Европын орнууд нөөцөөсөө түлш нийлүүлэх боломжийг хэлэлцэх зуур газрын тосны ханш 2%-аас илүү буурлаа
Европын холбооны гишүүн орнууд дизель түлш болон газрын тосны нөөцөөс зах зээлд нийлүүлэх боломжийг хэлэлцэж буй гэх мэдээллийн дараа газрын тосны ханш буурлаа.

Газрын тосны ханш баасан гарагийн өглөөний арилжаагаар 2 хувиас илүүтэй буурахад Европын орнууд дизель түлш болон газрын тосны стратегийн нөөцөөс зах зээлд нийлүүлж магадгүй гэсэн мэдээлэл нөлөөлжээ.
Олон улсын жишиг “Brent” газрын тосны арванхоёрдугаар сарын фьючерсийн ханш 2.5 хувиар суларч, баррель тутамдаа 99.78 ам.долларт хүрсэн байна. АНУ-ын WTI газрын тосны арваннэгдүгээр сарын фьючерсийн ханш бараг 3.8 хувиар буурч, 89.40 ам.долларт хүрэв.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, Европын холбооны гишүүн орнууд Трампын засаг захиргааны хүсэлтийн дараа Францын дэвшүүлсэн нэмэлт дизель түлшний нөөц гаргах саналыг хэлэлцэж байгаа аж.
Хэлэлцүүлгийн талаар нэрээ нууцалсан нэгэн эх сурвалжаас эш татсан мэдээнд Франц улс Европын холбооны орнуудаас нийт 50 сая баррель дизель түлш нийлүүлэх санал гаргасан гэжээ. Мөн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн орнуудаас 50 сая баррель газрын тосны нөөц гаргахыг санал болгосон байна.
Холбоотой мэдээ

Г.Дамдинням: Шөнийн цагаар автобензин худалдахгүй байгаа компаниудад торгууль ногдуулж байгаа
Монгол Улс сард дунджаар 75 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг ч наймдугаар сард 54 мянга орчим, есдүгээр сард 62 мянган тонныг импортолжээ.

Дизелийн үнэ 70 хувиар өсөхөд АНУ Европоос стратегийн нөөцөө гаргахыг хүсчээ
АНУ Франц, Герман зэрэг Европын холбоотнуудаас стратегийн нөөц дэх дизель түлшээ зах зээлд гаргаж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг хүсчээ.

Аравдугаар сард 77-78 мянган тонн АИ-92 шатахуун импортлохоор захиалжээ
Монгол Улс аравдугаар сард нийт 260-270 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор төлөвлөжээ. Үүнээс 200 мянга гаруй тонн нь өвлийн дизель түлш байхаар захиалгыг баталгаажуулж байна.

Ойрхи Дорнодын экспорт сэргэснээр газрын тосны ханш буурлаа
"Brent" төрлийн газрын тосны арванхоёрдугаар сарын фьючерс 1.09 хувиар буурч баррель нь 96.96 ам.доллар болсон бол WTI төрлийнх 89.24 ам.долларт хүрлээ.

"Машины банкаа заавал дүүргэх гэсэн хандлага шатахуун авах дарааллыг нэмэгдүүлж байна"
ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээ сар бүр 20-30 хувиар буурсан нь дотоодын нийлүүлэлт тасалдах эрсдэлийг нэмэгдүүлж буйг албаныхан онцоллоо.

Хариуцлагатайгаар олборлосон алтаа Монголын компаниуд Швейцарын зах зээлд нийлүүлж эхэлжээ
Монголбанк, Швейцарын хариуцлагатай алт олборлолтын холбоо, үнэт металл цэвэршүүлэгч “Аргор Хераеус” компанитай хамтран шалгуур хангасан алтыг Швейцарын зах зээлд нийлүүлж эхэллээ.