Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн эдийн засгуудын өсөлт хиймэл оюуны экспортод хэт түшиглэж байгааг анхаарууллаа
Дэлхийн банк хиймэл оюунтай холбоотой бүтээгдэхүүний экспорт эрчимжиж байгааг харгалзан Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн өсөлтийн төлөвөө 4.5 хувьд хүргэж, өмнөхөөс 0.

Дэлхийн банк хиймэл оюунтай холбоотой бүтээгдэхүүний экспорт эрчимжиж байгааг харгалзан Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн өсөлтийн төлөвөө 4.5 хувьд хүргэж, өмнөхөөс 0.3 хувиар нэмэгдүүллээ. Гэхдээ бүс нутгийн өсөлт технологийн салбарын эрэлтээс улам хамааралтай болж байгаа нь хиймэл оюуны хөрөнгө оруулалт саарах үед эрсдэл дагуулж болзошгүйг анхааруулжээ. Үүний зэрэгцээ Хятад, Вьетнам, Индонез, Малайз болон Тайланд зэрэг 23 улсыг хамардаг бүс нутгийн эдийн засгийн өсөлт аажмаар саарч, ирэх онд 4.4 хувьд хүрэх бол 2028 онд 4.3 хувь болно гэж таамагласан байна.
Экспортын өсөлтийг хиймэл оюун тэргүүлж байна Бүс нутгийн экспортын өсөлт хиймэл оюунтай холбоотой үйлдвэрлэлд голчлон түшиглэх болжээ. Дэлхийн банкны мэдээлснээр хиймэл оюунтай холбоотой экспортыг хасч тооцвол бүс нутгийн худалдааны өсөлт “сул эсвэл сөрөг” гарахаар байгаа юм. Мөн хиймэл оюунтай холбоотой бүтээгдэхүүн бүс нутгийн ихэнх эдийн засгийн экспортын өсөлтийн талаас илүү хувийг бүрдүүлсэн бол Малайз, Филиппин, Тайланд, Вьетнамд энэ тоо 70 хувиас давжээ. Түүнчлэн Хятад, Индонез, Малайз, Филиппин, Тайланд болон Вьетнам энэ оны дөрөвдүгээр сар хүртэлх 12 сарын хугацаанд нийт 1.4 их наяд ам.доллар бүхий хиймэл оюунтай холбоотой бүтээгдэхүүн экспортолсон байна. Өмнөд Солонгост ч технологийн эрэлт экспортын өсөлтийг эрчимжүүлжээ. Тус улсын экспорт есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 83.5 хувиар өсч, түүхэн дээд түвшин буюу 120.9 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд хагас дамжуулагч нийт экспортын тал хувийг бүрдүүлсэн. Мөн технологийн салбар хөрөнгийн зах зээлд ч давамгай байр суурь эзэлж буй. Тодруулбал, Дэлхийн банкны тооцоолсноор дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар “Samsung” болон “SK Hynix” компаниуд Өмнөд Солонгосын голлох Kospi индексийн нийт үнэлгээний 43 хувийг бүрдүүлжээ.
Хөрөнгө оруулалт 2000 оны оргил түвшинд ойртжээ Гэхдээ хиймэл оюуны эрэлт бүс нутгийн эдийн засгийг дэмжиж байгаа ч гол эрсдэл нь технологийн салбарт төвлөрсөн хөрөнгө оруулалт хэр удаан одоогийн хурдаа хадгалах вэ гэдэгт байна. Хиймэл оюунтай холбоотой хөрөнгө оруулалтын зардал АНУ-ын ДНБ-ий 6 орчим хувьтай дүйх хэмжээнд хүрсэн нь 2000 оны мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтын оргил үетэй ойролцоо түвшин болж байгаа юм. Мөн Дэлхийн банкны онцолсноор одоогийн хөрөнгө оруулалтын мөчлөг өмнөх хоёр мөчлөгөөс илүү хурдан өсч, эрчээ хадгалсаар байна. Үүний зэрэгцээ Олон улсын төлбөр тооцооны банк зургадугаар сард гаргасан эдийн засгийн тайландаа технологийн салбарын өнөөгийн өсөлтийн цар хүрээ, хурдыг 1990-ээд оны “dot-com” үеийн хэт өөдрөг хүлээлттэй зарим талаар төстэй гэж анхааруулсан. Санхүүжилтийн бүтэц ч эрсдэлийн нэг хэсэг болж байна. Тухайлбал, 2025-2028 онд төлөвлөсөн 2.9 их наяд ам.долларын хиймэл оюуны хөрөнгө оруулалтын 800 тэрбум ам.долларыг хувийн зээлийн зах зээлээс санхүүжүүлэх төлөвтэй байгаа юм. Хиймэл оюунтай холбоотой зээл 2025 онд хувийн зээлийн нийт үйл ажиллагааны 34 хувьд хүрсэн нь өмнөх таван жилийн дундаж 18 хувиас огцом өссөн үзүүлэлт юм.
Технологийн эрэлт саарвал Зүүн Азид нөлөө хүчтэй Өсөлтөөс гадна, Дэлхийн томоохон төв банкууд бодлогын хүүгээ өсгөж, санхүүгийн нөхцөл чангарч байгаа нь хиймэл оюуны хөрөнгө оруулалтын хурдыг сааруулах боломжтой гэж үзэж байна. Мөн хиймэл оюуны хөрөнгө оруулалт буурах нь салбарын урт хугацааны өсөлт дууссан гэсэн үг биш боловч хөрөнгө оруулалт бодит эрэлтээс түрүүлж өссөнийг илтгэж болзошгүй гэж тус байгууллага тайлбарлалаа. Дэлхийн банкны тооцоогоор АНУ-ын эдийн засгийн өсөлт нэг нэгж хувиар саарахад бусад хөгжиж буй эдийн засгийн өсөлт дунджаар 0.6 нэгж хувиар буурах боломжтой. Харин хөрөнгө оруулалтад үзүүлэх нөлөө үүнээс ойролцоогоор хоёр дахин их байна. Мөн Технологийн эрэлтээс хамаарал нэмэгдэж буйг Тайванийн жишээ мөн харуулж байна. Тус улсын статистикийн хороо хиймэл оюуны эрэлтийг харгалзан 2026 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 9.6 хувиас 11 хувь болгон нэмэгдүүлсэн. Гэхдээ өндөр технологийн салбар хүндрэлтэй тулгарч, өсөлт нь саарвал дотоодын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө төсөөлснөөс их байж болзошгүйг мөн анхааруулжээ.
Холбоотой мэдээ

