Нидерландын Төв банк 86 орчим тонн алтны нөөцөө Лондон руу татан төвлөрүүлжээ
Нидерландын Төв банк геополитикийн тогтворгүй байдал нэмэгдэж буй энэ үед хямралын үеийн бэлэн байдлаа сайжруулах зорилгоор АНУ болон Канадад хадгалж байсан 86 орчим тонн алтаа Их Британи руу шилжүүллээ. Төв банкны лхагва гарагт мэдээлснээр Нью-Йорк болон Оттавад байршуулсан алтны нөөцийн дөрөвний нэгээс илүүг гуравдугаар сараас наймдугаар сарын хооронд Английн Төв банк руу зөөжээ. Нидерландын Төв банкны шийдвэр алтны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд огцом өсч, Ойрх Дорнодын хурцадмал байдал үргэлжилж буй үед гарч байна.

Нидерландын Төв банк геополитикийн тогтворгүй байдал нэмэгдэж буй энэ үед хямралын үеийн бэлэн байдлаа сайжруулах зорилгоор АНУ болон Канадад хадгалж байсан 86 орчим тонн алтаа Их Британи руу шилжүүллээ.
Төв банкны лхагва гарагт мэдээлснээр Нью-Йорк болон Оттавад байршуулсан алтны нөөцийн дөрөвний нэгээс илүүг гуравдугаар сараас наймдугаар сарын хооронд Лондон руу зөөжээ. Уг алтыг одоо Английн Төв банк хадгалж байна.
Лондонд байршуулсан алт олон улсын арилжааны стандартыг хангасан байдаг бөгөөд албаны зүгээс “дэлхийд хамгийн хялбар арилжаалагддаг алт” гэж тооцогддогийг онцлов. Харин АНУ болон Канадад хадгалж байсан алтан гулдмайг хямралын үед ижил хурдтайгаар шууд ашиглах боломж хязгаарлагдмал байжээ.
Нидерландын Төв банкны ерөнхийлөгч Олаф Слейпен энэ талаар “Алтны нөөцийн арилжаалах боломжийг сайжрууллаа" гэдгийг онцолж, "Нөөцөө ашиглах шаардлага хэзээ ч гарахгүй гэж найдаж байгаа ч тэсвэрлэх чадвар, бэлэн байдлаа нэмэгдүүлэх шаардлагатай” хэмээв.
Нидерландын шийдвэр алтны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд огцом өсч, Ойрх Дорнодын хурцадмал байдал үргэлжилж буй үед гарч байна. Мөн дэлхийн эрчим хүчний худалдааны стратегийн чухал гарц болох Ормузын хоолойтой холбоотой тодорхойгүй байдал ч хэвээр буй.
Санхүүгийн болон геополитикийн тодорхойгүй байдлын үед хөрөнгө оруулагчид алт зэрэг аюулгүй актив руу хөрөнгөө шилжүүлэх хандлагатай байдаг. Алтны ханш сүүлийн 12 сарын хугацаанд унц тутамдаа 25 орчим хувиар нэмэгджээ. Лхагва гарагийн арилжаагаар ханш нэг орчим хувиар өсч, унц тутамдаа 4,429.61 ам.доллар орчимд хүрсэн байна.
Францын Төв банк мөн адил 2025 оны долдугаар сараас энэ оны нэгдүгээр сарын хооронд Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкинд хадгалж байсан 129 тонн алтаа өөр байршилд шилжүүлжээ. Тухайн үед Төв банкны ерөнхийлөгч Франсуа Виллеруа де Гало уг шийдвэр "Улс төрийн шалтгаан агуулаагүй" гэж мэдэгдсэн юм.
Сүүлийн шилжүүлгийн дараа Нидерландын алтны нөөцийн 32.1 хувь Лондонд төвлөрч байгаа бол 30.8 хувь Нидерландын Зейст хот дахь Төв банкны бэлэн мөнгөний төвд хадгалагдаж байна. Харин Нью-Йорк болон Оттавад нийт нөөцийн тус бүр 18.5 хувийг үлдсэн ба ингэснээр алтны нөөцийн газарзүйн хуваарилалт өмнөхөөс “илүү тэнцвэртэй” болсон гэж үзэж байгаа юм.
Холбоотой мэдээ

