Японы Төв банк тус улсын суурь инфляц 2 хувьд хүрсэн гэж дүгнэж магадгүй
Японы Төв банк тус улсын шинэ хүнсний үнийг хасч тооцсон суурь инфляцын түвшин 2 орчим хувьд хүрсэн гэж дүгнэж магадгүй талаар эх сурвалжууд даваа гарагт мэдээлжээ.

Японы Төв банк тус улсын шинэ хүнсний үнийг хасч тооцсон суурь инфляцын түвшин 2 орчим хувьд хүрсэн гэж дүгнэж магадгүй талаар эх сурвалжууд даваа гарагт мэдээлжээ.
Төв банк уг үнэлгээг аравдугаар сарын 29-нд эхлэх хоёр өдрийн мөнгөний бодлогын хурлын дараа, аравдугаар сарын 30-нд танилцуулах улирлын эдийн засаг, үнийн төлөвийн тайландаа тусгах боломжтой байна.
Компаниуд түүхий эд, үйлдвэрлэл болон бусад зардлын өсөлтөө хэрэглэгчдэд борлуулах бараа, үйлчилгээний үнэд шингээж эхэлсэн. Үүний үр дүнд Японы Төв банкны инфляцыг 2 хувьд тогтвортой барих зорилт биелэхэд "тун ойртож байгаа" гэж үзэж байна.
Төв банк мөнгөний бодлогоо тодорхойлохдоо богино хугацааны болон түр зуурын хүчин зүйлсийн нөлөөг хассан үнийн суурь өөрчлөлтийг чухалчилдаг. Өмнөх төсөөллөөр суурь инфляц 2026 оны санхүүгийн жилийн хоёрдугаар хагасаас 2027 оны санхүүгийн жилийн хооронд 2 хувьд тогтворжино хэмээн тооцож байв.
Японы Төв банкны ерөнхийлөгч Казүо Үэда есдүгээр сарын мөнгөний бодлогын хурлын дараа суурь инфляцын түвшин “2 хувьд бараг хүрч байна” гэж мэдэгдсэн юм.
Одоогоор Төв банкны хувьд инфляц 2 хувьд хүрсэн эсэхээс илүүтэй уг түвшинд тогтвортой хадгалагдах эсэх нь гол асуудал болж буй. Инфляц дахин саарах эсвэл төсөөлснөөс хурдан өсөх эрсдэл аль аль нь байгааг тус банк анхаарч байгаа тул үнийн суурь өсөлтийг үргэлжлүүлэн ажиглахаар төлөвлөжээ.
Японы Засгийн газар болон Төв банк 2013 онд гаргасан хамтарсан мэдэгдлээр хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2 хувьд хүргэх зорилт тогтоосон. Гэхдээ хэрэглээний үнийн индексэд төрийн дэмжлэг зэрэг түр зуурын хүчин зүйлс нөлөөлдөг аж.
Тухайлбал, шинэхэн хүнсний бүтээгдэхүүний үнийг хассан суурь инфляц наймдугаар сард жилийн дүнгээр 1.7 хувиар өссөн байна. Гэхдээ Засгийн газрын шатахууны татаас үнийн өсөлтийг тодорхой хэмжээгээр сааруулжээ.
Холбоотой мэдээ


Жим Крамер сонгосон хувьцаануудаа дүгнэж, Европын эрсдэл ба технологийн боломжийг онцлов
CNBC-ийн Жим Крамер хэд хэдэн компанийн хувьцааг дүгнэж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг эрсдэл ба боломж руу чиглүүллээ Тэр Avery Dennison-ийг боломжийн үнэлгээгээр тогтмол арилжигддаг гээд сайн…

CNBC-ийн Жим Крэймер хиймэл оюуны том тоглогчид бондын өгөөжийн дарамтыг далдлаад байна гэж анхааруулав
CNBC-ийн Жим Крэймерийн хэлснээр хиймэл оюуны том тоглогчид бондын дохиог бүдгэрүүлж байна 10 жилийн АНУ-ын Төрийн сангийн өгөөж 5.

АНУ-ын дунд хугацааны сонгууль, мөргөлдөөнүүдийн дунд хөрөнгө оруулагчид алхам бүрийг ажиглах ёстой гэж Фенек хэлэв
АНУ-ын дунд хугацааны сонгууль ойртох үед эрсдэл нэмэгдсэн тул хөрөнгө оруулагчид шийдвэр бүрээ нягтлах шаардлагатай боллоо Feneck Consulting Group-ийн гүйцэтгэх захирал Жон Фенек мөнгө унц тутам 50…

Lucid Group гуравдугаар улиралд цахилгаан автомашины нийлүүлэлтээ бууруулж, эрэлт саарсныг тусгав
Lucid Group гуравдугаар улиралд нийлүүлэлт агшсан нь цахилгаан автомашины эрэлт саарсны дарамт үргэлжилж буйг харуулав Даваа гарагт компани долдугаар сараас есдүгээр сар хүртэл 3,806 автомашин…

Starbucks-ийн өндөр үнэлгээний сүүдэрт опционоор шимтгэл авах стратеги анхаарал татав
Starbucks-ийн дэлгүүрийн туршлага сэргэсэн ч үнэлгээ өндөр хэвээр тул опционоор орлого цуглуулах тактик чухалдав Арваннэгдүгээр сарын 85/105 strangle-ийг зарж, 2.25 ам.