Японы экспорт аравдугаар сард 20.5 хувийн өсөлт үзүүлж, шинжээчдийн таамгийг давлаа
Японы экспорт аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 20.5 хувиар нэмэгдэж, сүүлийн хоёр сарын сааралтын дараа өсөлтийн хурд нь эрчимжлээ.

Японы экспорт аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 20.5 хувиар нэмэгдэж, шинжээчдийн 20 хувийн өсөлтийн таамгийг давлаа. Тус өсөлтөд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн тоног төхөрөөмжийн нийлүүлэлт голлон нөлөөлжээ. Тухайлбал, ийм төрлийн экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 49.7 хувиар ахисан байна. Худалдааны гол түншүүдээр задалж үзвэл, Японоос Хятад руу хийх экспорт 13.3 хувиар өссөн бол АНУ-д нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн 23.9 хувиар нэмэгдэв. Харин Японы импорт аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 21.6 хувиар өсч, шинжээчдийн 25.8 хувийн таамгаас доогуур гарчээ.
Газрын тосны өртөг эдийн засагт нөлөөлж байна Хэдийгээр экспорт Японы эдийн засгийн өсөлтийн голлох хөшүүргийн нэг хэвээр байгаа ч газрын тосны импортын зардал нэмэгдсэн нь тус улсын гадаад худалдаанд сөргөөр нөлөөлж буй. Тодруулбал, газрын тосны импортын өртөг аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 60.5 хувиар нэмэгдсэн байна. Ираны дайны улмаас газрын тосны ханш өссөн энэ үед Япон Ойрх Дорнодын нийлүүлэгчдээс хамаарлаа бууруулж, голчлон АНУ-аас газрын тос нийлүүлэхээр зэхэж байгаа юм. Үүний зэрэгцээ эрчим хүчний өндөр өртгийн улмаас Японы эдийн засаг гуравдугаар улиралд огцом агшилттай гарсан. Эрчим хүчний импортын зардал нэмэгдэж буй нөхцөлд экспорт ахиу өссөн ч энэ нь эдийн засгийн нийт өсөлтийг дангаараа баталгаажуулж чадахгүй байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





