egov.mn

Гималайн монал шувуу тоть шиг ярьдаг болно: Хүний дуу чимээнд зохицуулан дуудлагаа өөрчилж буйг судалжээ

Гималайн бүсэд аялал жуулчлал, хотжилт, дэд бүтэц тэлэхийн хэрээр монал шувуу илүү өндөрлөг газарт үүрээ засч, дуу чимээтэй орчинд дуудлагаа өөрчилж байгааг хоёр судалгаанд онцолжээ.

Хуваалцах
Гималайн монал шувуу тоть шиг ярьдаг болно: Хүний дуу чимээнд зохицуулан дуудлагаа өөрчилж буйг судалжээ

Энэтхэгийн Гималайн бүс нутагт аялал жуулчлал, хотжилт, дэд бүтцийн бүтээн байгуулалт эрчимжихийн хэрээр "Монал" хэмээх шувуу амьдрах бүсээ өөрчлөхөөс гадна хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дуу чимээнд зохицуулан дуудлагаа өөрчилж байгааг судлаачдын хамгийн сүүлийн үеийн хоёр судалгаанд онцолжээ.

Тэдгээрийн нэгд моналын амьдрах орчин, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хэрхэн шилжихийг тооцоолсон бол нөгөөд нь хүний дуу чимээ шувууны зан үйлд хэрхэн нөлөөлж байгааг ажигласан байна. Хоёр судалгааны үр дүн уулын бүсийн өөрчлөлт нэг зүйлийн тархалтаар хязгаарлагдахгүй, зан үйлд нь хүртэл илэрч болохыг харуулав.

Шувуу илүү өндөрлөг газар үүрээ засах төлөвтэй

Эхний судалгаагаар Уттаракханд болон Химачал Прадеш муж дахь моналын амьдрахад тохиромжтой бүсийг дэлхийн уур амьсгалын загвар болон хүлэмжийн хийн ялгарлын хэд хэдэн хувилбараар 2100 он хүртэл тооцоолжээ.

Загварчлалын үр дүнд моналын тохиромжтой амьдрах орчин хумигдаж, шувууд илүү өндөрлөг бүс рүү шилжих хандлагатай байгааг тогтоосон байна. Уулын аялал жуулчлал болон дэд бүтэц ашиглалт зэрэгцэн нэмэгдэж буй үед амьдрах боломжтой газар нутгийн ийм шилжилт нь экосистемийн цаашдын өөрчлөлтийг судлах шаардлагыг нэмэгдүүлж буйг судлаачид тэмдэглэв.

Дуу чимээ ихсэхэд дуудлагын давтамж нэмэгджээ

Хоёр дахь судалгаа моналын байршлаас илүү хүний дуу чимээнд үзүүлж буй зан үйлийн хариу үйлдлийг шинжилсэн байна.

Судлаачид Кедарнатын заарт бугын дархан цаазат газрын Чопта болон Мадмахешварын хоёр хөндийд 2023 оны дөрөвдүгээр сараас эхлэн нэг жилийн турш ажиглалт хийжээ. Микрофон болон автомат бичлэгийн төхөөрөмж ашиглан 700 гаруй дуудлага бүртгэж, тэдгээрийн давтамж, үргэлжлэх хугацаа болон орчны дуу чимээг харьцуулсан байна.

Дуу чимээ ихтэй орчинд амьдардаг моналуудын дуудлагын оргил давтамж илүү өндөр байжээ. Чоптад бүртгэгдсэн зарим дуудлага мөн богино байсан бөгөөд судлаачид үүнийг хүний үйл ажиллагаанаас үүсдэг нам давтамжийн чимээнд дуудлагаа сонсогдуулах зан үйлийн зохицуулалт байж болзошгүй гэж тайлбарласан байна.

Гэхдээ уг ялгаа моналын дуу хоолой байнга өөрчлөгдөж байгаа эсвэл хувьслын өөрчлөлт явагдаж буйг нотлохгүй гэж судлаачид анхааруулжээ.

Судалгаанд оролцсон доктор Ражийв Лочан үр дүн нь дууны давтамжид байнгын өөрчлөлт гарсныг бус, харин өөр өөр акустик орчинд монал зан үйлээ уян хатан тохируулж байгааг харуулж буйг онцлов.

Моналын амьдрах бүсэд ийм өөрчлөлт ажиглагдаж байгаа бол тухайн экосистемийн бусад шувуудад ч ижил төрлийн нөлөө илэрч болзошгүйг тэмдэглэжээ. Судлаач Вишал Сингх ч монал амьдрах бүс болон дуудлагаа зэрэг өөрчлөх шаардлагатай болж байгаа нөхцөлд илүү эмзэг зүйлс хэрхэн хариу үзүүлж байгааг цаашид судлах шаардлагатай гэж үзсэн байна.

