Талоноор шатахуун олгож байсан зөрчлийг зогсоожээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ажлын хэсэг нийслэлийн шатахуун түгээх станцуудад оройн цагаар хяналт шалгалт хийж байна.

Шатахууны шуурхай штабын шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн шатахуун түгээх станцуудад оройн цагаар хяналт шалгалт хийж байгааг мэдээллээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээр ахлуулсан ажлын хэсэг шалгалтын үеэр шатахуун импортлогч “Магнай трейд” ХХК-ийн зарим ШТС зөвхөн талонтой хэрэглэгчдэд шатахуун олгож байсныг илрүүлжээ. Иймд талоноор үйлчилж байсныг зогсоож, иргэдэд шатахуун хэвийн олгох зохицуулалт хийсэн байна.
Харин Хайлаастын уулзварт байрлах нэг ШТС-д холбогдох зохицуулалтын мэдээлэл хүрээгүй байжээ. Тус станц шатахууны орлого хүлээн авсны дараа хэрэглэгчдэд ялгаварлалгүй үйлчлэхээр болсон байна.
Мөн ажлын хэсэг үйл ажиллагаагаа зогсоосон шатахуун түгээх станцуудын нөөцийн үлдэгдлийг газар дээр нь шалгаж, шатахууны нийлүүлэлтийг шуурхай нэмэгдүүлэх зохицуулалт хийж байгаа аж.
Шатахууны шуурхай штабын хүрээнд хийж буй хяналт нь ШТС-уудын борлуулалтыг хэвийн үргэлжлүүлэх, талон болон бусад нөхцөлөөр хэрэглэгчдийг ялгахгүйгээр шатахуун олгоход чиглэж байгааг албаныхан онцоллоо.
Холбоотой мэдээ

OPEC+ бүлэг газрын тосны олборлолтын зорилтоо өөрчлөлтгүй хэвээр үлдээлээ
OPEC+ бүлэг ням гарагт болсон цахим уулзалтаар арваннэгдүгээр сарын олборлолтын зорилтоо өөрчлөхгүй байхаар тохиролцлоо.

Их Британи улсын Далай тэнгисийн худалдааны ажиллагааны алба Иран, Оманы ойролцоо хоёр хөлөг оногдсоныг мэдээлэв
Оман, Ираны ойролцоох усанд хоёр танкер өртсөн нь газрын тосны урсгал, бүсийн тогтворгүй байдлыг дахин хурцатгав Их Британи улсын Далай тэнгисийн худалдааны ажиллагааны алба бямба, нямд цохилт,…

Европын орнууд нөөцөөсөө түлш нийлүүлэх боломжийг хэлэлцэх зуур газрын тосны ханш 2%-аас илүү буурлаа
Европын холбооны гишүүн орнууд дизель түлш болон газрын тосны нөөцөөс зах зээлд нийлүүлэх боломжийг хэлэлцэж буй гэх мэдээллийн дараа газрын тосны ханш буурлаа.

Г.Дамдинням: Шөнийн цагаар автобензин худалдахгүй байгаа компаниудад торгууль ногдуулж байгаа
Монгол Улс сард дунджаар 75 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг ч наймдугаар сард 54 мянга орчим, есдүгээр сард 62 мянган тонныг импортолжээ.

Дизелийн үнэ 70 хувиар өсөхөд АНУ Европоос стратегийн нөөцөө гаргахыг хүсчээ
АНУ Франц, Герман зэрэг Европын холбоотнуудаас стратегийн нөөц дэх дизель түлшээ зах зээлд гаргаж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг хүсчээ.

Аравдугаар сард 77-78 мянган тонн АИ-92 шатахуун импортлохоор захиалжээ
Монгол Улс аравдугаар сард нийт 260-270 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор төлөвлөжээ. Үүнээс 200 мянга гаруй тонн нь өвлийн дизель түлш байхаар захиалгыг баталгаажуулж байна.