Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож буй генту одой оцон шувууд галт уулны тогоонд үүрээ засч эхэлжээ
Антарктидын хойгт хүний үйл ажиллагааны улмаас орхигдсон аж үйлдвэрийн туурь дунд генту одой оцон шувууд олноор суурьшиж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн ховорхон хувьслыг тод харуулж байна.

Дэлхийн дулаарал эрчээ авч буй энэ үед Антарктидын өмнөд хэсэгт байгаль болон хүний үйл ажиллагааны ул мөр давхцсан өвөрмөц дүр зураг ажиглагдаж байна. Үүний нэг тод жишээ нь идэвхтэй галт уул бүхий Десепшн аралд зэрлэг байгаль болон ан амьтад ноёрхож эхэлжээ.
Зэрлэг байгалийн гэрэл зурагчин Ромэйн Баратс тус арлын хуучин ан агнуур, аж үйлдвэрийн зэвэрсэн үлдэгдэл дунд зогсож буй гурван генту одой оцон шувууны хальсыг буулгасан нь "Ocean Photographer of the Year 2026" уралдааны эцсийн шатанд шалгарчээ. Тэрбээр уг дүр зургийг хүний үйл ажиллагаа гэнэт зогсч, байгаль өөрийн орон зайг эзэлж буйг харуулсан Чернобылийн нөхцөл байдалтай зүйрлэсэн юм.
Генту одой оцон шувуудын өсөлт ба дасан зохицох чадвар Нью-Йорк хотын Стоук Брук их сургуулийн экологи, хувьслийн профессор Хезер Линчийн тайлбарласнаар, гэрэл зурагт буусан одой оцон шувууд өд сөдөө солих үедээ яваа ажээ. Энэ үедээ тэд усанд орох боломжгүй бөгөөд амархан даарч, тав тухгүй болдог тул галт уулын халуун элс болон хуучин газрын тосны савнуудын нөмөр нөөлөгт дулаацаж буй.
Судалгаагаар генту одой оцон шувуудын тоо толгой дэлхийн хэмжээнд 2013-2020 оны хооронд 11 хувиар өссөн бол Баруун Антарктидын хойгт 23 хувиар өсчээ. Энэ тоо нь дулаан уур амьсгал болон чийгтэй орчинд дасан зохицох онцгой чадвартай холбоотой юм.
Харин тэдний хамгийн ойрын төрөл төрөгсөд болох чинстрап болон адели одой оцон шувуудын тоо толгой эрс буурч байгаа аж. Тухайлбал, адели одой оцон шувуудын тоо Антарктидын хойгт сүүлийн 25 жилд 65 хувиар багасчээ.
Амьд үлдэх онцгой чанарууд Генту одой оцон шувууд уур амьсгалын өөрчлөлтөд амжилттай дасан зохицож буйн цаад шалтгаан нь тэдний хоол тэжээлийн уян хатан байдал юм. Тэд зөвхөн крилл буюу далай тэнгист, ялангуяа Антарктидын хүйтэн усанд сүрэглэн амьдардаг, сам хорхойтой төстэй бичил бяцхан үе хөөлтэй амьтнаар хооллоод зогсохгүй орчин нөхцөлөөсөө хамааран загасаар идээших чадвартай байдаг.
Мөн гэнэтийн үер, цасан шуурганы улмаас өндөг нь хагарсан тохиолдолд улиралдаа багтаан дахин олон удаа өндөглөх чадвартай нь бусад төрөл зүйлээс ялгаруулдаг чухал давуу тал болж байна. Профессор Хезер Линчийн тэмдэглэснээр, одоогийн байдлаар Десепшн аралд үр төлөө гаргадаг одой оцон шувуу байхгүй ч цаашид тус арлын тогоон дотор хамгийн түрүүнд үүр засах магадлалтай амьтад бол генту одой оцон шувууд юм.
Холбоотой мэдээ

Гималайн монал шувуу тоть шиг ярьдаг болно: Хүний дуу чимээнд зохицуулан дуудлагаа өөрчилж буйг судалжээ
Гималайн бүсэд аялал жуулчлал, хотжилт, дэд бүтэц тэлэхийн хэрээр монал шувуу илүү өндөрлөг газарт үүрээ засч, дуу чимээтэй орчинд дуудлагаа өөрчилж байгааг хоёр судалгаанд онцолжээ.

Eli Lilly-ийн туршилтын хосолсон эмчилгээ таргалалт, 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд илүү үр дүн үзүүлж, дараагийн шат руу дөхөв
Eli Lilly таргалалт, 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүст хос эмчилгээ нь илүү жин бууруулснаа мэдээлэв. 48 долоо хоногийн 2-р үе шатанд хослол хамгийн ихдээ 23.3% жин бууруулж, A1C 2.

Дунд насанд илрэх сэтгэл гутралын зарим шинж тэмдэг дементийн эрсдэлийг илтгэдэг байж магадгүй
Демент буюу тархины зөнөгрөлийн эхний шинж тэмдэг ой санамж муудахаас өмнө зан ааш, сэтгэл хөдлөлийн огцом өөрчлөлт гэх зэрэг байдлаар илэрч болохыг Их Британийн урт хугацааны судалгаа харуулжээ.

Өдөр бүр кофе ууж, жимс идэх нь эсийн хөгшрөлтийг удаашруулдаг байж магадгүй
Жимс, кофе, цай, какао түлхүү хэрэглэдэг хүмүүсийн эсийн хөгшрөлтийн нэг үзүүлэлт харьцангуй сайн байсныг шинэ судалгаа харуулжээ.

20 наснаас өмнө тамхи татаж эхлэх нь зүрхний шигдээсийн эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлж болзошгүй
20 наснаас өмнө тамхи татаж эхэлсэн хүмүүсийн зүрх судасны өвчний эрсдэл насанд хүрсэн хойноо эхэлсэн хүмүүсээс өндөр байгааг БНСУ-ын 9.3 сая хүнийг хамарсан судалгаа харууллаа.

Америкийн эрдэмтэд хуванцар хаягдал ашиглан "хоол хийх" технологийг туршиж байна
АНУ-ын судлаачид PET хуванцар болон хөдөө аж ахуйн хаягдлыг бичил биетний тусламжтайгаар хүнсний орц болгон хувиргах технологи хөгжүүлжээ. Гарган авсан уураг, өөх тос болон бусад орцыг ашиглан 3D принтерээр “µBites” нэртэй жигнэмэг хэвлэсэн байна. NASA-гийн “Deep Space Food Challenge”-ээс эхлэлтэй технологийг ирээдүйд урт хугацааны сансрын нислэг болон хүнсний хангамж хязгаарлагдмал орчинд ашиглах боломжтой гэж үзэж байна.