"Чингис хаан" нисэх буудлын агаарын хөлгийн шатахууны хангамж тогтворжлоо
Агаарын хөлгийг ТС-1 болон Jet Fuel No. 3 төрлийн шатахуунаар сумлах үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Шатахууны хангамж тогтворжсоноор нислэгийн шатахуун цэнэглэлтийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжжээ. ОХУ-аас нийлүүлдэг онгоцны түлшний татан авалт тавдугаар сараас тасалдаад байсан ч есдүгээр сараас сэргээж, дотоодын хэрэгцээг хангах чиглэлээр ажиллахаар тохиролцсон байна.

Нийслэлд есдүгээр сарын 15-наас шахмал түлш борлуулж эхэлнэ
Долоон дүүрэгт 500 борлуулалтын цэг ажиллахаас 446 нь байнгын, 54 нь нөөц цэг байхаар төлөвлөжээ. Нэг шуудай буюу 25 килограмм шахмал түлшийг 3,750 төгрөгөөр худалдаална. Энэ өвөл айл өрхүүдэд 380 мянга гаруй тонн түлш нийлүүлэхээр байна.

Саудын Арабын Эрчим хүчний яам: Олон удаагийн халдлагын дараа Зүүн-Баруун дамжуулах хоолойг урьдчилан сэргийлэхээр хаалаа
Саудын Араб Зүүн-Баруун түүхий тос дамжуулах хоолойгоо урьдчилан сэргийлэх зорилгоор хааж, экспортын урсгалын эрсдэлийг өсгөлөө Саудын Арабын Эрчим хүчний яамны мэдээлснээр пүрэв гаргийн өглөө Рияд, Мадина бүсэд хоолойг онилсон халдлага гарч, хэд хэдэн хүн гэмтжээ Аюулгүй байдлын үнэлгээ дуусах хүртэл нийлүүлэлтийн өөрчлөлтүүд үргэлжилж, бүс нутгийн тосны үнийн савлагаа нэмэгдэх төлөвтэй

Алслагдсан бүсүүдэд шатахуун саатжээ
Гэсэн ч Улаанбаатар болон ихэнх орон нутагт нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна. Есдүгээр сарын эхний 10 хоногт 24 мянган тонн автобензин импортолсон бөгөөд есдүгээр сарын 11-ний байдлаар 2,460 тонн АИ-92 бензинийг агуулахад хүлээн авчээ. Шуурхай штаб буулгалт, агуулахын хүлээн авалт болон хүргэлтийн уялдааг сайжруулахад анхаарахаа илэрхийлжээ.

ОУЭХА: Нүүрсний дэлхийн эрэлт энэ онд 1.2 хувиар өснө
Олон улсын эрчим хүчний агентлаг нүүрсний дэлхийн эрэлтийн энэ оны төлөвөө өсөлттэй болгон шинэчилжээ. Нүүрсний хэрэглээ 8.94 тэрбум тоннд хүрнэ гэж тооцсон байна. Ормузын хоолойгоор шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлт хумигдаж, ханш өссөн нь зарим зах зээлд нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэв.

Ойрх Дорнодын хурцадмал байдал, Хормузын хоолойн саатлаас шалтгаалан дэлхийн нүүрсний эрэлт ахина
Ойрх Дорнодын мөргөлдөөн, Хормузын хоолойн саатал хий дамжуулалтыг хумиж, нүүрсний эрэлт сэргэнэ. Олон улсын эрчим хүчний агентлаг 2026 онд дэлхийн нүүрсний хэрэглээ 1.2 хувь өсөж 8.94 тэрбум тонн болно гэж тооцов. Хийн үнэ өндөр хэвээр байх тусам нүүрс нөөц түлшний байр сууриа хадгалж, үнэ ба худалдааг дэмжинэ.