"SpaceX"-ийн хувьцааны ханш 8%-аар өсч, Илон Маскийн хөрөнгө түүхэн дээд түвшинд хүрчээ

Сансрын технологийн “SpaceX” компанийн хувьцааны ханш даваа гарагийн арилжаагаар 8 орчим хувиар өсч, 171.09 ам.долларт хаагдсанаар зургаадугаар сарын дунд үеэс хойших дээд түвшинд хүрлээ. Тус өсөлтөд “Morgan Stanley”-ийн шинжээчид тус компанийн хувьцааг одоогийн үнэлгээгээр хямд байгааг онцолж, худалдан авахыг зөвлөсөн нь голлон нөлөөлжээ. Мөн тус бунк "SpaceX"-ийн хувьцааны зорилтот ханшийг 300 ам.долларт хүргэсэн ба ингэхдээ даваа гарагийн хаалтын ханшийг суурь болгосон байна. Энэхүү зорилтот ханш нь даваа гарагийн хаалтаас 75 орчим хувиар өссөн дүн болж байгаа юм.
Хиймэл оюун болон "Starship” өсөлтийн гол хүлээлт болж байна “Morgan Stanley”-ийн тооцоолж буйгаар “SpaceX”-ийн цаашдын үнэлгээнд хиймэл оюуны бүтээгдэхүүний гаргалт, “Starship”-ийн ахиц болон нэмэлт нео-клауд гэрээнүүд голлон нөлөөлөхөөр байна. Компанийн үйл ажиллагаа ч мөн адил сүүлийн өдрүүдэд огцом эрчимжсэн. Тухайлбал, “SpaceX” NASA-гийн багийг Олон улсын сансрын станц руу хүргэх нислэг гүйцэтгэсний зэрэгцээ “Google”-ийн хиймэл оюуны чипүүдийг тойрог замд хүргэх тусдаа хөөргөлт хийжээ. Түүнчлэн шинжээчид дараагийн “Starship” туршилтын нислэгийг хөрөнгө оруулагчдын анхаарах гол үйл явдлын нэгээр нэрлэсэн байна. Тухайлбал, “Starship”-ийн дараагийн туршилт амжилттай болбол компанийн хувьцааны ханшид эергээр нөлөөлж болзошгүй гэж “Morgan Stanley” үзжээ. Үүний зэрэгцээ “SpaceX” гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа аравдугаар сарын сүүлээр танилцуулах төлөвтэй байгаа нь компанийн өсөлт, үнэлгээний талаарх хөрөнгө оруулагчдын хүлээлтийг дахин шалгах дараагийн гол үйл явдал болох юм..
Батлан хамгаалахын гэрээнээс 12.7 тэрбум ам.долларын орлого олжээ “FedScout”-ийн мэдээлснээр “SpaceX” АНУ-ын Батлан хамгаалах яамтай хэрэгжүүлсэн ажлуудаас нийт 12.7 гаруй тэрбум ам.долларын орлого олсон байна. Мөн компанийн гүйцэтгэх захирал Илон Масктай холбоотой зохицуулалт, төрийн бодлогын асуудал хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд хэвээр буй. Тодруулбал, Илон Маск амралтын өдрүүдэд “SpaceXAI”-ийн нэрийг “SpaceXSI” болгон өөрчлөхөө мэдэгдсэн бол Пентагон түүнийг “Project Meridian” санаачилгын хамтран ахлагчаар томилжээ. Дашрамд дурдахад “Forbes”-ийн бодит цагийн тооцооллоор Илон Маскын хөрөнгө 1.03 их наяд ам.долларт хүрсэн байна.
Холбоотой мэдээ

АНУ-ын худалдааны алдагдал $105.6 тэрбумд хүрч, 2025 оны гуравдугаар сараас хойших дээд түвшинд хүрлээ
АНУ-ын Худалдааны яамнаас мягмар гарагт мэдээлснээр, тус улсын худалдааны алдагдал наймдугаар сард 105.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх сараас 13.7 хувиар өслөө.

BitMEX-ийн экс захирал Артур Хэйес хиймэл оюун хэт хөрөнгө оруулалтаас уналт, авралт үүсч крипто өснө гэж тооцоолов
Артур Хэйес хиймэл оюуны дэд бүтцийн хөөс хагарахад авралт хөтөлбөр гарч крипто дэмжинэ гэв Тэр 2027-2028 онд дата төвүүд ашиглалтад орж, тооцоолох нөөц хэт ихдэнэ гэж хэлсэн Дараагийн мөчлөгт…

Хэйс: Хиймэл оюуны хямралын дараах үед криптовалют ихээхэн ашиг хүртэж магадгүй
“BitMEX”-ийн гүйцэтгэх захирал асан Артур Хэйс хиймэл оюуны дата төвүүдэд хэдэн их наяд ам.долларын хэт их хөрөнгө оруулалт хийгдэж байна гэж үзэж байна.

Жим Крамер зах зээлийн хүчтэй савлагаанд эрсдэлтэй хувьцаанаас болгоомжлохыг сануулав
CNBC-ийн Жим Крамер өндөр үнэлгээтэй болон хүчтэй унасан хувьцаанд болгоомжтой хандахыг анхааруулав Тэр 30 жилийн өгөөж 6 хувь, цаашлаад 6.

Жим Крамер хиймэл оюуны өсөлтөөс ашиг хүртэхэд техно аваргуудыг илүүд үзэхээ хэллээ
CNBC-ийн Жим Крамер хиймэл оюуны өсөлтийг дагахдаа техник технологийн аваргуудыг илүүд үзэхийг уриалав. Тэр Meta ба Microsoft-ыг жишээ татаж, Meta ойролцоогоор 738, Microsoft 529 ам.

S&P 500 мягмар гарагт өдрийн доторх бүх цаг үеийн дээд түвшинд хүрч, хөрөнгө оруулагчдын эрсдэл авах дуршил сэргэснийг харууллаа
S&P 500 мягмар гарагт өдрийн доторх түүхэн дээд цэгт хүрч, зах зээлийн өөдрөг хүлээлт дахин хүчээ авлаа Индекс 7,844.