egov.mn
НийгэмАвтомат

“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ ШИНЭ БЭЛГЭ ТЭМДЭГ ГЭДГИЙГ ОНЦЛОВ

Хуваалцах
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ ШИНЭ БЭЛГЭ ТЭМДЭГ ГЭДГИЙГ ОНЦЛОВ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.29/ Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Сэкигүчи Масаказүд бараалхав. Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын чухал “гуравдагч хөрш”, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түнш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглэв. Мөн ардчиллыг баталгаажуулах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд Япон Улсаас үзүүлж ирсэн тууштай дэмжлэгт талархал илэрхийллээ. Хоёр улсын парламент хоорондын харилцаа, парламент дахь найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, харилцан туршлага солилцохын чухлыг онцлов. Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Монгол Улсаас Япон Улсад экспортлох бараа, бүтээгдэхүүний хэмжээг өсгөх нь чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Түүнчлэн Япон Улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд татварын таатай, тогтвортой орчин бүрдүүлэх, “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр” байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийллээ. Мөн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын өргөтгөлийн төсөл”-ийг Япон Улсын иенийн нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийлэв. Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Сэкигүчи Масаказү “Чингис хаан олон улсын нисэх буудал нь хоёр улсын найрамдалт харилцааны шинэ бэлгэ тэмдэг гэдгийг тэмдэглэв. Уулзалтын үеэр боловсрол, соёл, хүний хөгжил, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцав. 2026 оны аравдугаар сард Улаанбаатар хотод “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д Япон Улсаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг Ерөнхий сайд урилаа. “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д Япон Улсын зөвлөхүүдийн танхимаас оролцохоо илэрхийллээ. Талууд Монгол, Японы парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэх талаар ярилцлаа.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Японы Төлөөлөгчдийн танхимын дарга Э.Моритой уулзаж, парламентын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр ярив
Нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал Японы Төлөөлөгчдийн танхимын дарга Э.Моритой уулзаж, парламентын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр ярив

Ерөнхий сайд Н.Учрал Японд албан ёсоор айлчлахдаа Э.Моритой уулзан хамтын ажиллагааг урагшлуулахыг онцлов Уулзалт 2026.09.

2 мин унших
Улсын Их Хурлын 30 гишүүн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Нийгэм

Улсын Их Хурлын 30 гишүүн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хуралд төсвийн ил тод байдал, сахилга батыг сайжруулах зорилготой хуулийн төслийг өргөн барилаа 2026.09.29-нд 30 гишүүний боловсруулсан төслийг УИХ-ын дэд дарга Ж.

2 мин унших
Ерөнхий сайд Н.Учрал Японы Төлөөлөгчдийн танхимын дарга Э.Моритой уулзаж, парламентын хамтын ажиллагааг хэлэлцэв
Нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал Японы Төлөөлөгчдийн танхимын дарга Э.Моритой уулзаж, парламентын хамтын ажиллагааг хэлэлцэв

Ерөнхий сайд Н.Учрал Японы парламентын удирдлагатай уулзан стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх байр сууриа илэрхийллээ. 2026.09.29-нд Төлөөлөгчдийн танхимын дарга Э.

2 мин унших
Малайз Мьянмарын орогнол хүсэгчдийг буцаан шилжүүлж эхэлсэн нь хүний эрхийн маргаан дэгдээлээ
Нийгэм

Малайз Мьянмарын орогнол хүсэгчдийг буцаан шилжүүлж эхэлсэн нь хүний эрхийн маргаан дэгдээлээ

Малайзын засгийн газар Мьянмарын орогнол хүсэгчдийг буцаан шилжүүлж эхэлснээр хууль ёс, хүмүүнлэгийн маргаан сэдрэв Мьянмарын цэргийн хунтын тэргүүн Мин Аун Хлайнтай байгуулсан хэлцлийн хүрээнд…

3 мин унших