5 жилийн дараа анх удаа кофены зах зээлд 3 сая шуудайны илүүдэл гарах төлөвтэй байна
Арабика болон робуста кофены ханш даваа гарагийн арилжаагаар буурч, сүүлийн гурван сарын доод түвшинд хүрлээ. Дэлхийн кофены үйлдвэрлэл 2025/26 улиралд түүхэн дээд хэмжээнд хүрч, зах зээл таван жилийн дараа анх удаа 3 сая шуудайны илүүдэлтэй болох төлөвтэй байна. Бразил, Вьетнамын ургацын таатай нөхцөл нийлүүлэлтийг нэмэгдүүлэх төлөвтэй байгаа ч цаг агаарын эрсдэл болон арабикагийн нөөц бага хэвээр байгаа нь ханшийн бууралтыг хязгаарлаж болзошгүй байна.

Дэлхийн зах зээл дээр кофены ханш буурч, сүүлийн гурван сарын доод түвшинд хүрлээ.
Тодруулбал, арабика сортын кофены арванхоёрдугаар сарын фьючерс Нью-Йоркийн “ICE Futures U.S.” биржийн даваа гарагийн арилжаагаар фунт тутамдаа 1.46 хувийн уналттай хаагджээ. Харин робуста кофены арваннэгдүгээр сарын фьючерс Лондоны “ICE Futures Europe” биржийн арилжаагаар тонн тутамдаа 3,337 ам.долларт хүрч, 1.74 хувиар буурсан байна.
Ханшийн уналтад дэлхийн зах зээлийн нийлүүлэлт нэмэгдэх төлөв ажиглагдсан нь голлон нөлөөлжээ. Олон улсын кофены байгууллагаас есдүгээр сарын 10-ны өдөр тооцоолсноор дэлхийн кофены үйлдвэрлэл 2025/26 улиралд 183.6 сая шуудай буюу 11 сая орчим тоннд хүрч, өмнөх улирлаас 4.4 хувиар өсөхөөр байна.
Харин хэрэглээ тус хугацаанд 0.9 хувиар буурч, 180.6 сая шуудай болсон тул дэлхийн кофены зах зээл 3 сая шуудайны илүүдэл гарахаар байгаа юм. Ингэснээр нийлүүлэлт хэрэглээнээс давсан үзүүлэлт сүүлийн таван жилд анх удаа бүртгэгдэх төлөвтэй болжээ.
Бразил, Вьетнамын нийлүүлэлт нэмэгдэж байна Дэлхийн томоохон үйлдвэрлэгч Бразил болон Вьетнамд ургацын нөхцөл сайжирч байгаа нь нийлүүлэлтийн төлөвийг нэмэгдүүллээ. Бразилын арабика кофены гол бүс болох Минас-Жерайс мужид есдүгээр сарын 20-ноор дууссан долоо хоногт 33.4 миллиметр хур тунадас орсныг “Somar Meteorologia” мэдээлжээ. Уг хэмжээ нь тухайн үеийн олон жилийн дунджаас 142 хувиар их бөгөөд кофены мод цэцэглэх чухал үед орсон бороо 2026/27 улирлын ургацад эерэгээр нөлөөлөх боломжтой аж. Үүний зэрэгцээ Бразилын одоогийн ургац хураалт дуусах шатандаа орсноор экспорт нэмэгдэж буй. Кофе экспортлогчдын “Cecafe” байгууллагын мэдээллээр тус улсын нийт кофе экспорт наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 31 хувиар нэмэгдэж, 4.16 сая шуудайд хүрсэн нь тухайн сарын түүхэн дээд үзүүлэлт болов. Харин арабикагийн экспорт 26 хувиар өссөн бол робустагийнх 54 хувиар дээшилжээ.
Түүнчлэн робуста кофены дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч Вьетнамын экспорт ч өсөлттэй байгаа юм. Тус улсын Үндэсний статистикийн газрын мэдээллээр 2026 оны эхний найман сард кофены экспорт өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар нэмэгдэж, 1.33 сая тоннд хүрчээ. Мөн Вьетнамын 2025/26 улирлын үйлдвэрлэл 6 хувиар өсч, сүүлийн дөрвөн жилийн дээд түвшин болох 29.4 сая шуудайд хүрэх төлөвтэй байна.
Нөөц болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хханш хэлбэлзэж магадгүй Хэдийгээр нийлүүлэлт нэмэгдэх төлөв давамгай байгаа ч арабика кофены нөөц хэрэглээнд хүрэхгүй хэвээр байна. “ICE” биржийн баталгаажсан арабикагийн нөөц өнгөрсөн мягмар гарагт 217,646 шуудай болж, сүүлийн 27 жилийн доод түвшинд хүрсэн ч баасан гараг гэхэд 258,415 шуудай болж сэргэсэн байна.
Харин робустагийн “ICE” биржийн нөөц өнгөрсөн даваа гарагт 5,043 лот болж, сүүлийн 9.5 сарын дээд түвшинд хүрсэн нь робустагийн ханш буурахад нөлөөлж байна.
Холбоотой мэдээ

Трамп, Ши нарын уулзалт ойртох тусам худалдаа, хиймэл оюун ба геополитикийн эрсдэл зэрэгцэн хурцлав
Вашингтонд болох Трамп, Ши нарын уулзалт худалдааны эвлэрэл ба хиймэл оюуны өрсөлдөөнийг дахин тодруулж, зах зээл анхаарч байна. Ши Жиньпин Лхагва гарагт 16.00 цагт Joint Base Andrews-д бууж, Пүрэвт Цагаан ордонд төрийн зоог болно. Хэлэлцээний бодит агуулга ёслолоос нарийсвал чип үйлдвэрлэгчдийн хүлээлт ба эрсдэлийн үнэлгээ огцом өөрчлөгдөж мэднэ.

