Хятадын сансрын хөтөлбөрт анх удаа гадаад нисэгч оролцоно
БНХАУ-ын сансрын хөтөлбөрийн хүрээнд Пакистаны иргэнийг “Шэньжоу-24” нислэгт ачаа, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтнээр сонгожээ.

БНХАУ-ын сансрын станцад ажиллах нислэгийн багт Пакистаны иргэн анх удаа оролцохоор сонгогджээ. Тэрбээр “Шэньжоу-24” хөлгөөр нисч, ачаа, тоног төхөөрөмж болон шинжлэх ухааны туршилттай холбоотой үүрэг гүйцэтгэхээр төлөвлөж байгаа аж.
Энэ нь БНХАУ-Пакистаны сансрын хамтын ажиллагаанд шинэ алхам болох юм. Гэхдээ нислэгт оролцох хүний нэр, хөөрөх өдөр болон багийн бүрэлдэхүүнийг албан ёсоор эцэслэн танилцуулаагүй байна.
Тэр бол Пакистаны анхны нисэгч БНХАУ-ын Хүнтэй сансрын нислэгийн агентлаг (CMSA) арваннэгдүгээр сарын 7-нд “Шэньжоу-24” нислэгийн багт Пакистаны нэг сансрын нисэгч оролцохоор болсон нь БНХАУ-ын “Тяньгун” сансрын станцад зочлох анхны гадаадын иргэн болох юм. Пакистаны Мухаммад Зешан Али, Хуррам Дауд нар БНХАУ-д сургалтад хамрагдсан бөгөөд тэдний нэг нь шинжлэх ухааны туршилт, судалгааны тоног төхөөрөмжтэй холбоотой үүрэг гүйцэтгэх ачааллын мэргэжилтнээр нисэх юм. Нөгөө нь нөөц нисэгчээр ажиллахаар төлөвлөжээ. БНХАУ-ын тал нисэгчийн нэр, хөөрөх өдрийг хараахан зарлаагүй байна. Пакистаны нисэгч тойрог замд богино хугацаанд ажилласны дараа өмнө нь станцад залгагдсан “Шэньжоу-23” хөлгөөр дэлхийд буцахаар төлөвлөжээ. Хоёр улс 2025 оны хоёрдугаар сард Пакистаны сансрын нисэгчийг сонгон шалгаруулж, сургах хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Энэхүү нислэг БНХАУ-ын хүнтэй сансрын хөтөлбөрийн түүхэнд хятад болон гадаадын нисэгчид хамтран оролцох анхны тохиолдол болох юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





