OPEC+ бүлэг газрын тосны олборлолтын зорилтоо өөрчлөлтгүй хэвээр үлдээлээ
OPEC+ бүлэг ням гарагт болсон цахим уулзалтаар арваннэгдүгээр сарын олборлолтын зорилтоо өөрчлөхгүй байхаар тохиролцлоо.

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага болон ОХУ тэргүүтэй холбоотнуудаас бүрдэх OPEC+ бүлэг ням гарагт болсон цахим уулзалтаар арваннэгдүгээр сарын олборлолтын зорилтоо өөрчлөхгүй байхаар тохиролцлоо. Шийдвэрийг Саудын Араб, ОХУ, Ирак, Кувейт, Алжир, Казахстан болон Оман гэсэн голлох долоон гишүүн орон гаргажээ. Зах зээлийн хувьд адил шийдвэрийг хүлээж байсан бөгөөд энэ ондоо багтаан олборлолтын бодлого огцом өөрчлөгдөх магадлал хязгаарлагдмал байна.
Персийн булангийн экспорт тасалдсан хэвээр байна Ираны дайны улмаас газрын тосны тээвэрлэлт доголдсоны улмаас OPEC+ бүлгийн Персийн булангийн орнууд хүссэн хэмжээгээрээ газрын тос зах зээлд нийлүүлж чадахгүй байгаа юм. CNBC-ийн эдгээр улсын экспортын тоон үзүүлэлтүүдэд хийсэн дүн шинжилгээгээр гишүүн орнуудын нийлүүлэлтийн түвшин хэвийн үеийнхээс 20-40 хувиар бага байжээ. Үүний зэрэгцээ “Brent” төрлийн газрын тосны ханш баасан гарагт 2 гаруй хувиар огцом өсч, баррель тутамдаа 100 ам.доллароос даваад байсан. Тус өсөлтөд Хятадын газрын тос үйлдвэрлэгч компаниуд баасан гарагаас эхлэн Хонконг болон Макаогоос бусад зах зээл рүү энэ сард экспортлохоор төлөвлөж байсан зарим нийлүүлэлтээ тодорхойгүй хугацаанд цуцалсан нь голлон нөлөөлжээ. Гэсэн хэдий ч тус өдөр Европын удирдагчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүсэлтийн дагуу дизель түлшний нөөцөөс зах зээлд нийлүүлэхээр тохиролцсоны дараа ханш буурсан байна.
Олборлолтоо өсгөх зорилтын хэрэгжилт зөвхөн цаасан дээр л үлдлээ OPEC+ олон жилийн турш олборлолтоо танасны дараа энэ оны турш зорилтот түвшнээ үе шаттайгаар нэмэгдүүлсэн. Гэвч Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас экспорт тасалдаж, олборлолтын дийлэнх нь бодит нийлүүлэлт болж чадаагүй байгаа юм. “OPEC”-ийн мэдээллээр бүлгийн голлох долоон гишүүн наймдугаар сард өдөрт нийт 25 сая баррель газрын тос олборлосон нь өмнөх сараасаа 630,000 баррелиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Гэсэн хэдий ч дайны өмнөх хоёрдугаар сарын түвшнээс 5 сая баррелиар буурсан байна. Үүний зэрэгцээ Ираны дайны улмаас гишүүн орнуудын үйлдвэрлэлийн хүчин чадлыг ажил хойшлогджээ. Уг үнэлгээ нь 2027 оны олборлолтын квотыг гишүүн улс орнуудад хэрхэн хуваарилахыг тодорхойлоход чухал ач холбогдолтой байсан юм. OPEC+ бүлэг гишүүн орнуудын өдөрт олборлох газрын тосны хэмжээг 2 сая баррелиар танах бодлогоо үргэлжлүүлж буй.
Холбоотой мэдээ

Талоноор шатахуун олгож байсан зөрчлийг зогсоожээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ажлын хэсэг нийслэлийн шатахуун түгээх станцуудад оройн цагаар хяналт шалгалт хийж байна.

Их Британи улсын Далай тэнгисийн худалдааны ажиллагааны алба Иран, Оманы ойролцоо хоёр хөлөг оногдсоныг мэдээлэв
Оман, Ираны ойролцоох усанд хоёр танкер өртсөн нь газрын тосны урсгал, бүсийн тогтворгүй байдлыг дахин хурцатгав Их Британи улсын Далай тэнгисийн худалдааны ажиллагааны алба бямба, нямд цохилт,…

Европын орнууд нөөцөөсөө түлш нийлүүлэх боломжийг хэлэлцэх зуур газрын тосны ханш 2%-аас илүү буурлаа
Европын холбооны гишүүн орнууд дизель түлш болон газрын тосны нөөцөөс зах зээлд нийлүүлэх боломжийг хэлэлцэж буй гэх мэдээллийн дараа газрын тосны ханш буурлаа.

Г.Дамдинням: Шөнийн цагаар автобензин худалдахгүй байгаа компаниудад торгууль ногдуулж байгаа
Монгол Улс сард дунджаар 75 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг ч наймдугаар сард 54 мянга орчим, есдүгээр сард 62 мянган тонныг импортолжээ.

Дизелийн үнэ 70 хувиар өсөхөд АНУ Европоос стратегийн нөөцөө гаргахыг хүсчээ
АНУ Франц, Герман зэрэг Европын холбоотнуудаас стратегийн нөөц дэх дизель түлшээ зах зээлд гаргаж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг хүсчээ.

Аравдугаар сард 77-78 мянган тонн АИ-92 шатахуун импортлохоор захиалжээ
Монгол Улс аравдугаар сард нийт 260-270 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор төлөвлөжээ. Үүнээс 200 мянга гаруй тонн нь өвлийн дизель түлш байхаар захиалгыг баталгаажуулж байна.