Молибдены баяжмалын арилжаа өнгөрсөн сард $33 саяд хүрэв
Монголын Хөрөнгийн Биржээр есдүгээр сард нүүрснээс бусад уул уурхайн 119.5 мянган тонн бүтээгдэхүүн арилжаалжээ. Өнгөрсөн сард 112.

Монголын Хөрөнгийн Биржээр есдүгээр сард нүүрснээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний 17 удаагийн арилжаа амжилттай болж, нийт 119.5 мянган тонн бүтээгдэхүүн борлуулжээ.
Арилжааны биет хэмжээгээр төмрийн хүдэр, баяжмал дийлэнх хувийг эзэлсэн байна. Тодруулбал, өнгөрсөн сард 112.2 мянган тонн төмрийн хүдэр, 6,342 тонн зэсийн, 967 тонн молибдены баяжмал арилжаалжээ.
Харин арилжааны үнийн дүнгээр молибдены баяжмал тэргүүлсэн байна. Ердөө 967 тонн молибдены баяжмалын арилжааны дүн 33.1 сая ам.долларт хүрч, нүүрснээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний нийт арилжааны үнийн дүнгийн 51.5 хувийг бүрдүүлэв.
Зэсийн баяжмалын арилжаа 23 сая ам.долларт хүрсэн бол биет хэмжээгээр хамгийн их байсан төмрийн хүдэр, баяжмалын арилжааны дүн 8.3 сая ам.доллар байжээ. Ингэснээр есдүгээр сард эдгээр гурван төрлийн бүтээгдэхүүний биржийн арилжаа 64.4 сая ам.долларт хүрсэн байна.
Төрийн өмчит уул уурхайн “Монголросцветмет” ТӨҮГ төмрийн хүдэр, баяжмалыг Хөрөнгийн Биржээр борлуулж байгаа бол уулын баяжуулах “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ зэс болон молибдены баяжмалыг арилжаалж байна.
Олон улсын зах зээлд молибдены өсөлт энэ сард саарах шинжтэй
Хятадын зах зээлд 40-45 хувийн агуулгатай молибдены баяжмалын жишиг үнэ есдүгээр сарын 30-нд 5,445 юаньд хүрэв.
Есдүгээр сарын дунд үед түүхий эдийн спот нийлүүлэлт хязгаарлагдмал, ган үйлдвэрлэгчдийн худалдан авалт нэмэгдсэнээр молибдены зах зээл өндөр түвшинд бэхэжсэн байна. Тухайн үед Хятадын молибдены баяжмалын үнэ оны эхээр бараг 40 хувиар өсчээ.
Гэхдээ сарын сүүлчээр нөхцөл бага зэрэг өөрчлөгдөж, есдүгээр сарын 24-нд Хятадын молибдены зах зээл тогтвортой түвшнээс сулрах чиглэлд шилжиж, нийлүүлэгчид үнээ бууруулах сонирхол багатай байсан ч цаашид өсгөх эрч мөн суларчээ.
Олон улсын молибдены үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь дараагийн арилжааны суурь нөхцөлийг дэмжих боломжтой ч есдүгээр сарын сүүлчээр зах зээлийн өсөлтийн эрч саарсан тул өмнөх сарынхтай ижил хэмжээний үнийн өсөлт давтагдана гэж одоогоор үзэх боломжгүй юм.
Холбоотой мэдээ

Уул уурхайн ТОП-50 компанийн үнэлгээ есдүгээр сард $264 тэрбумаар буурчээ
Алт олборлогчдын үнэлгээ 12.7 хувиар агшсан бол зэс үйлдвэрлэгчид нийт 44 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээ алджээ.

OPEC+ бүлэг газрын тосны олборлолтын зорилтоо өөрчлөлтгүй хэвээр үлдээлээ
OPEC+ бүлэг ням гарагт болсон цахим уулзалтаар арваннэгдүгээр сарын олборлолтын зорилтоо өөрчлөхгүй байхаар тохиролцлоо.

Талоноор шатахуун олгож байсан зөрчлийг зогсоожээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ажлын хэсэг нийслэлийн шатахуун түгээх станцуудад оройн цагаар хяналт шалгалт хийж байна.

Их Британи улсын Далай тэнгисийн худалдааны ажиллагааны алба Иран, Оманы ойролцоо хоёр хөлөг оногдсоныг мэдээлэв
Оман, Ираны ойролцоох усанд хоёр танкер өртсөн нь газрын тосны урсгал, бүсийн тогтворгүй байдлыг дахин хурцатгав Их Британи улсын Далай тэнгисийн худалдааны ажиллагааны алба бямба, нямд цохилт,…

Европын орнууд нөөцөөсөө түлш нийлүүлэх боломжийг хэлэлцэх зуур газрын тосны ханш 2%-аас илүү буурлаа
Европын холбооны гишүүн орнууд дизель түлш болон газрын тосны нөөцөөс зах зээлд нийлүүлэх боломжийг хэлэлцэж буй гэх мэдээллийн дараа газрын тосны ханш буурлаа.

Г.Дамдинням: Шөнийн цагаар автобензин худалдахгүй байгаа компаниудад торгууль ногдуулж байгаа
Монгол Улс сард дунджаар 75 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг ч наймдугаар сард 54 мянга орчим, есдүгээр сард 62 мянган тонныг импортолжээ.