Ши Жиньпин Тайванийн тусгаар тогтнолын хүчнийг таслан зогсооно гэв: Үндэсний баярын “Алтан долоо хоног” эхэллээ
Ши Жиньпин өнгөрсөн жилийн Үндэсний баярын үеэр Тайванийн тусгаар тогтнолыг “тууштай эсэргүүцнэ” гэж мэдэгдэж байв. БНХАУ-ын үндэсний баяраар улс даяар 2.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Тайванийн асуудлаарх байр сууриа дахин илэрхийлж, Тайванийн хоолойн хоёр эргийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ тусгаар тогтнолыг дэмжигч салан тусгаарлах хүчнийг таслан зогсоож, гаднын оролцоог эсэргүүцэх ёстой гэж мэдэгдлээ.
Тэрбээр есдүгээр сарын 30-нд Бээжин дэх Ардын их хурлын ордонд БНХАУ байгуулагдсаны 77 жилийн ойд зориулсан хүлээн авалтын үеэр ингэж хэлсэн байна. Ши Жиньпин мөн Тайванийн хоолойн хоёр эргийн харилцааг энхийн замаар хөгжүүлж, үндэсний эв нэгдлийн их үйл хэргийг урагшлуулахыг уриалжээ.
Тэрбээр өнгөрсөн оны үндэсний баярын өмнөх хүлээн авалтын үеэр Тайванийн тусгаар тогтнолын төлөөх үйл ажиллагаа болон гаднын оролцоог тууштай эсэргүүцнэ гэж мэдэгдэж байсан юм. Харин энэ жилийн мэдэгдэлд тусгаар тогтнолыг дэмжигч хүчнийг эрс таслан зогсооно гэсэн үг сонгосон байна.
Тайванийн асуудал нь АНУ, БНХАУ-ын харилцааны гол маргаантай сэдвүүдийн нэг. АНУ-ын Конгресс нэгдүгээр сард Тайваньд нийлүүлэх боломжтой 14 тэрбум ам.доллар хүртэлх зэвсгийн багцыг баталсан ч Цагаан ордны эцсийн зөвшөөрөл хүлээгдэж байна. Тавдугаар сард АНУ-ын тал зарим зэвсгийн нийлүүлэлтийг түр саатуулсан бөгөөд есдүгээр сарын эцсийн байдлаар 14 тэрбум ам.долларын багц урагшлаагүй хэвээр байгааг Тайванийн Батлан хамгаалахын сайд Веллингтон Күү мэдэгджээ.
Үндэсний баяр ба 2.13 тэрбум зорчилт
Улс төрийн мэдэгдэлтэй зэрэгцэн БНХАУ-д аравдугаар сарын 1-нээс 7-ны Үндэсний баярын “Алтан долоо хоног” эхэлж, дотоодын аяллын урсгал эрс нэмэгдэх төлөвтэй байна.
БНХАУ-ын Тээврийн яамны тооцоогоор долоо хоногийн хугацаанд улс даяар 2.13 тэрбум бүс хоорондын зорчих хөдөлгөөн бүртгэгдэж, өдөрт дунджаар 300 саяд хүрэх тооцоо гарчээ. Тодруулбал, 2.13 тэрбум хүн бус, авто болон төмөр зам, агаарын болон усан тээврийн нийт зорчилтын тоог нэгтгэн ийн тооцжээ. Аравдугаар сарын 1-нд хөдөлгөөн оргилдоо хүрч, нэг өдрийн зорчилт 340 сая орчим байх төлөвтэй байна.
Хил дамнасан аяллын эрэлт мөн өсч байна. Үндэсний баярын үеэр БНХАУ-ын хилээр өдөрт дунджаар 2.16 сая зорчигч нэвтрэх төлөвтэй байгаа бол олон улсын нислэгийн захиалга өмнөх оны мөн үеэс 22.5 хувиар нэмэгджээ.
Хонконгийн Цагаачлалын алба аравдугаар сарын 1-нээс 7-нд хотын агаар, газар болон далайн боомтоор нийт 7.44 сая зорчилт бүртгэгдэнэ гэж тооцоолж байна. Үүний 6.31 сая орчим нь эх газрын Хятадтай холбосон хуурай замын боомтуудад ногдох төлөвтэй.
Аяллын тоо нэмэгдэж байгаа ч жуулчдын зарцуулалт цар тахлын өмнөх түвшинд бүрэн хүрээгүй байна. “Goldman Sachs”-ийн тооцоогоор 2025 оны Үндэсний баярын үеэр нэг дотоодын аялалд ногдох дундаж зарцуулалт 2019 оныхоос ойролцоогоор 3 хувиар бага байжээ. Иймээс энэ жилийн “Алтан долоо хоног”-ийн зорчилт төдийгүй аялал жуулчлал, жижиглэн худалдаа болон үйлчилгээний салбарын бодит орлого БНХАУ-ын хэрэглээний төлөвийг хэмжих гол үзүүлэлтүүдийн нэг байх юм.
Холбоотой мэдээ

Д.Трамп: Ким Жон Ун бол миний сайн анд
Д.Трамп Умард Солонгосыг “нэлээд том” цөмийн чадавхтай гэж тодорхойлсон ч Ким өөрийг нь хүндэлдэг, таалдаг учраас өөрийг нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд “зүгээр байх болно” гэж мэдэгдэв.

Холбооны давж заалдах шатны шүүх Трампын IRS-ийн нэхэмжлэлийн өмгөөлөгчдөд оногдуулсан сахилгын арга хэмжээг түр зогсоох хүсэлтийг няцаав
АНУ-ын Холбооны давж заалдах шатны шүүхийн бүрэлдэхүүн Трампын өмгөөлөгчдөд оногдуулсан сахилгыг түр түдгэлзүүлэх шийдвэргүй болголоо.

В.Путин Оросын армийн цэргийн алба хаагчдын орон тоог 15,500-аар нэмэгдүүллээ
Ингэснээр Оросын Зэвсэгт хүчний орон тоо 2.44 сая болж байгаа бөгөөд В.Путин энэ онд дөрөв дэх удаагаа армийн орон тоог нэмэгдүүлж байгаа нь энэ юм.

Сенатын Ардчилсан намынхан Meta, Amazon, Alphabet, Microsoft-ын хиймэл оюун ба дата төвийн татварын хөнгөлөлтийг шалгуулж эхлэв
Сенатын Ардчилсан намынхан Big Tech-ын хиймэл оюун, дата төвийн хөрөнгө оруулалтыг татвараар дэмжсэнийг тандаж эхлэв.


Хэлэлцээний ширээнд "нуусан хөзрүүд": Худалдааны харилцааг тогтвортой байлгах нь хоёр орны ашиг сонирхолд нийцнэ
Дональд Трамп, Ши Жиньпин нарын Вашингтоны уулзалтаар худалдааны түр эвлэрлийг 2027 оны нэгдүгээр сарын 10 хүртэл сунгалаа. Тайванийн 14 тэрбум ам.