Сингапур улс “Формула-1” болон бизнесийн чуулгануудыг хослуулан аялал жуулчлалын орлогоо нэмэгдүүлж байна
Дэлхийн тэрбумтнууд, корпорацуудын гүйцэтгэх захирлууд болон крипто салбарын нөлөө бүхий эрхмүүд “Формула-1” гран-при болон бизнес чуулгануудад оролцохоор Сингапурт цуглалаа.

Сингапур улсад “Формула-1” гран-при уралдаан болохтой зэрэгцэн дэлхийн тэрбумтнууд, технологи болон санхүүгийн салбарын лидерүүд, крипто зах зээлийн нөлөө бүхий удирдлагууд тус улсыг зорьж байна.
Сингапурын Аялал жуулчлалын зөвлөлөөс мэдээлснээр, энэ жилийн уралдааны өдрүүдэд олон улсын бизнесийн 40 гаруй арга хэмжээ зохион байгуулагдсан нь 2024 онд 30, 2025 онд 25 гаруй байсантай харьцуулахад эрс өссөн үзүүлэлт болов. Эдгээрийн дунд Азийн санхүү, хөрөнгө оруулалтын “Milken Institute Asia Summit”, крипто салбарын “TOKEN2049”, бизнесийн манлайллын “Forbes Global CEO Conference”, блокчэйн технологийн “Solana Summit APAC” болон “Globaйыl-Asia Family Office Summit” зэрэг дэлхийн томоохон чуулган багтжээ.
“Формула-1” ба аялал жуулчлалын орлого Сингапурын Эрчим хүч, худалдаа, үйлдвэрлэлийн яамны баримтаар, “Формула-1” уралдаан анх 2008 онд эхэлснээс хойш 2024 он хүртэлх хугацаанд аялал жуулчлалаас 2.2 тэрбум гаруй сингапур доллар буюу 1.72 тэрбум ам.долларын нэмэлт орлого төвлөрүүлжээ. Салбарын яамны тодотгосноор нэг уралдаан дунджаар 150 сая сингапур долларын орлого дагуулдаг ба тэмцээнийг зохион байгуулахад жилд 140 сая сингапур доллар зарцуулдаг байна.
Түүнчлэн ‘Singapore GP’ байгууллагын мэдээлснээр, 2026 оны уралдааныг 301,294 үзэгч талбайгаас нь шууд үзэж сонирхсон нь тус тэмцээний түүхэн дэх хоёр дахь хамгийн өндөр ирц болов.
Бизнес аялал жуулчлалын өсөлт ба “TOKEN2049” чуулганы үр дүн Үүний зэрэгцээ Сингапурт бизнесийн арга хэмжээнүүд аялал жуулчлалын орлогын голлох хөдөлгүүр болж байна. Тухайлбал албан уулзалт, урамшууллалт аялал, конвенц, үзэсгэлэн буюу "MICE" салбарын орлого 2025 онд жилийн дүнгээр 35 хувиар өсч, 2.3 тэрбум сингапур долларт хүрсэн.
Энэхүү өсөлт нь Сингапурын аялал жуулчлалын нийт орлого тайлант хугацаанд 10 хувиар нэмэгдэж, 32.8 тэрбум сингапур долларт хүрэхэд голлон нөлөөлжээ. Түүнчлэн бизнес зорилгоор ирж буй зочид энгийн жуулчдыг бодвол их хэмжээний мөнгө зарцуулах хандлага байдаг талаар тус улсын Аялал жуулчлалын зөвлөл онцолсон юм.
Харин крипто салбарын хамгийн том чуулганы нэг болох “TOKEN2049”-ийн оролцогчдын 85.6 хувь нь гадаадын зочид байсан нь өмнөх оны 82.7 хувиас нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
Зочид буудлын салбарын дүүргэлт ба өрөөний ханш Бизнес аялагчдын шилжилт хөдөлгөөн Сингапурын тансаг зэглэлийн зочид буудлуудын эрэлтийг эрс нэмэгдүүлсэн байна. Сингапурын нэрийн хуудас болсон гурван цамхаг бүхий “Marina Bay Sands” амралтын цогцолборын зочид буудлын дүүргэлт нь “Формула-1” уралдааны өдрүүдэд бараг 100 хувьтай байжээ. Мөн тус цогцолбор өөрийн "Expo and Convention" төвдөө “TOKEN2049” чуулганы зочдыг хүлээн авсан байна.
Нийт зочид буудлын салбарын хувьд MICE болон “Формула-1” давхцсан нь зочид буудлын өрөөний үнийг өсгөж, түүхэн дээд түвшинд хүрэхэд голлон нөлөөлжээ. Тухайлбал, “CoStar” судалгааны байгууллагын мэдээгээр, 2025 оны аравдугаар сард зочид буудлын өрөөний дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 19.5 хувиар өсч, 384.15 сингапур доллар болсон байна. Ялангуяа уралдааны нээлтийн өдөр зочид буудлуудын дүүргэлт 95.9 хувьд хүрч, өрөөний дундаж үнэ 757.62 сингапур долларт хүрэв.
Холбоотой мэдээ

Дональд Трамп Тайвань Аляскийн LNG төслөөс хий авах хэлцэлд хүрсэн гэж мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Тайвань Аляскийн LNG төслийн хийн худалдан авагч болсон гэж мэдэгдлээ Түүний хэлснээр Тайвань хоолойгоор ирэх хийн 30 хувийг 20 жил авах бөгөөд 4.4 тэрбум ам.

Ройтерсийн санал асуулгаар Хятадын есдүгээр сарын экспорт огцом өссөн байх төлөвтэй байна
Ройтерсийн санал асуулгаар Хятадын экспорт есдүгээр сард хүчтэй өссөн байх төлөвтэй байна Экспорт жил жилийнхээс 25.5%, импорт 24.

Хятадын үйлдвэрлэгчийн үнийн индекс огцом өсөж, бодлогын дэмжлэгийн хүлээлт нэмэгдлээ
Хятадад үйлдвэрлэгчийн үнийн өсөлт сүүлийн жилүүдийн дээдэд хүрч, эдийн засгийн удаашралын үед анхаарал татлаа Есдүгээр сард үйлдвэрлэгчийн үнийн индекс 5 хувиар өсөж, Reuters-ийн 4.

Ойрхи Дорнодын хурцадмал байдал нийлүүлэлтийн эрсдэлийг өсгөж, газрын тосны үнэ Лхагва гарагт өслөө
Ойрхи Дорнодод мөргөлдөөн хурцадсанаар нийлүүлэлт доголдох болгоомжлол нэмэгдэж, газрын тос дахин өсөв Brent-ийн арванхоёрдугаар сарын фьючерс 1.24%-иар өсөж, нэг баррель нь 107.02 ам.

Goldman Sachs: Хятад компаниудын гадаад тэлэлтэд хөрөнгө оруулагчид эргэлзэж байна
Goldman Sachs-ийн хэлснээр хөрөнгө оруулагчид Хятадын компаниудын гадаад тэлэлт ашигтай байх эсэхэд эргэлзэв Goldman Sachs Research-ийн тайланд Хятадын компаниудын зах зээлд эзлэх хувь 2035 он гэхэд…

Сингапурын эдийн засгийн өсөлт гуравдугаар улиралд саарч, зах зээлийн төсөөллөөс давлаа
Сингапурын эдийн засгийн өсөлт гуравдугаар улиралд саарч, гэхдээ төсөөллөөс давснаар эрэлтийн зураг тодров. ДНБ-ий өсөлт 2026 оны гуравдугаар улиралд 5.