"Машины банкаа заавал дүүргэх гэсэн хандлага шатахуун авах дарааллыг нэмэгдүүлж байна"
ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээ сар бүр 20-30 хувиар буурсан нь дотоодын нийлүүлэлт тасалдах эрсдэлийг нэмэгдүүлж буйг албаныхан онцоллоо.

Шатахуунд дугаарлах цуваа өнөө ч үргэлжилж буй энэ үед Шуурхай штабаас АИ-92 автобензиний импорт Сүхбаатар болон Замын-Үүд боомтоор тасралтгүй нийлүүлэгдэж байгааг онцоллоо.
Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлснээр, есдүгээр сарын 30-ны байдлаар улсын хэмжээнд 59 мянган тонн АИ-92 автобензин, 188.6 мянган тонн дизель түлш, 11 мянган тонн онгоцны түлш импортолжээ.
Үүнээс гадна Улаанбаатар төмөр замаар 217 вагонцистерн буюу 13 мянган тонн АИ-92 автобензин тээвэрлэгдэн ирж байгаа нь улсын ердийн хэрэглээгээр тооцоход 5-аас 6 өдрийн хэрэгцээтэй дүйцэх юм.
Тээвэрлэгдэж буй вагонцистернүүдээс 68 нь буух өртөөндөө хүрч, гаалийн бүрдүүлэлт хийж байгаа аж.
Шуурхай штабын хуралд оролцсон шатахуун импортлогч “Super 92” компанийн төлөөлөл ОХУ-д үүссэн нөхцөл байдлын улмаас сар бүрийн нийлүүлэлт 20-оос 30 хувиар буурсан нь дотоодын шатахууны хомсдол үүсэхэд нөлөөлж байгааг онцоллоо.
Тус компанийн мэдээлснээр шатахуун өдөр бүр орж ирж байгаа ч хэрэглэгчид нийлүүлэлт тасалдахаас болгоомжилж автомашиныхаа банкийг заавал дүүргэх, ШТС-уудад олноороо дугаарлах хандлага нэмэгдэж байна. Худалдан авалт багасвал импортлогч компаниуд шатахууны нөөцөө дахин бүрдүүлэх боломж нэмэгдэнэ гэж тус компани үзэж байна.
Зарим ШТС нөөц багасмагц борлуулалтаа зогсоож байгаа гэх асуудлын талаар тус компанийн төлөөлөл саван дахь шатахууны хэмжээ тодорхой түвшнээс доошлоход насос хий сорох эрсдэлтэй тул борлуулалтыг зогсоох техникийн шаардлага үүсдэг гэж тайлбарлав.
Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч “М-Ойл” компани мөн борлуулалтаа аль болох таслахгүй байхаар ажиллаж байгаагаа мэдээлжээ. Компанийн төлөөллийн хэлснээр ШТС-уудын борлуулах хурд нь агуулах, түгээлтийн цэгүүдэд бүтээгдэхүүн татан төвлөрүүлэх хурдаас давж байгаа нь нийлүүлэлт тасалдах болгоомжлолыг нэмэгдүүлж байна.
Тиймээс богино хугацаанд худалдан авалт огцом нэмэгдэх нь ШТС-уудын нөөц болон түгээлтийн хэвийн ажиллагаанд хүндрэл үүсгэж байгааг компаниуд онцоллоо.
Холбоотой мэдээ

Хариуцлагатайгаар олборлосон алтаа Монголын компаниуд Швейцарын зах зээлд нийлүүлж эхэлжээ
Монголбанк, Швейцарын хариуцлагатай алт олборлолтын холбоо, үнэт металл цэвэршүүлэгч “Аргор Хераеус” компанитай хамтран шалгуур хангасан алтыг Швейцарын зах зээлд нийлүүлж эхэллээ.

ОХУ-аас захиалсан 15 мянган тонн АИ-92 автобензин Монголын хилээр орж ирээгүй байна
Улсын хэмжээнд 20.5 мянган тонн АИ-92 автобензин байгаа нь ердийн хэрэглээний 10 хоногийн нөөцтэй тэнцэж байгааг АМГТГ мэдээллээ.

Шатахууны нөөц 10 гаруй хоногт хүрч, БНХАУ болон БНСУ-аас нийлүүлэлт нэмэгдүүлэхээр болжээ
ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээ багассанаар Улаанбаатар болон орон нутагт шатахуун түгээх станцуудын дараалал дахин нэмэгдэв.

БНХАУ АНУ-аас ирэх хоёр жилд 10 сая тонн нүүрс импортлохоор тохиролцжээ
Жилийн худалдан авалтын хэмжээ нь АНУ-ын 2025 оны нийт нүүрсний экспортын бараг 12 хувьтай тэнцэнэ. Энэ нь өнгөрсөн жил БНХАУ руу нийлүүлсэн хэмжээнээс 11 дахин их үзүүлэлт юм.

Алт “итгэл шаардахгүй” хөрөнгө болж, эрэлт нэмэгдэж байна
Зах зээлийн тодорхойгүй байдал нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулагчид алтыг үнэ цэн хадгалах хөрөнгө гэж үзэх болжээ.

Газрын тосны ханш Ази, Номхон далайн даваа гарагийн арилжааны эхэнд 1 гаруй хувиар өслөө
АНУ-ын WTI төрлийн газрын тосны арваннэгдүгээр сард нийлүүлэх фьючерс 1.3 хувиар өсч, баррель тутамдаа 93.62 ам.долларт хүрсэн бол Brent-ийнх 1.8 хувиар нэмэгдэн баррель тутамдаа 106.31 ам.