Мах магнаг болсоор: Гунан үхрийн үнэ ₮2.9 саяд хүрлээ
Атны дундаж үнэ 2.4 сая төгрөгт хүрч, оны өмнөх үеэс 900 мянган төгрөгөөр, соёолон үрээнийх 1.8 сая төгрөг буюу 500 мянган төгрөгөөр өслөө.

Өвлийн идэш хийх цаг ойртсоор буй энэ үед махны үнэ өссөөр байна. Өнгөрсөн сард малын зах зээлийн дундаж үнэ өмнөх оны мөн үеэс өсч, хязаалан гунан үхрийн үнэ 2.9 сая төгрөгт хүрч, жилийн өмнөхөөс 1.5 сая төгрөгөөр нэмэгджээ.
Мөн атны дундаж үнэ 2.4 сая төгрөгт хүрч, 900 мянган төгрөгөөр, соёолон үрээнийх 1.8 сая төгрөг буюу 500 мянган төгрөгөөр өслөө.
Бог малын хувьд эр хонины дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 210 мянган төгрөгөөр өсч, 490 мянга, эр ямааны үнэ 140 мянган төгрөгөөр нэмэгдэж, 320 мянган төгрөг болжээ.
Аймгуудаар харьцуулахад эр хонины үнэ Дархан-Уул аймагт хамгийн өндөр буюу 575 мянга, Дорнод аймагт хамгийн бага буюу 420 мянган төгрөгийн үнэтэй байна.
Махны үнэ жилийн өмнөхөөс өссөөр байна
Малын зах зээлийн үнэ өссөн энэ үед нийслэлийн махны жижиглэн худалдааны үнэ мөн жилийн өмнөхөөс өндөр түвшинд байна.
Аравдугаар сарын 5-ны байдлаар Улаанбаатар хотод үхрийн цул махны дундаж үнэ килограмм нь 34,737, ястай үхрийн махных 30,804, ястай хонины махных 25,674 төгрөгт хүрчээ.
Харин өмнөх долоо хоногтой харьцуулахад ястай үхрийн болон хонины махны үнэ тус бүр нэг хувиар буурсан бол үхрийн цул махны үнэ өөрчлөгдөөгүй байна.
Холбоотой мэдээ

Чилийн "Сентинела" уурхайн 709 ажилтан ажлын талбараа орхижээ: Зэсийн ханш цаашид өсөх үү?
"Сентинела" уурхайн үйлдвэрчний эвлэлийн хоёр байгууллага уурхайн ажилтнууд аравдугаар сарын 7-нд цалин, урамшууллын маргааны улмаас ажил хаяж буйг мэдэгдэв.

"Coface": Зэс, никелийн ханш ирэх арван жилд хоёр дахин өсч болзошгүй
Барилга, эрчим хүчний шилжилт, цахилгаанжуулалтын эрэлт нэмэгдэж буй хурдыг металлын нийлүүлэлт гүйцэлгүй, үнийн өсөлт удаан хугацаанд үргэлжлэх магадлалтай байна.

Йемений Хуситууд Саудын дэд бүтцэд довтолсноор газрын тосны үнэ өсөж, Ойрх Дорнодын нийлүүлэлтэд эрсдэл нэмэгдлээ
Йемений Ираны дэмжлэгтэй Хуситууд Саудын Араб руу довтолж, нийлүүлэлтийн айдасаар газрын тосны үнэ өсөв. ICE бирж дээр Брент арванхоёрдугаар сарын фьючерс 101.76 ам.доллар болж 1.17 хувь, WTI 90.

Алт "зүсээ хувиргав": Бондын өгөөжөөс хамаарах уламжлалт хамаарлаа эвдэж эхэллээ
Алт 2022 оноос хойш бондын өгөөж өсөх үед ч чангарсан нь хоёр хөрөнгийн уламжлалт хамаарал өөрчлөгдөж эхэлснийг харуулж байна.

Алтны экспортын орлого $805 саяд хүрлээ: Дэлхийн төв банкуудын алтны нөөц ирэх 12 сард ч нэмэгдэнэ
Монгол Улсын алтны экспортын орлого найман сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 255.6 сая ам.доллароор нэмэгджээ. Экспортолсон алтны биет хэмжээ 5.4 тонноос 5.

Оросын алт Хонконг руу түүхэн дээд хурдаар урсаж байна
Хонконг оны эхний долоон сард 112.7 тонн Орос гаралтай алт импортолсон нь өмнөх бүтэн жилийн дээд хэмжээг аль хэдийн давжээ.