МИАТ 2028 оны эхний улиралд АНУ руу шууд нислэг эхлүүлэхээр бэлтгэж байна
АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газрын аюулгүй байдлын аудитыг 2027 оны дөрөвдүгээр улиралд хийхээр тохиролцож, холын зайн нислэгт зориулсан Boeing 787-8 Dreamliner загварын таван онгоц нэмж авахаар урьдчилан тохирчээ.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ 2028 оны эхний улиралд АНУ руу шууд нислэг үйлдэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ тухай Ерөнхий сайд Н.Учрал МИАТ-ийн шинэ Boeing 737 MAX 8 агаарын хөлгийг 11 дүгээр сарын 25-нд Улаанбаатарт угтан авах ёслол дээр мэдэгдэв.
FAA-ийн аудит 2027 оны сүүлээр
Elch.mn-ийн мэдээлснээр Ерөнхий сайд Монгол Улс, АНУ-ын хооронд 2023 онд байгуулсан агаарын тээврийн «Нээлттэй тэнгэр» хэлэлцээрийн хүрээнд Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, МИАТ Америкийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, шууд нислэг нээх бэлтгэлд бодит ахиц гарсныг онцолжээ.
Шууд нислэг нээх үндсэн шаардлага болох АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газрын (FAA) нислэгийн аюулгүй байдлын техникийн хяналт, аудитыг 2027 оны дөрөвдүгээр улиралд хийх Монголын саналыг Америкийн тал дэмжсэн байна. «Хяналт, аудитыг амжилттай давснаар 2028 оны эхний улиралд багтаан МИАТ компани АНУ руу шууд нислэгээ эхлүүлнэ» гэж Н.Учрал хэлэв.
Үүнээс гадна АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар «Чингис хаан» олон улсын нисэх буудлын аюулгүйн үзлэгийн тоног төхөөрөмжийг шинэчилж байгаа юм.
Таван Dreamliner нэмж авна
Ерөнхий сайдын хэлснээр Америк руу нисэхэд шаардлагатай, холын зайд нисэх өргөн биетэй Boeing 787-8 Dreamliner загварын таван онгоц нэмж авахаар урьдчилан тохиролцож, анхан шатны баримт бичигт гарын үсэг зуржээ.
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2028 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД АНУ РУУ ШУУД НИСЛЭГ ХИЙХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДАЖ БАЙНА ✅ Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Боинг компаниас “Boeing 737 MAX 8” загварын шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиатл хотноо хүлээн авч, өнөөдөр /2026.11.25/ Буянт-Ухаа нисэх
Цааш унших2 хариултыг X дээр уншихШинэ 737 MAX 8 ойрын болон дунд зайд ниснэ
EI-MGT бүртгэлтэй шинэ хөлөг 11 дүгээр сарын 17-нд үйлдвэрээс гарсан бөгөөд 168 зорчигчийн суудалтай, 6,570 км хүртэл нисэх чадвартай. МИАТ уг онгоцыг Бангкок, Бээжин, Сөүл, Токио чиглэлд ашиглахаар төлөвлөж байна. Цагт 2,100 орчим кг түлш зарцуулдаг нь өмнөх үеийн Boeing 737NG-ээс цагт 400 кг буюу 16 орчим хувиар бага юм. Онгоцыг худалдан авах бус, агаарын хөлгийн түрээсийн DAE компаниас түрээслэн ашиглах бөгөөд энэ нь МИАТ-ийн хоёр дахь Boeing 737 MAX 8 юм.
МИАТ шинэ онгоцоо 11 дүгээр сарын 25-нд АНУ-ын Сиэтл хотод хүлээн авч, тэр өдрөө хоёр компанийн удирдлага харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





