egov.mn

Монгол Улс 8-р сард $7.5 саяын үнэ бүхий 365 цахилгаан автомашин импортолжээ

Энэ нь бүтэн жилийн импортоос 29 автомашинаар давсан үзүүлэлт юм. 2022 оноос 2026 оны наймдугаар сарын эцэс хүртэл улсын хэмжээнд 1,838 цахилгаан автомашин импортолсон байна. Импортолсон цахилгаан автомашины 76.3 хувийг БНХАУ нийлүүлжээ.

Хуваалцах
Монгол Улс 8-р сард  $7.5 саяын үнэ бүхий 365 цахилгаан автомашин импортолжээ

Монгол Улс оны эхнээс наймдугаар сарын 28-ныг хүртэл 7.5 сая ам.долларын үнэ бүхий 365 цахилгаан автомашин импортолсон нь 2025 оны бүтэн жилийн импортоос 29 автомашинаар давсан үзүүлэлт.

2024 онд нийт 504 цахилгаан автомашин импортолсон нь жилийн импортын дээд түвшин болсон хэдий ч өнгөрсөн жил импорт огцом буурч, бүтэн жилийн турш 336 цахилгаан автомашин оруулж иржээ.

2022 оноос 2026 оны наймдугаар сарын эцэс хүртэл улсын хэмжээнд 1,838 цахилгаан автомашин импортолсон байна.

БНХАУ импортын 76.3 хувийг бүрдүүллээ

Монгол Улсад импортолсон цахилгаан автомашины 76.3 хувийг БНХАУ нийлүүлжээ. Япон Улсаас оруулж ирсэн автомашин нийт импортын 10.2 хувийг бүрдүүлж байна. Ингэснээр БНХАУ болон Япон Улс нийлээд Монгол Улсын цахилгаан автомашины импортын 86.5 хувийг эзэлж байна.

Хуваалцах
Монгол Улс 8-р сард $7.5 саяын үнэ бүхий 365 цахилгаан автомашин импортолжээ | egov.mn