Д.Трамп: Ким Жон Ун бол миний сайн анд
Д.Трамп Умард Солонгосыг “нэлээд том” цөмийн чадавхтай гэж тодорхойлсон ч Ким өөрийг нь хүндэлдэг, таалдаг учраас өөрийг нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд “зүгээр байх болно” гэж мэдэгдэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг “миний найз” хэмээн нэрлээд, Пеньяны цөмийн чадавхыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ хоёр удирдагчийн хувийн харилцааг дахин онцоллоо.
Д.Трамп Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн зүгээс Умард Солонгос яагаад цөмийн зэвсэгтэй байж болох атлаа Иранд цөмийн зэвсэг эзэмшихийг зөвшөөрөхгүй байгаа талаар асуусан асуултад өмнөх АНУ-ын Ерөнхийлөгч нарыг буруутгажээ.
“Ким Жон Ун бол миний найз. Тэр Трампад дуртай, бусад олон хүнд дургүй” гэж Трамп хэлээд Кимтэй сайн харилцаатай гэдгээ онцолжээ.
Д.Трамп мөн Умард Солонгосын удирдагчийг цөмийн чадавхийг их хэмээн тодорхойлсон ч АНУ-ын хэмжээнд хүрэхгүй гэж хэлэв. Тэрбээр өмнөх засаг захиргаанууд Пеньяны цөмийн хөтөлбөрийг зогсоох боломжоо ашиглаагүй гэж мэдэгдсэн ч уг байр сууриа нотлох дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна.
“Намайг байгаа цагт тэр зүгээр байх болно. Яагаад гэвэл тэр намайг хүндэлдэг, бас надад дуртай” гэж Трамп хэлжээ.
Трампын мэдэгдэл нь Вашингтон, Пеньяны дээд түвшний яриа хэлэлцээг сэргээх боломж анхаарлын төвд байгаа энэ үед гарлаа. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Кимтэй 2026 ондоо багтаан дахин уулзана гэж мэдэгдэж байв. АНУ-ын тал арваннэгдүгээр сард БНХАУ-ын Шэньжэнь хотод болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу APEC-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзалт зохион байгуулах боломжийг судалж байгаа талаар хэвлэлүүд мэдээлсэн ч Цагаан ордон болон Пеньян уулзалтын товыг албан ёсоор батлаагүй байна.
Трамп, Ким нар түүний анхны бүрэн эрхийн хугацаанд гурван удаа нүүр тулан уулзсан. Анхны уулзалт 2018 оны зургаадугаар сард Сингапурт болж, дараа нь 2019 оны хоёрдугаар сард Вьетнамын Ханой хотод хэлэлцээ хийсэн юм. Мөн 2019 онд Солонгосын хойгийн цэрэггүй бүс дэх Панмунжомд гурав дахь удаагаа уулзжээ.
Харин хоёр талын дээд түвшний уулзалт дахин болох эсэх, цөмийн асуудлаарх хэлэлцээ ямар нөхцөлөөр үргэлжлэх нь тодорхойгүй байна.
Холбоотой мэдээ

Ши Жиньпин Тайванийн тусгаар тогтнолын хүчнийг таслан зогсооно гэв: Үндэсний баярын “Алтан долоо хоног” эхэллээ
Ши Жиньпин өнгөрсөн жилийн Үндэсний баярын үеэр Тайванийн тусгаар тогтнолыг “тууштай эсэргүүцнэ” гэж мэдэгдэж байв. БНХАУ-ын үндэсний баяраар улс даяар 2.

Холбооны давж заалдах шатны шүүх Трампын IRS-ийн нэхэмжлэлийн өмгөөлөгчдөд оногдуулсан сахилгын арга хэмжээг түр зогсоох хүсэлтийг няцаав
АНУ-ын Холбооны давж заалдах шатны шүүхийн бүрэлдэхүүн Трампын өмгөөлөгчдөд оногдуулсан сахилгыг түр түдгэлзүүлэх шийдвэргүй болголоо.

В.Путин Оросын армийн цэргийн алба хаагчдын орон тоог 15,500-аар нэмэгдүүллээ
Ингэснээр Оросын Зэвсэгт хүчний орон тоо 2.44 сая болж байгаа бөгөөд В.Путин энэ онд дөрөв дэх удаагаа армийн орон тоог нэмэгдүүлж байгаа нь энэ юм.

Сенатын Ардчилсан намынхан Meta, Amazon, Alphabet, Microsoft-ын хиймэл оюун ба дата төвийн татварын хөнгөлөлтийг шалгуулж эхлэв
Сенатын Ардчилсан намынхан Big Tech-ын хиймэл оюун, дата төвийн хөрөнгө оруулалтыг татвараар дэмжсэнийг тандаж эхлэв.


Хэлэлцээний ширээнд "нуусан хөзрүүд": Худалдааны харилцааг тогтвортой байлгах нь хоёр орны ашиг сонирхолд нийцнэ
Дональд Трамп, Ши Жиньпин нарын Вашингтоны уулзалтаар худалдааны түр эвлэрлийг 2027 оны нэгдүгээр сарын 10 хүртэл сунгалаа. Тайванийн 14 тэрбум ам.