Одоогийн судалгаанууд эдгээр өөрчлөлтийн урт хугацааны экологийн үр дагаврыг эцэслэн тогтоогоогүй ч уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан амьдрах орчны шилжилт болон хүний дуу чимээнд үзүүлж буй зан үйлийн хариу үйлдэл зэрэгцэн ажиглагдсан нь Гималайн эмзэг экосистемд гарч буй өөрчлөлтийг илүү өргөн хүрээнд судлах шаардлагатайг харуулж байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Eli Lilly-ийн туршилтын хосолсон эмчилгээ таргалалт, 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд илүү үр дүн үзүүлж, дараагийн шат руу дөхөв
Шинжлэх ухаан

Eli Lilly-ийн туршилтын хосолсон эмчилгээ таргалалт, 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд илүү үр дүн үзүүлж, дараагийн шат руу дөхөв

Eli Lilly таргалалт, 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүст хос эмчилгээ нь илүү жин бууруулснаа мэдээлэв. 48 долоо хоногийн 2-р үе шатанд хослол хамгийн ихдээ 23.3% жин бууруулж, A1C 2.

3 мин унших
Photo: Medical News Today
Шинжлэх ухаан

Дунд насанд илрэх сэтгэл гутралын зарим шинж тэмдэг дементийн эрсдэлийг илтгэдэг байж магадгүй

Демент буюу тархины зөнөгрөлийн эхний шинж тэмдэг ой санамж муудахаас өмнө зан ааш, сэтгэл хөдлөлийн огцом өөрчлөлт гэх зэрэг байдлаар илэрч болохыг Их Британийн урт хугацааны судалгаа харуулжээ.

2 мин унших
20 наснаас өмнө тамхи татаж эхлэх нь зүрхний шигдээсийн эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлж болзошгүй — Гэрэл зураг: Pexels
Шинжлэх ухаан

20 наснаас өмнө тамхи татаж эхлэх нь зүрхний шигдээсийн эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлж болзошгүй

20 наснаас өмнө тамхи татаж эхэлсэн хүмүүсийн зүрх судасны өвчний эрсдэл насанд хүрсэн хойноо эхэлсэн хүмүүсээс өндөр байгааг БНСУ-ын 9.3 сая хүнийг хамарсан судалгаа харууллаа.

3 мин унших
Америкийн эрдэмтэд хуванцар хаягдал ашиглан "хоол хийх" технологийг туршиж байна — Гэрэл зураг: Pexels
Шинжлэх ухаан

Америкийн эрдэмтэд хуванцар хаягдал ашиглан "хоол хийх" технологийг туршиж байна

АНУ-ын судлаачид PET хуванцар болон хөдөө аж ахуйн хаягдлыг бичил биетний тусламжтайгаар хүнсний орц болгон хувиргах технологи хөгжүүлжээ. Гарган авсан уураг, өөх тос болон бусад орцыг ашиглан 3D принтерээр “µBites” нэртэй жигнэмэг хэвлэсэн байна. NASA-гийн “Deep Space Food Challenge”-ээс эхлэлтэй технологийг ирээдүйд урт хугацааны сансрын нислэг болон хүнсний хангамж хязгаарлагдмал орчинд ашиглах боломжтой гэж үзэж байна.

1 мин унших
Хүн тод, бодит мэт зүүд зүүдлэх тусам илүү сайн унтаж, амарсан мэт мэдрэмж төрдөг байна
Шинжлэх ухаан

Хүн тод, бодит мэт зүүд зүүдлэх тусам илүү сайн унтаж, амарсан мэт мэдрэмж төрдөг байна

Италийн судлаачид тод, хүчтэй мэдрэмж төрүүлсэн зүүд зүүдэлсэн хүмүүс өөрсдийгөө илүү гүн нойрссон хэмээн үнэлэх хандлагатайг тогтоожээ. Судалгаанд 44 насанд хүрэгчийг дөрвөн шөнийн турш өндөр нягтаршилтай тархины цахилгаан бичлэгээр хянаж, зүүд болон нойрны талаарх субъектив мэдрэмжийг харьцуулсан байна. Үр дүн нь нойрны чанарыг зөвхөн тархины долгионы хурдаар бус, унтаж байх үеийн зүүдний туршлагатай хамтатган авч үзэх шаардлагатайг харуулжээ.

3 мин унших