egov.mn
АялалАвтомат

ТӨВ АЗИЙН БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Төв Азийн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагаа (CAREC)-ийн Аялал жуулчлалын ажлын хэсгийн (TWG) хуралдаан Узбекистан улсын Ташкент хотод 2026 оны 09 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус уулзалтаар Узбекистан, Туркменистан, Тажикистан, Пакистан, Монгол, Киргиз, Казахстан, Гүрж, Хятад, Азербайжан зэрэг гишүүн орнууд өөрсдийн аялал жуулчлалын салбарын тэргүүлэх чиглэл, гол хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлуудаа танилцуулж, аялал жуулчлалын боломжит төслийн санааг…

Хуваалцах
ТӨВ АЗИЙН БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Төв Азийн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагаа (CAREC)-ийн Аялал жуулчлалын ажлын хэсгийн (TWG) хуралдаан Узбекистан улсын Ташкент хотод 2026 оны 09 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тус уулзалтаар Узбекистан, Туркменистан, Тажикистан, Пакистан, Монгол, Киргиз, Казахстан, Гүрж, Хятад, Азербайжан зэрэг гишүүн орнууд өөрсдийн аялал жуулчлалын салбарын тэргүүлэх чиглэл, гол хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлуудаа танилцуулж, аялал жуулчлалын боломжит төслийн санааг тодорхойлон, CAREC-ийн бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаас хойших ахиц дэвшил болон дараагийн алхмуудыг хэлэлцэж байна.

Энэ жилийн арга хэмжээний онцлог нь "Торгоны зам" (Visit Silk Road) цахим порталыг шинэчлэн сайжруулах, хиймэл оюун ухаанд суурилсан аяллын хэрэгслүүдийг нэвтрүүлэх, мөн Тогтвортой аялал жуулчлалын дэлхийн зөвлөл (GSTC)-ийн стандартыг бүс нутагт нэвтрүүлэх асуудлыг онцлон хэлэлцэж байгаа явдал юм.

Уулзалтад CAREC-ийн гишүүн орнуудын Аялал жуулчлалын ажлын хэсгийн томилогдсон төлөөлөгчид, Азийн хөгжлийн банк (АХБ)-ны мэргэжилтнүүд болон манай улсаас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын төлөөлөл оролцож байна.

Оролцогчид бүс нутгийн аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэх болон 2026–2027 онуудад хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж байна.

Холбоотой мэдээ

Намрын дотоодын нислэгийн үнэ огцом зөрүүтэй, Талархлын баярын үе хамгийн үнэтэй хэвээр
Аялал

Намрын дотоодын онгоцны тийзний үнэ чиглэл, хугацаанаас шалтгаалан ихээхэн хэлбэлзэж, аялагчдын төлөвлөлтөд нөлөөлж байна Hopper-ийн тооцоогоор Талархлын баярын тийз өнгөрсөн оныхоос 30 хувиас дээш…

3 мин унших
Европын Холбоо Шенгений виз мэдүүлэх хугацаа, бүрдүүлэх материалыг танилцууллаа

Аялагч визийн хүсэлтээ төлөвлөсөн аяллаасаа хамгийн багадаа 15 хоногийн өмнө, харин хамгийн эртдээ зургаан сарын өмнөөс гаргаж болох ба зөвхөн нэг улс руу зорчих бол тухайн улсын консулын газарт…

2 мин унших
Нийслэлийн Аялал жуулчлалын газар 2027 оны аялал жуулчлал, спорт урлагийн арга хэмжээний төлөвлөгөөг танилцууллаа

Улаанбаатар хот 2027 онд сар бүр олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөснөө зарлалаа Нийслэлийн Аялал жуулчлалын газар сар бүр 1-4 арга хэмжээ хийж, нэгдүгээр сард өвлийн наадам,…

2 мин унших
АНУ-ын агаарын тээвэрлэгчид хүчтэй шуурганы өмнө нислэгийн өөрчлөлтийн — Эх сурвалж: forbes.com (https://www.forbes.com/sites/baileyberg/2026/09/28/these-us-airlines-mishandled-the-most-bags-so-far-in-2026/)
Аялал

АНУ-ын агаарын тээвэрлэгчид хүчтэй шуурганы өмнө нислэгийн өөрчлөлтийн хураамжийг түр цуцаллаа

АНУ-ын агаарын тээвэрлэгчид хүчтэй шуурганы эрсдэлтэй тул нислэг өөрчлөх хураамжийг түр тэглэж, зорчигчдыг хамгаалав American Airlines, United Airlines, JetBlue Airways нь Баасангаас Ням хүртэлх…

2 мин унших