"BYD" цахилгаан автомашины оны эхний найман сарын борлуулалтаараа салбараа тэргүүлжээ
“SNE Research”-ийн мэдээлснээр Хятадын “BYD” компани 1.82 сая цахилгаан автомашины борлуулалтаар дэлхийд тэргүүлж, “Geely”, “Tesla” удаалжээ.

Дэлхийн цахилгаан автомашины зах зээлд Хятадын үйлдвэрлэгчдийн байр суурь улам хүчтэй болж байна. “SNE Research”-ийн энэ оны есдүгээр сарын 8-нд нийтэлсэн хамгийн сүүлийн тайлангаар оны эхний долоон сарын дэлхийн цахилгаан автомашины борлуулалт 11.8 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өслөө. Тус судалгаанд батарейгаар ажилладаг автомашин болон plug-in hybrid загварыг хамруулсан байна.
Оны эхний найман сард дэлхийн топ 10 үйлдвэрлэгч:
BYD — 1.816 сая
Geely — 1.172 сая
Tesla — 943,000
Volkswagen Group — 785,000
SAIC — 725,000
Changan — 501,000
Chery — 468,000
Hyundai Motor Group — 442,000
Leapmotor — 418,000
BMW Group — 338,000
“BYD” тэргүүллээ хадгалсан ч борлуулалт нь өмнөх оны мөн үеэс 17.9 хувиар буурч, дэлхийн зах зээлд эзлэх хувь 19.9 хувиас 15.4 хувь болж багасчээ. Харин гуравдугаарт бичигдсэн “Tesla”-ийн борлуулалт 12.8 хувиар өсч, 943,000-д хүрсэн байна.
Үүний зэрэгцээ хамгийн хурдан өсөлтийг Хятадын “Leapmotor” үзүүлсэн байна. Тодруулбал, тус компанийн борлуулалт 67.1 хувиар нэмэгдэж, 418,000-д хүрсэн бол “Chery”-ийнх 34.2 хувиар өсч, нийт 468,000 автомашин борлуулжээ. “Hyundai Motor Group”-ийн борлуулалт мөн 24.2 хувиар нэмэгдсэн байна.
Холбоотой мэдээ

Автомашины үнийн өсөлт, урт хугацаатай зээл нийлээд 'төгсөшгүй автомашины өр'-ийн зангыг чангатгаж байна
Автомашины үнийн өсөлт, сунжирсан хугацаатай зээл нийлж өр нэг машинаас нөгөөд дамжих эрсдэлийг нэмэгдүүлж байна Edmunds-ын тооцоогоор сөрөг өмч 2015 оны 4,576 ам.

"Nissan" АНУ дахь борлуулалтынхаа 30%-40%-ийг хайбрид автомашинаар бүрдүүлнэ
Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” компани “Rogue e-Power” хайбрид загвараа рэх арваннэгдүгээр сард АНУ-ын зах зээлд борлуулахаар төлөвлөжээ.

Tesla Невада мужийн Спаркс хотод Semi-ийн өндөр хүчин чадлын анхны үйлдвэрээ албан ёсоор нээлээ
Tesla Semi ачааны цахилгаан машиныг их хэмжээгээр үйлдвэрлэх анхны үйлдвэрээ нээж, хүнд даацын зах зээлд өрсөлдөөнийг хурцатгав.

Bentley Motors-ийн гүйцэтгэх захирал тансаг ангиллын цахилгаан автомашины эрэлт үргэлж өснө гэж үзлээ
Bentley Motors анхны бүрэн цахилгаан загвараа танилцуулж, чинээлэг худалдан авагчдын хүлээн зөвшөөрөл үргэлжилж байгааг онцоллоо Torcal нь Лондонд танилцуулагдаж, 600 км хүртэл явах чадвар болон…

"Tesla" Вьетнамын зах зээлд орохоор бэлтгэж, "VinFast" экосистемээрээ давамгайлж байна
“Tesla Motors Vietnam” нэртэй орон нутгийн хуулийн этгээд Вьетнамд бүртгүүлсэн нь тус зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх боломжийг нэмэгдүүлэв. Вьетнам 2025 онд Зүүн Өмнөд Азийн хамгийн том цахилгаан автомашины зах зээл болж, хоёрдугаар улиралд борлуулалт нь жилийн өмнөхөөс 89 хувиар өсчээ. Гэвч “Tesla” дотоодын зах зээлийн 92 хувийг эзэлж буй “VinFast”-тай зөвхөн автомашины үнэ, технологиор бус цэнэглэлт, үйлчилгээ, түгээлтийн экосистемээр өрсөлдөх шаардлагатай болж байна.
