egov.mn
Түүхий эдАвтомат

Г.Дамдинням: Шөнийн цагаар автобензин худалдахгүй байгаа компаниудад торгууль ногдуулж байгаа

Монгол Улс сард дунджаар 75 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг ч наймдугаар сард 54 мянга орчим, есдүгээр сард 62 мянган тонныг импортолжээ.

Хуваалцах
Г.Дамдинням: Шөнийн цагаар автобензин худалдахгүй байгаа компаниудад торгууль ногдуулж байгаа

Монгол Улсын АИ-92 автобензиний сарын хэрэглээ дунджаар 75 мянган тонн байдаг ч найм, есдүгээр сарын импорт хэрэгцээнээс доогуур гарсныг Уул уурхай, эрдэс баялгийн яам мэдээллээ.

Наймдугаар сард 54 мянга орчим, есдүгээр сард 62 мянган тонн АИ-92 импортолсон нь сарын дундаж хэрэглээтэй харьцуулахад наймдугаар сарын импорт 21 мянга орчим тонноор, есдүгээр сарынх 13 мянган тонноор бага байгааг тодотголоо.

“Ачилт бага зэрэг багасахад л асуудал үүсч байна. Гэхдээ бид огт таслахгүйгээр шатахуун импортоор авч байна” гэж Г.Дамдинням сайд хэлжээ.

Монгол Улсын шатахууны импорт ОХУ-аас өндөр хамааралтай хэвээр үргэлжилж, өнгөрсөн дөрөвдүгээр сарын мэдээллээр газрын тосны бүтээгдэхүүний 97 орчим хувийг ОХУ-аас авчээ.

ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд удаа дараагийн халдлагад өртсөн нь тус улсын шатахууны үйлдвэрлэл, нийлүүлэлтэд нөлөөлснийг мөн онцолсон байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээллээр энэ жилийн эхний найман сарын хугацаанд ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэр дунджаар гурван хоног тутам халдлагад өртөж, наймдугаар сарын эцсийн байдлаар томоохон үйлдвэрүүдээс ердөө тав нь халдлагад өртөөгүй байгаа зэрэг шалтгааныг тайлбарлав.

Тэгвэл аравдугаар сард ч нийлүүлэлтэд шинэ эрсдэл Монгол Улсад тулгараад байна. Сайд аравдугаар сард АИ-92-ын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр гэрээ, захиалга хийсэн тул нөхцөл байдал өмнөх хоёр сараас харьцангуй тогтвортой байх хүлээлттэй байгаа ч нийлүүлэлтийн гадаад орчин богино хугацаанд өөрчлөгдөж болзошгүйг анхааруулжээ. БНХАУ дотоодын нөөцөө хамгаалах зорилгоор Хонконг, Макаогоос бусад чиглэлд нефтийн бүтээгдэхүүн экспортлохыг аравдугаар сард түр зогсоосон учраас экспортоо аравдугаар сарын 7-ноос хойш сэргээх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Тиймээс шатахууныг аль болох олон эх үүсвэрээс авах шаардлагатай болсон ч Монголд нийлүүлэх бүтээгдэхүүн газарзүйн хувьд ОХУ эсвэл БНХАУ-аар дамжин орж ирдэг тул логистикийн боломж хязгаарлагдмал байгааг тайлбарлажээ.

Мөн шөнийн цагаар автобензин худалдахгүй байгаа компаниудад торгууль ногдуулж байгааг мэдэгдэв.

Дэлхийн түлшний нийлүүлэлт хумигдаж, АИ-92-ын олдоц багассан үед Монгол Улсын хувьд импортын эх үүсвэрээ төрөлжүүлэхийн зэрэгцээ тогтмол ачилтыг хадгалах нь дотоодын шатахууны хангамжийн гол асуудал хэвээр байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Европын орнууд нөөцөөсөө түлш нийлүүлэх боломжийг хэлэлцэх зуур газрын тосны ханш 2%-аас илүү буурлаа
Түүхий эд

Европын орнууд нөөцөөсөө түлш нийлүүлэх боломжийг хэлэлцэх зуур газрын тосны ханш 2%-аас илүү буурлаа

Европын холбооны гишүүн орнууд дизель түлш болон газрын тосны нөөцөөс зах зээлд нийлүүлэх боломжийг хэлэлцэж буй гэх мэдээллийн дараа газрын тосны ханш буурлаа.

1 мин унших
Аравдугаар сард 77-78 мянган тонн АИ-92 шатахуун импортлохоор захиалжээ
Түүхий эд

Аравдугаар сард 77-78 мянган тонн АИ-92 шатахуун импортлохоор захиалжээ

Монгол Улс аравдугаар сард нийт 260-270 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор төлөвлөжээ. Үүнээс 200 мянга гаруй тонн нь өвлийн дизель түлш байхаар захиалгыг баталгаажуулж байна.

2 мин унших
Photo: Montsame
Түүхий эд

Хариуцлагатайгаар олборлосон алтаа Монголын компаниуд Швейцарын зах зээлд нийлүүлж эхэлжээ

Монголбанк, Швейцарын хариуцлагатай алт олборлолтын холбоо, үнэт металл цэвэршүүлэгч “Аргор Хераеус” компанитай хамтран шалгуур хангасан алтыг Швейцарын зах зээлд нийлүүлж эхэллээ.

2 мин унших