Сураггүй болсон дуучин Ц.Ариунгоог эрэн хайсаар байна
Аравдугаар сарын 29-нд гэрээсээ гараад сураггүй болсон дуучин Ц.Ариунгоогийн эгч камерын бичлэгээс өөр ул мөр олдохгүй, эрэл мухардаж эхэлснийг хэлэв.

Аравдугаар сарын 29-ний орой гэрээсээ гараад сураггүй болсон дуучин Ц.Ариунгоог эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Zarig.mn-ийн мэдээлснээр түүний эгч «Дүү маань амьд эсэхэд эргэлзэж эхэлж байна. Гэхдээ бид итгэлээ алдахгүй хайсаар байгаа» гэж хэлээд олон нийтэд харуулсан камерын бичлэгээс өөр ул мөр олдоогүй тул эрэл мухардаж эхэлснийг дурджээ.
iSee.mn, Namu.mn зэрэг хэвлэлүүдийн мэдээлснээр Ц.Ариунгоо Улаанбаатар хот дахь «Эмералд» хотхоны гэрээсээ 18:47 цагийн орчим гарсан бөгөөд эрэн хайх ажиллагаанд ар гэрийнхэн, мэргэжлийн байгууллага, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид оролцож, үнэрч нохой ашиглаж байна.
Тэрбээр гэрээсээ гарахдаа шар хээтэй ногоон куртик, хар өмд өмсөж, толгойгоо цайвар өнгийн ноолууран ороолтоор ороосон, 158 см орчим өндөртэй гэж ар гэрийнхэн нь мэдээлжээ. Түүнийг харсан, мэдээлэлтэй хүн цагдаагийн 102 дугаарт мэдэгдэхийг хүсч байна.
Ц.Ариунгоогийн эгч : Дүү маань амьд эсэхэд эргэлзэж эхэлж байна. Гэхдээ бид итгэлээ алдахгүй хайсаар байгаа. Олон нийтэд харуулсан камерын бичлэгээс өөр, камерт өртөөгүй учир эрэл мухардаж эхэллээ‼️‼️
X дээр үзэхШинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





