Аравдугаар сард 77-78 мянган тонн АИ-92 шатахуун импортлохоор захиалжээ
Монгол Улс аравдугаар сард нийт 260-270 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор төлөвлөжээ. Үүнээс 200 мянга гаруй тонн нь өвлийн дизель түлш байхаар захиалгыг баталгаажуулж байна.

Монгол Улс аравдугаар сард 260-аас 270 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор төлөвлөж, АИ-92 автобензиний ойролцоогоор 78 мянган тоннын захиалгыг баталгаажуулжээ. Татан авалт батлагдсан хуваарийн дагуу үргэлжилбэл шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжлэхийг Шуурхай штабаас мэдээллээ.
Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний сарын дундаж хэрэглээ 230 мянга орчим тонн бөгөөд өнгөрсөн сард 279.8 мянган тонн бүтээгдэхүүн импортолсны 64 мянган тонн нь АИ-92 автобензин, 215 мянган тонн нь дизель түлш байжээ.
Аравдугаар сард ОХУ-аас 60 мянга орчим тонн, БНХАУ-аас 8 мянган тонн АИ-92 автобензин авахаар захиалгаа баталгаажуулсан байна. Үүнээс гадна БНСУ болон Сингапураас далайн тээврээр тодорхой хэмжээний бүтээгдэхүүн нийлүүлэхээр төлөвлөжээ.
Ингэснээр аравдугаар сарын АИ-92 автобензиний нийт импорт 77-оос 78 мянган тонн болох төлөвтэй байна. БНСУ болон Сингапураас захиалсан бүтээгдэхүүн сарын дундуур ирэх хуваарьтай аж.
Аравдугаар сараас өвлийн дизель түлшний хэрэглээнд шилждэгтэй холбоотойгоор ОХУ-аас 160 мянган тонн, БНХАУ-аас 10 мянга гаруй тонн түлш импортлохоор захиалгаа баталгаажуулжээ. Мөн бусад эх үүсвэрээс 30-аас 40 мянган тонн өвлийн дизель түлш авахаар захиалга хийж байгаа аж.
Ингэснээр баталгаажсан болон захиалж буй өвлийн дизель түлшний хэмжээ 200 мянган тонноос давах бөгөөд нийлүүлэлт хуваарийн дагуу үргэлжилсэн нөхцөлд дизель түлшний хангамжид асуудал гарахгүй гэж яам тооцоолжээ.
Шатахууныг дамлан худалдаж буй асуудлыг цагдаа болон тагнуулын байгууллага шалгаж байгаа бөгөөд албаныхны хэлснээр зарим иргэн автомашин, мотоцикл ашиглан шатахуун түгээх станцуудаас давтан худалдан авалт хийж, савласан шатахуунаа өндөр үнээр худалдаж байгаа нь дараалал буурахгүй байх нэг шалтгаан болж байгаа аж.
Холбоотой мэдээ

Ойрхи Дорнодын экспорт сэргэснээр газрын тосны ханш буурлаа
"Brent" төрлийн газрын тосны арванхоёрдугаар сарын фьючерс 1.09 хувиар буурч баррель нь 96.96 ам.доллар болсон бол WTI төрлийнх 89.24 ам.долларт хүрлээ.

"Машины банкаа заавал дүүргэх гэсэн хандлага шатахуун авах дарааллыг нэмэгдүүлж байна"
ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээ сар бүр 20-30 хувиар буурсан нь дотоодын нийлүүлэлт тасалдах эрсдэлийг нэмэгдүүлж буйг албаныхан онцоллоо.

Хариуцлагатайгаар олборлосон алтаа Монголын компаниуд Швейцарын зах зээлд нийлүүлж эхэлжээ
Монголбанк, Швейцарын хариуцлагатай алт олборлолтын холбоо, үнэт металл цэвэршүүлэгч “Аргор Хераеус” компанитай хамтран шалгуур хангасан алтыг Швейцарын зах зээлд нийлүүлж эхэллээ.

ОХУ-аас захиалсан 15 мянган тонн АИ-92 автобензин Монголын хилээр орж ирээгүй байна
Улсын хэмжээнд 20.5 мянган тонн АИ-92 автобензин байгаа нь ердийн хэрэглээний 10 хоногийн нөөцтэй тэнцэж байгааг АМГТГ мэдээллээ.

Шатахууны нөөц 10 гаруй хоногт хүрч, БНХАУ болон БНСУ-аас нийлүүлэлт нэмэгдүүлэхээр болжээ
ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээ багассанаар Улаанбаатар болон орон нутагт шатахуун түгээх станцуудын дараалал дахин нэмэгдэв.

БНХАУ АНУ-аас ирэх хоёр жилд 10 сая тонн нүүрс импортлохоор тохиролцжээ
Жилийн худалдан авалтын хэмжээ нь АНУ-ын 2025 оны нийт нүүрсний экспортын бараг 12 хувьтай тэнцэнэ. Энэ нь өнгөрсөн жил БНХАУ руу нийлүүлсэн хэмжээнээс 11 дахин их үзүүлэлт юм.