egov.mn
Цаг агаарАвтомат

Ихэнх нутгаар сэрүүсч, нойтон цас орно

Есдүгээр сарын 24-28-нд нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орж, 28-нд төв болон зүүн аймгуудын зарим нутгаар цасан шуурга шуурна.

Хуваалцах
Ихэнх нутгаар сэрүүсч, нойтон цас орно

Есдүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сум болон Дорнодын зүүн хэсгээр хур тунадас орно. Харин 25-нд Архангайн ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсэг, Завхан, Хөвсгөлийн зарим сум, Төв аймгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орох төлөвтэй байна.

Есдүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Төв аймгийн ихэнх нутаг болон Дундговийн хойд хэсгээр, 26-нд Булган, Архангай, Хэнтийн ихэнх сум, Хөвсгөл, Сэлэнгийн зарим нутгаар бороо, нойтон цас орно.

Хур тунадас 27-ноос 28-нд үргэлжилж, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь болон зүүн аймгуудын зарим нутгийг хамрах бол есдүгээр сарын 28-нд Сэлэнгийн ихэнх сум, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уурын байгууллага анхаарууллаа.

Есдүгээр сарын 28-нд ихэнх нутгаар шуурна

Есдүгээр сарын 26-наас 27-нд нутгийн зарим газраар салхи ширүүснэ. Харин 28-нд салхины хурд ихэнх нутгаар секундэд 14-өөс 16 метр хүрч, говийн бүсээр шороон шуурга шуурах төлөвтэй.

Мөн ихэнх нутгаар сэрүүсч, шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр -5-аас 10, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -4 хэм хүртэл хүйтэрнэ.

Өдөртөө уулархаг нутгаар 6-аас 11, говийн баруун өмнөд хэсгээр 17-оос 22, бусад нутгаар 11-ээс 16 хэм дулаан байх төлөвтэй байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Зарим нутгаар бороо, уулсаар нойтон цас орох төлөвтэй тул замын нөхцөл хүндрэх эрсдэл нэмэгдэв
Цаг агаар

Зарим нутгаар бороо, уулсаар нойтон цас орох төлөвтэй тул замын нөхцөл хүндрэх эрсдэл нэмэгдэв

Цаг уурын байгууллага ойрын өдрүүдэд бороо, нойтон цас орохыг мэдээлж, замын эрсдэлийг сануулав Есдүгээр сарын 24-нд төв, зүүн аймгийн өмнөд хэсгээр, 25-нд баруун хойд болон төвийн баруун өмнөдөөр…

2 мин унших
Улаанбаатарт багавтар үүлтэй, бороо орохгүй, +23...+25 хэм дулаан байна
Цаг агаар

Улаанбаатарт багавтар үүлтэй, бороо орохгүй, +23...+25 хэм дулаан байна

Улаанбаатарт багавтар үүлтэй, бороо орохгүй, +23...+25 хэм дулаан байна. Алтайн уулархаг нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +17…+22 хэм дулаан байна.

1 мин унших
12-13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч, ил байгаа төмс, хүнсний ногоо хайрагдах эрсдэлтэй байна
Цаг агаар

12-13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч, ил байгаа төмс, хүнсний ногоо хайрагдах эрсдэлтэй байна

Есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Үүний улмаас ил задгай талбайд байгаа төмс, хүнсний ногоо хайрагдах эрсдэлтэй байна. Мөн есдүгээр сарын 11-15-нд нутгийн зүүн болон төвийн зарим хэсгээр бороо орж, 12-13-нд зүүн аймгуудаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

1 мин унших
Есдүгээр сарын 4-нөөс ихэнх нутгаар эрс сэрүүсч, шөнөдөө -5 хэмд хүрнэ
Цаг агаар

Есдүгээр сарын 4-нөөс ихэнх нутгаар эрс сэрүүсч, шөнөдөө -5 хэмд хүрнэ

9-р сарын 4-нөөс 7-ны хооронд ихэнх нутгаар агаарын температур эрс буурч, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэх эрсдэлтэйг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Уулархаг нутгаар шөнөдөө агаарын температур -5 хэм хүрч, зарим газраар нойтон цас орох төлөвтэй байна. Мөн есдүгээр сарын 4-5-нд говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэх тул шороон шуурга шуурах төлөвтэй байна.

2 мин унших