорхойлдогийг судалгаа онцлов
Психологич Эли Сусман бясалгалын ашиг тусыг урт хугацаа бус тогтвортой давтамж нэмэгдүүлдгийг онцоллоо Туршилтаар 135 оюутанд нэг сарын турш өдөрт 20 секундийн дасгал өгч, стресс буурсан гэж үнэлжээ…

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хамтын төлбөр ирэх жил огцом нэмэгдэх эрсдэл өрхийн төсөвт дарамт нэмэв
Ирэх жил эрүүл мэндийн даатгалын өртөг өсөх төлөвтэй болж, өрхийн төсөв болон улс төрийн анхаарал нэмэгдэв Marsh ажил олгогчийн зардал 2027 онд нэг ажилтанд дунджаар 8.

Израилийн Дээд шүүх Араб улсын улс төрчийг нэрээ татахыг зөвлөсний дараа тэр сонгуульд өрсөлдөхөөс буцав
Израилийн Дээд шүүх нэг нэр дэвшигчийг хасах магадлалтайгаа анх удаа илтгэснээр улс төрийн эрх чөлөөний маргаан хурцдав Израилийн Төв Сонгуулийн Хороо есдүгээр сарын сүүлчээр Сами Абу Шехадэ, Офер…

Техасын ерөнхий прокурорт өрсөлдөх Нэйтан Жонсон Deloitte зэрэг гэрээнүүдийг шалгана гэв
Техасын сенатор Нэйтан Жонсон сонгогдвол Deloitte болон бусад гэрээг шалгана гэж мэдэгдэж, төрийн гүйцэтгэлийн эрсдэлийг сөхөв.

Бразилын дараагийн ерөнхийлөгчид дээд байгууллагуудын томилгооны бөглөрөл өвлөгдөж, эрх мэдлийн тэнцвэр өөрчлөгдөв
Бразилын дараагийн ерөнхийлөгч дээд байгууллагуудын олон сул орон тоог өвлөж, бодлогын нөлөө одоо шийдэгдэнэ Төв банкны удирдах зөвлөлийн хоёр суудал нэгдүгээр сараас хоосон, харин Лула нэр дэвшигч…

Ерөнхий сайд Н.Учрал түлш, шатахууны Шуурхай штаб хуралдуулж, түгээлтэд хүндрэл үүсгэхгүй байхыг анхааруулав
Ерөнхий сайд Н.Учрал шатахууны түгээлтийн саатал, талонтой хүнд суртлыг зогсоох шийдэмгий арга хэмжээ зарлав 2026 оны есдүгээр сард 64,573 тонн АИ-92 орж ирсэн, аравдугаар сард Rosneft-ээс 57,000…