"Coface": Зэс, никелийн ханш ирэх арван жилд хоёр дахин өсч болзошгүй
Барилга, эрчим хүчний шилжилт, цахилгаанжуулалтын эрэлт нэмэгдэж буй хурдыг металлын нийлүүлэлт гүйцэлгүй, үнийн өсөлт удаан хугацаанд үргэлжлэх магадлалтай байна.

Барилга, эрчим хүч, цахилгаанжуулалтын хэрэгцээ тэлж буйтай холбоотойгоор зэс, никелийн ханш ирэх арван жилд хоёр дахин өсч магадгүйг "Coface" компанийн шинэ тайланд дурджээ. Тус компанийн тооцоогоор 2035 он гэхэд хөнгөн цагаан, зэс, никелийн нийлүүлэлт дунджаар эрэлтийнхээ 10 хувийг хангаж чадахгүйд хүрэх эрсдэлтэй байна.
Нийлүүлэлтийн зөрүү гүнзгийрвэл аж үйлдвэр болон цэвэр эрчим хүчний салбарын зардал өсч, өндөр үнэ урт хугацаанд үргэлжилж болзошгүйг онцолжээ.
"Coface" судалгаагаа Лондоны металлын бирж, АНУ-ын геологийн алба, Дэлхийн банк, Олон улсын эрчим хүчний агентлагийн үйлдвэрлэл, хэрэглээ, үнийн өгөгдөлд тулгуурлан боловсруулсан байна.
Нийлүүлэлт нэмэгдэхэд тулгарч буй гол саад нь уурхайн шинэ төслүүдийн зөвшөөрөл авах хугацаа уртасч, үйлдвэрлэл эхлүүлэх мөчлөг 15–аас 20 жил хүрч байгаа явдал гэж тус компани үзжээ. Энэ нь эрэлт огцом нэмэгдэх үед нийлүүлэлтийг богино хугацаанд өсгөх боломжийг хязгаарлаж байна.
Тайлангийн тооцооллоор 2035 он хүртэл зэсийн нийлүүлэлт жилд нэг, никелийнх 1.5, хөнгөн цагааных 0.4 хувиар өсөх төлөвтэй байгааг онцоллоо. Түүхий эдийн эрэлт сүүлийн арван жилийн дундаж хурдаа хадгалбал эдгээр металлын хэрэглээ тус бүр жилд ойролцоогоор 1.8 хувиар нэмэгдэхээр байгаа аж.
Тэг ялгарлын хувилбарт тохируулан, эдгээр түүхий эдийн эрэлт илүү хурдтай өсөхөөр байгаа бөгөөд хөнгөн цагаан, зэсийн эрэлтийн жилийн өсөлт 2.2, никелийнх 4.5 хувьд хүрч болзошгүй гэжээ. Энэ нөхцөлд цэвэр эрчим хүчний технологи 2035 он гэхэд дэлхийн зэс, никелийн эрэлтийн ойролцоогоор 35 хувийг бүрдүүлэх боломжтой.
Металл тус бүрийн нийлүүлэлтийн эрсдэл харилцан адилгүй байгаа аж. Зэсийн нийлүүлэлтийн дутагдал 17 хувьд хүрч болзошгүй бол цэвэршүүлсэн зэсийн хомсдол 2035 он гэхэд 1.5–аас 6.5 сая тоннд хүрэхээр тооцжээ. Тэг ялгарлын хувилбарт зай хураагуурын үйлдвэрлэлийн эрэлт нэмэгдсэнээр цэвэршүүлсэн никелийн нийлүүлэлтийн дутагдал төлөвлөсөн эрэлтийн бараг 35 хувьд хүрч болзошгүй байна.
Хөнгөн цагааны дутагдал 5–аас 15 сая тонн буюу төлөвлөсөн эрэлтийн 10 орчим хувьд хүрэх эрсдэлтэй гэж тайланд дурджээ. Үүнд ашигт малтмалын нөөцийн хомсдолоос илүүтэй үйлдвэрлэлийн хүчин чадал, эрчим хүчний хязгаарлалт нөлөөлөхөөр байна.
Худалдааны хязгаарлалтууд нийлүүлэлтэд нэмэлт дарамт учруулж байна. "Coface"-ийн тооцоолсноор ашигт малтмалын импорт, экспортод хамаарах 1,138 хязгаарлалт хэрэгжиж байгаа нь арван жилийн өмнөх 357-оос гурав гаруй дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн сүүлийн нэг жилд нэвтрүүлсэн АНУ-ын тарифын арга хэмжээнүүд зах зээлийн дарамтыг нэмэгдүүлжээ.
"Coface"-ийн шинжээч Маркус Кариясын тайлбарласнаар АНУ-ын тариф нь металлын худалдаанд өрнөж буй өргөн хүрээний өөрчлөлтийн нэг хэсэг юм. Засгийн газруудын олон жилийн худалдааны хязгаарлалт дээр нийлүүлэлт эрэлтээс хоцорч буй нөхцөл давхцаж, өртгийн дарамтыг нэмэгдүүлж байна гэж тэр үзжээ.
Иймээс АНУ, Канад, Мексикийн үйлдвэрлэгчид худалдааны хэлэлцээрийн үр дүнд үнэ буурна гэж хүлээхийн оронд урт хугацаанд өндөр өртөгтэй ажиллахад бэлтгэх шаардлагатайг онцолсон байна.
Холбоотой мэдээ

Йемений Хуситууд Саудын дэд бүтцэд довтолсноор газрын тосны үнэ өсөж, Ойрх Дорнодын нийлүүлэлтэд эрсдэл нэмэгдлээ
Йемений Ираны дэмжлэгтэй Хуситууд Саудын Араб руу довтолж, нийлүүлэлтийн айдасаар газрын тосны үнэ өсөв. ICE бирж дээр Брент арванхоёрдугаар сарын фьючерс 101.76 ам.доллар болж 1.17 хувь, WTI 90.

Алт "зүсээ хувиргав": Бондын өгөөжөөс хамаарах уламжлалт хамаарлаа эвдэж эхэллээ
Алт 2022 оноос хойш бондын өгөөж өсөх үед ч чангарсан нь хоёр хөрөнгийн уламжлалт хамаарал өөрчлөгдөж эхэлснийг харуулж байна.

Алтны экспортын орлого $805 саяд хүрлээ: Дэлхийн төв банкуудын алтны нөөц ирэх 12 сард ч нэмэгдэнэ
Монгол Улсын алтны экспортын орлого найман сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 255.6 сая ам.доллароор нэмэгджээ. Экспортолсон алтны биет хэмжээ 5.4 тонноос 5.

Оросын алт Хонконг руу түүхэн дээд хурдаар урсаж байна
Хонконг оны эхний долоон сард 112.7 тонн Орос гаралтай алт импортолсон нь өмнөх бүтэн жилийн дээд хэмжээг аль хэдийн давжээ.

Оросын алт Хонконг руу түүхэнд байгаагүй хурдтай урсаж, хоригийн дараах чиглэл өөрчлөлтийг тодотгов
Оросын алт Хонконгт дээд хурдаар орж ирж, Барууны хоригийн дараах нийлүүлэлтийн шинэ урсгалыг онцоллоо BullionVault-ийн тооцоогоор 2026 оны эхний долоон сард 112.

Молибдены баяжмалын арилжаа өнгөрсөн сард $33 саяд хүрэв
Монголын Хөрөнгийн Биржээр есдүгээр сард нүүрснээс бусад уул уурхайн 119.5 мянган тонн бүтээгдэхүүн арилжаалжээ. Өнгөрсөн сард 112.