Трамп татваргүй дизелийн хэрэглээг түр өргөжүүлж, шатахууны зардлыг бууруулахаар зорьж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хөдөө аж ахуй болон замаас гадуурх зориулалтаар ашигладаг татваргүй улаан өнгийн дизелийг ачааны автомашинд түр хугацаанд ашиглахыг зөвшөөрөв.

Алгоритм, хиймэл оюунд тулгуурласан CTA стратегиуд энэ жил хөрөнгийн зах зээлийг давж байна
Компьютероор удирдуулсан CTA стратегиуд зах зээлийн огцом хөдөлгөөнийг оноож, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татлаа Societe Generale-ийн SG CTA Index гуравдугаар улирал дуусталх есөн сард 15.

Алгоритмд суурилсан хедж сангуудын өгөөж S&P 500 индексийн өсөлтийг давлаа
Зах зээлийн хөдөлгөөнийг компьютерын алгоритмаар шинжилж арилжаа хийдэг хедж сангууд оны эхний есөн сард 15.7 хувийн өгөөж олжээ.

Японы Төв банк тус улсын суурь инфляц 2 хувьд хүрсэн гэж дүгнэж магадгүй
Японы Төв банк тус улсын шинэ хүнсний үнийг хасч тооцсон суурь инфляцын түвшин 2 орчим хувьд хүрсэн гэж дүгнэж магадгүй талаар эх сурвалжууд даваа гарагт мэдээлжээ.


Жим Крамер сонгосон хувьцаануудаа дүгнэж, Европын эрсдэл ба технологийн боломжийг онцлов
CNBC-ийн Жим Крамер хэд хэдэн компанийн хувьцааг дүгнэж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг эрсдэл ба боломж руу чиглүүллээ Тэр Avery Dennison-ийг боломжийн үнэлгээгээр тогтмол арилжигддаг гээд сайн…