egov.mn

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ХАМТ... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.

Энэ мэдээг программ автоматаар бэлтгэсэн.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ХАМТ... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын Эдийн засгийн хөгжлийн газрын захирал Юрано Ёшихито тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын аялал жуулчлалын салбарын сүүлийн жилүүдийн тогтвортой өсөлт, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг онцлон тэмдэглэж, хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын боломжийн талаар санал солилцов.

Талууд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт, салбарын хөнгөлөлттэй зээлийн бодлого, “Green Destinations Top 100 Stories” буюу тогтвортой аялал жуулчлалын шилдэг 100 туршлагад багтсан амжилт, орон нутгийн брэндинг, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл солилцлоо.

Мөн цаашид JICA-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн дараагийн шатанд хөрөнгө оруулалт, менежментийн чиглэлээр техникийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.

Хуваалцах
Дараагийн мэдээЧилийн Атакама цөл цэцэгт нуга боллоо: Сүүлийн 30 жилд тохиогоогүй ховор үзэгдэлтэй танилц
Мэдээллийн захиалга

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.

Холбоотой мэдээ

Аялал

БНАСАУ-ын их бууг ойроос харахаар 10 хоногт 13 мянга гаруй жуулчин иржээ

АялалАвтомат

2 мин уншихАвтомат

Аялал

Талархлын баярын үеэр АНУ-ын томоохон хотуудын нислэгийн оноогоор захиалах тасалбар огцом үнэд орж, аялагчдын зардлыг нэмэгдүүлэв.

АялалАвтомат

2 мин уншихАвтомат

Аялал

Европ даяарх худал тэсрэх бөмбөгний заналхийлэл нислэгүүдийг дахин дахин саатуулж байна

АялалАвтомат

2 мин уншихАвтомат