“Nvidia”-ийн үүсгэн байгуулагч Женсен Хуанг гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа чөлөөлөгдлөө
АНУ-ын хиймэл оюуны чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн үүсгэн байгуулагч Женсен Хуанг арваннэгдүгээр сарын 12-нд гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа чөлөөлөгджээ.

АНУ-ын технологийн “Nvidia” компанийн хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Женсен Хуанг 33 жилийн турш удирдсан компанийнхаа албан тушаалаас огцорлоо. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс пүрэв гарагт мэдээлснээр Хуанг Гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч болон ТУЗ-ийн гишүүний үүргээсээ нэн даруй чөлөөлөгджээ.
Түүний оронд 2013 оноос хойш “Nvidia”-ийн Санхүү хариуцсан захирлаар ажиллаж буй Колетт Кресс түр хугацаанд компанийг удирдахаар болсон байна. ТУЗ байнгын Гүйцэтгэх захирлыг компанийн дотоод болон гадаад нэр дэвшигчдээс сонгохоор төлөвлөжээ.
Огцрох шийдвэрийн цаана юу болов? Хуангийн огцрох шийдвэр нь түүний хувийн харилцаатай холбоотой мэдээлэл АНУ-ын үндэсний аюулгүй байдлын асуудал болж өргөжсөнтэй давхцаж байна. АНУ-ын тагнуулын байгууллагууд Хуангтай харилцаатай байсан Хятадын бизнес эрхлэгч Алис Хуангийг Хятадын тагнуулын үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй гэж сэжиглэн шалгаж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан “Nvidia”-ийн ТУЗ арваннэгдүгээр сарын 8-нд хараат бус шалгалт эхлүүлсэн.
Үүний дараа “The New York Times” хэвлэл Хуангийг компанийн удирдах албан тушаалтантай мөн хувийн харилцаатай байсан талаар мэдээлжээ. Энэ мэдээллийн дараа ТУЗ түүний албан тушаалын асуудлыг хэлэлцсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 12-нд огцрох шийдвэрийг зарласан байна.
“Nvidia”-ийн хувьцааны ханш 10 хувиар буурлаа Хуангийн удирдлагатай холбоотой тодорхойгүй байдал хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, “Nvidia”-ийн хувьцааны ханш арваннэгдүгээр сарын 12-ны АНУ-ын зах зээлийн нээлтийн өмнөх арилжаагаар 10.4 хувиар буурсан байна.
Ойролцоогоор 4 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээтэй тус компани арваннэгдүгээр сарын 17-нд улирлын санхүүгийн тайлангаа танилцуулах товтой байгаа юм. Удирдлагын гэнэтийн өөрчлөлт нь компанийн цаашдын технологийн стратеги, хиймэл оюуны чипийн зах зээл дэх байр суурийг хөрөнгө оруулагчид хэрхэн үнэлэхэд чухал хүчин зүйл болж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





