Автобусаар зорчих үед үүргэвчний цахилгаанд хүүхэд нүүрээ урах тохиолдол гарч байна
Автобусанд том оврын үүргэвчээ урдаа барьж зорчихыг Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас анхаарууллаа. Нийслэлийн нийтийн тээврээр долоо хоногт 4 сая орчим иргэн үйлчлүүлдэг.

Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас автобусанд зорчихдоо том оврын цүнх, үүргэвчээ урдаа барьж, бусдын аюулгүй байдлыг хангахыг иргэдэд анхаарууллаа.
Олон хүнтэй автобусанд зорчигчийн нуруундаа үүрсэн цүнх бусдад хүрч, гэмтэл учруулах эрсдэлтэй. Тухайлбал, үүргэвчний цахилгаанд бага насны хүүхэд нүүрээ урсан тохиолдол цөөнгүй бүртгэгджээ.
Нийслэлийн нийтийн тээврийн салбарынхан долоо хоногт 4 сая орчим иргэнд үйлчилдэг бол өдөр бүр 1,160 гаруй автобус үйлчилгээнд гардаг байна.
Мөн автобусуудыг өдөр бүр угааж, цэвэрлэн үйлчилгээнд гаргадаг тул зорчигчдыг хог, хаягдлаа зориулалтын саванд хийж, нийтийн тээврийн хэрэгслийн цэвэр байдлыг хадгалахад анхаарахыг уриалжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





