Монгол, Хятадын авто замын 11 боомтыг есдүгээр сард түр хаана
БНХАУ-ын намрын дунд сарын баяртай холбоотойгоор Монгол, Хятадын авто замын 10 боомт есдүгээр сарын 25-нд ажиллахгүй. Ховд аймгийн Байтаг боомтыг есдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд буюу нийт гурван хоног түр хаана. Хилээр зорчих иргэд болон ачаа тээврийн компаниуд боомтуудын ажиллах хуваарьтай уялдуулан урьдчилан төлөвлөх шаардлага үүсэв.

БНХАУ-ын Намрын дунд сарын баяртай холбоотойгоор Монгол, Хятадын авто замын 11 боомтын үйл ажиллагааг есдүгээр сарын сүүлээр түр зогсоохоор болжээ. Боомтуудын дийлэнх нь нэг хоног, харин Ховд аймгийн Байтаг боомт гурван хоног ажиллахгүй.
Тодруулбал, Булган, Замын-Үүд, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Хавирга, Сүмбэр боомтын үйл ажиллагааг есдүгээр сарын 25-нд нэг хоногийн хугацаанд түр зогсооно.
Харин Ховд аймгийн Байтаг боомт есдүгээр сарын 25-наас 27-ны өдрийг дуустал гурван хоног хаалттай байх юм.
Түр хаалтын хугацаанд тухайн боомтуудаар зорчигч болон авто замын ачаа тээврийн хөдөлгөөн зогсох тул иргэд, аж ахуйн нэгжүүд хил нэвтрэх хугацаа болон тээврийн маршрутаа урьдчилан тооцож төлөвлөх шаардлагатай.
Ялангуяа экспорт, импортын авто тээвэр эрхэлдэг компаниуд боомтын ажиллах хуваарьтай уялдуулан тээвэрлэлтийн хугацаагаа зохицуулах хэрэгтэй байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





