З.Мэндсайхан: "Оюутолгой"-н ногдол ашгийн ₮1 их наядыг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр төлөвлөсөн
Засгийн газар 2027 онд “Оюутолгой” компаниас 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар төсвийн төсөлд тусгасан тухай Сангийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.

Засгийн газар 2027 онд “Оюутолгой” компаниас Монголын талд гурван их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилна гэж тооцон төсвийн төсөлд тусгажээ. Сангийн сайд З.Мэндсайханы мэдээлснээр үүний нэг их наяд төгрөгийг иргэдийн Хуримтлалын сан дахь нэрийн дансанд төвлөрүүлж, хоёр их наяд төгрөгийг ахмадын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх зэрэг төсвийн зардалтай уялдуулахаар төлөвлөжээ.Үүнээс гадна жилийн 10 хувийн хүүтэй жижиг, дунд бизнесийн зээл, ипотекийн санхүүжилт болон эрчим хүч, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад эх үүсвэр чиглүүлэх асуудал яригдаж буйг ч дурдлаа.
Мөн “Рио Тинто” групптэй хийсэн хэлэлцээгээр Монголын талын ногдол ашиг хүртэх хугацааг урагшлуулахаар тохиролцжээ. Тодруулбал, Монголын тал өмнө нь 2037 оноос ногдол ашиг авч эхлэхээр байсан бол шинэ тохиролцоогоор 2027 оноос авахаар болсон юм.
Засгийн газар өнгөрсөн зургаадугаар сард “Оюутолгой”-н хэлэлцээрийн хүрээнд хувь нийлүүлэгчийн зээлийн хүү болон менежментийн зардлыг бууруулж, Монголын талд ногдох өгөөжийг нэмэгдүүлэх тохиролцоонд хүрснээ мэдээлсэн. Мөн тухайн үед “Оюутолгой”-оос ногдол ашиг авах талаар талууд тохиролцсон гэж мэдэгдэж байв.
Засгийн газар өмнө нь “Оюутолгой”-н ногдол ашгийг Хуримтлалын сангаас гадна эрчим хүчний дэд бүтцээ тэлэх, орон нутгийн эрчим хүчний төслүүдэд зарцуулах санал танилцуулж, эцсийн зориулалтыг иргэдээс санал авч шийдвэрлэхээ мэдэгдсэн юм.
Харин Сангийн сайдын онцолсноор “Оюутолгой”-н ногдол ашиг нь төсвийн жил бүр давтагдах тогтвортой орлого биш тул зарцуулалтыг нэг удаагийн хуулиар зохицуулах хувилбар боловсруулж байгаа аж.
Холбоотой мэдээ

Бизнесийн зээлийн өсөлт хэрэглээнийхээс өндөр байна: Нийт зээлийн 5.3 хувь нь чанаргүй ангилалд багтжээ
Монголын банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл наймдугаар сард 48.4 их наяд төгрөгт хүрч, жилийн дүнгээр 14.3 хувиар өслөө.


Монгол Улс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг жилд $5.5 тэрбумд хүргэх зорилт тавилаа
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын жилийн орох урсгалыг 2026 онд $4.5 тэрбум, 2027 онд $5 тэрбум, 2028 онд $5.5 тэрбумд хүргэх зорилт тавьжээ.


Холбооны нөөцийн банкны Барр: Бодлогын нэмэлт тохируулга дахин шаардлагатай болж мэднэ
Холбооны нөөцийн банкны албан тушаалтан Барр цаашид бодлого дахин чангарч болзошгүйг анхаарууллаа. Есдүгээр сард бодлогын хүүг 0.25 нэгжээр нэмээд, энэ жил дахин өсгөх боломжтойг дохиолсон.

Зардлын дарамт өсөхтэй зэрэгцэн америкчууд Нийгмийн даатгал, Medicare-ийн ирээдүйд илүү түгшиж байна
Судалгаагаар өссөн өртөг америкчуудыг нийгмийн баталгааны хөтөлбөрүүдийн ирээдүйд түгшихэд хүргэж, тэтгэврийн төлөвлөгөөнд нөлөөлж байна.