Ж.Даймон: Хиймэл оюуны хөрөнгө оруулалт 2027 онд $1 их наядад хүрч магадгүй
“JPMorgan Chase & Co.”-ийн Гүйцэтгэх захирал Жэйми Даймон гиперскейлер компаниудын хиймэл оюунд чиглэсэн хөрөнгө оруулалт ойрын хугацаанд саарахгүй гэж үзэж байна. Түүний тооцоолсноор уг хөрөнгө оруулалт 2026 онд 700 тэрбум ам.доллар орчим байгаа бол 2027 онд 1 их наяд ам.долларт хүрч магадгүй байна. Хөрөнгө оруулалтын өсөлт эдийн засгийн идэвхжилийг дэмжих боломжтой ч инфляцыг нэмэгдүүлж, зах зээлийн хэлбэлзэл болон хүүгийн төлөвт нөлөөлөх эрсдэлтэйг Даймон анхааруулжээ.

JPMorgan Chase-ийн тэргүүн Жэйми Даймон хиймэл оюун ухаанд чиглэсэн хөрөнгө оруулалтын давалгаа саарахгүй гэв
JPMorgan Chase-ийн Гүйцэтгэх захирал Жэйми Даймон гиперскейлерүүдийн хиймэл оюун ухааны зардал ойрын үед хүчтэй хэвээр байх төлөвтэйг онцоллоо. Тэрээр гиперскейлер экосистемийн нийт хөрөнгө оруулалт ирэх жил 1 их наяд ам.долларт хүрч болзошгүй, мөн энэ жил ойролцоогоор 700 тэрбум ам.доллар гэж хэлэв. Ийм эрчим нь өсөлтийг дэмжих ч инфляцын дарамт нэмэгдүүлж мэдэх тул зах зээл савлах эрсдэл үлдэнэ.

АНУ Ираны бүх агаарын тээвэрлэгчийг зогсооно гэж мэдэгдсэн нь бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэв
АНУ Ираны бүх агаарын тээвэрлэгчийг хаахаар шахалт үзүүлж, хоригийн нөлөөг огцом тэлэхээр болов АНУ-ын Сангийн яамны сайд Скотт Бессент есдүгээр сарын 23-наас нислэгийг хаана гэж CNBC-д хэлэв Энэ алхам түлш, буудлын үйлчилгээний эрсдэлийг өсгөж, тээвэр болон эрчим хүчний сүлжээний тодорхойгүйг нэмнэ

"Versace" загварын ордноос тэтгэвэрт гарсан Д.Версаче залуусын загварын ертөнцөд эргэн ирэхээр боллоо
АНУ-ын залуу хэрэглэгчдэд төвлөрсөн цахим загварын худалдааны “Revolve” компани Италийн алдарт дизайнер Донателла Версачетай хамтран гоо сайхан, загварын шинэ бизнес эхлүүлэхээр боллоо. Версаче шинэ төслийн бүтээлч удирдлагыг хариуцах бөгөөд нэр, бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл болон нээлтийн товыг ойрын саруудад зарлахаар төлөвлөж буй бололтой. “Revolve” цахим худалдааны технологи, дэд бүтцээ биечлэн зохион байгуулах арга хэмжээ, энтертайнмент болон контенттой хослуулах замаар залуу худалдан авагчдын хүрээгээ нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.

Z үеийнхэн нүүр тулсан харилцаанд миллениал үеийнхнээс илүү итгэлтэй ханддагийг судалгаагаар тогтоожээ
CNBC болон “SurveyMonkey”-ийн 1928–1945 онд төрсөн Чимээгүй үеийнхнээс 1997–2012 онд төрсөн Z үеийнхэн хүртэлх нийт 5 үеийнхнийг хамруулсан “Social Skills” судалгаанд 1,174 хүн оролцжээ. Судалгаагаар Z үеийнхний 47 хувь нь нүүр тулсан харилцаанд "маш итгэлтэй" ханддаг хэмээн хариулсан бол 44 хувь нь "тодорхой хэмжээнд итгэлтэй" хэмээжээ. Харин 1981–1996 онд төрсөн миллениал үеийнхний 44 хувь нь нүүр тулсан харилцаанд "маш итгэлтэй" ханддаг хэмээн хариулжээ. Gen Z-ийн 91 хувь нь коллежууд хэлэлцүүлэг, клуб, дадлага зэрэг нүүр тулсан харилцааг дэмжих боломжийг нэмэгдүүлэх ёстой гэж үзжээ.