NSE-ийн IPO: Хөрөнгө оруулагчдын захиалга санал болгосон хэмжээнээс 5.7 дахин давжээ
Даваа гарагт байгууллагын болон өндөр хөрөнгөтэй хөрөнгө оруулагчдаас 505 гаруй сая хувьцаанд захиалга иржээ. Энэ нь санал болгосон 88.64 сая ширхэг IPO-с 5.7 дахин өндөр үзүүлэлт юм. Үүний өмнө NSE хөрөнгө оруулагчдаас 67.5 тэрбум рупи буюу 704 сая ам.доллар татан төвлөрүүлсэн байна.

Энэтхэгийн NSE Хөрөнгийн биржийн анхдагч зах зээлд хувьцаагаа гаргах төлөвлөгөө хөрөнгө оруулагчдын хүчтэй эрэлттэй зэрэгцэн компанийн үнэлгээний талаарх маргааныг эрчимжүүллээ.
Арилжааны хэмжээгээр дэлхийн хамгийн том үүсмэл санхүүгийн хэрэгсэл дериватив биржийг ажиллуулдаг NSE нь IPO-гоор 5.26 их наяд рупигийн үнэлгээ авахыг зорьж байна. Даваа гарагт байгууллагын болон өндөр хөрөнгөтэй хөрөнгө оруулагчдаас 505 гаруй сая хувьцаанд захиалга ирсэн нь санал болгосон 88.64 сая ширхэгээс 5.7 дахин өндөр үзүүлэлт болжээ.
Үүний өмнө NSE хөрөнгө оруулагчдаас 67.5 тэрбум рупи буюу 704 сая ам.доллар татан төвлөрүүлсэн. Гол хөрөнгө оруулагчдын дунд Сингапурын мөнгөний бодлогын хороо, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар болон Энэтхэгийн даатгалын Энэтхэгийн амь насны даатгалын корпорац багтсан байна.
Өндөр хэмжээний үнэ-ашгийн харьцаа анхаарлын төвд байна
IPO-ийн дээд үнийн хязгаар болон өнгөрсөн гуравдугаар сард дууссан санхүүгийн жилийн нэгж хувьцаанд ногдох ашгийг үндэслэн “Yes Securities” NSE-ийн үнэ-ашгийн харьцааг 42.9 гэж тооцжээ.
Харьцуулбал, АНУ-ын “Nasdaq”-ийн P/E 23.6, “Intercontinental Exchange”-ийнх 21.9 байгаа юм. Ийнхүү NSE-ийн үнэлгээ олон улсын ижил төрлийн компаниудаас мэдэгдэхүйц өндөр байгаа нь хөрөнгө оруулагчид ирээдүйн өсөлтийг өндөр үнээр худалдаж авч байна уу, эсвэл үнэлгээ хэтэрч байна уу гэсэн хэлэлцүүлгийг өрнүүлэв.
Хамгийн гол нь тус биржийн Энэтхэгийн зах зээл дэх давамгай байр суурь өндөр үнэлгээг дэмжих гол үндэслэлийн нэг болжээ. IPO-гийн баримт бичигт дурдсанаар NSE нь Энэтхэгийн бэлэн мөнгөний зах зээлийн 93 хувийг, хувьцааны фьючерсийн арилжааны бараг 100 хувийг эзэлдэг.
Санхүүгийн үйлчилгээний “Geojit Financial Services” компанийн тайлбарласнаар, хөрөнгө ихээр шаардахгүй үйл ажиллагааны загвар нь өндөр хэмжээний ашигт ажиллагаа, тогтвортой мөнгөн урсгал бий болгох боломж олгож байна.
Дотоодын хөрөнгө оруулагчдын хүрээ тэлжээ
Энэтхэгийн өрхийн санхүүгийн хуримтлал дахь хувьцаа болон хамтын сангийн эзлэх хувь 2012 онд 2 хувь байсан бол өнгөрсөн оны гуравдугаар сар гэхэд 15.2 хувьд хүрсэн байна.
Энэтхэгийн үнэт цаасны “Bombay” бирж буюу BSE-ийн гүйцэтгэх захирал Сундарараман Рамамурти дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдсэн нь гадаадын хөрөнгийн урсгал гадагшлах үед зах зээлийн уналтыг сааруулахад нөлөөлсөн гэж мэдэгджээ. Түүний үзэж буйгаар хувьцааны хөрөнгө оруулалт өрхийн санхүүгийн хөрөнгийн чухал хэсэг болж эхэлжээ.
NSE-ийн IPO дээрх захиалгын хэмжээ зөвхөн нэг компанийн эрэлтийг илэрхийлэхгүй, харин Энэтхэгийн томоохон IPO-гуудын үнэлгээ тогтоох хандлагад нөлөөлнө. Хэрэв хөрөнгө оруулагчид ийм өндөр P/E үнэлгээг хүлээн зөвшөөрвөл дараагийн томоохон IPO-ууд мөн илүү өндөр үнэлгээтэй болох нөхцөл бүрдэж магадгүй.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





