Угаарын хийнээс сэргийлэх зөвлөмжийг айл өрхүүдэд хүргэж эхэллээ
Улаан загалмай нийгэмлэг, “Тавантолгой түлш” ХХК хамтран угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай сургалт зохион байгууллаа.

Монголын Улаан загалмай нийгэмлэг, шахмал түлш үйлдвэрлэгч “Тавантолгой түлш” ХХК хамтран “Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чадварыг дээшлүүлэх нь” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хороодын арга зүйч, сайн дурын идэвхтэн болон хүүхэд, залуучуудын хөдөлгөөний гишүүд хамрагдсан байна.
Оролцогчдод шахмал түлшний шинж чанар, үйлдвэрлэл, зөв хэрэглээ, агаарын чанарт үзүүлэх нөлөөллийн талаар мэдээлэл өгч, аюулгүй галлагааг албаныхан танилцуулжээ.
Мөн сайн дурын идэвхтнүүдээр дамжуулан айл өрхүүдэд шахмал түлшийг зөв хэрэглэх дадал хэвшүүлэх, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх болон дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зөвлөмж хүргэсэн байна.
Тухайлбал, зуух, пийшинг түлшээр хэт дүүргэхгүй байх, түлш бүрэн шатаж дуусаагүй үед яндангийн сойлтыг хаахгүй байх, яндангаа авч өрхөө бүтээхгүй байхыг зөвлөсөн аж.
Мөн гэр, байшингийн агаар сэлгэлтийг тогтмол хийх, гэрт тамхи татахгүй байх, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах, галлагааг зөв хийх шаардлагатайг онцолжээ. Үүнээс гадна гэр, байшингаа дулаалж галлах давтамжийг багасгах, угаарын хий мэдрэгчийг зөв байрлуулан байнга асаалттай байлгах нь чухал болохыг мэргэжилтнүүд анхаарууллаа.
Угаарын хийн хордлого Монголд жил бүр хүний амь нас эрсдэх шалтгаан болсоор байгаагийн тод жишээ нь 2025 онд улсын хэмжээнд 2,267 хүн угаарын хийн хордлогод өртөж, 30 хүн нас барсан явдал юм.
Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Японы Зөвлөхүүдийн танхимын даргатай уулзаж, эдийн засаг ба парламентын хамтын ажиллагааг урагшлуулав
Ерөнхий сайд Н.Учрал Японы парламентын удирдлагатай уулзаж, стратегийн түншлэлийг шинэ шатанд ахиулахыг онцоллоо 2026.09.

Ерөнхий сайд Н.Учрал Японы Төлөөлөгчдийн танхимын дарга Э.Моритой уулзаж, парламентын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр ярив
Ерөнхий сайд Н.Учрал Японд албан ёсоор айлчлахдаа Э.Моритой уулзан хамтын ажиллагааг урагшлуулахыг онцлов Уулзалт 2026.09.

Улсын Их Хурлын 30 гишүүн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хуралд төсвийн ил тод байдал, сахилга батыг сайжруулах зорилготой хуулийн төслийг өргөн барилаа 2026.09.29-нд 30 гишүүний боловсруулсан төслийг УИХ-ын дэд дарга Ж.


Ерөнхий сайд Н.Учрал Японы Төлөөлөгчдийн танхимын дарга Э.Моритой уулзаж, парламентын хамтын ажиллагааг хэлэлцэв
Ерөнхий сайд Н.Учрал Японы парламентын удирдлагатай уулзан стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх байр сууриа илэрхийллээ. 2026.09.29-нд Төлөөлөгчдийн танхимын дарга Э.
