Санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан ч инээмсэглэн алхах тансаг зэрэглэлийн брэндүүд
Италийн загварын хот Милан, Их Британийн нийслэл Лондон болоод дурлалын хот Парис зэрэг хотод дэлхийн томоохон загварын брэндүүд шинэхэн коллекцоо танилцуулж байгаа ч тансаг зэрэглэлийн салбарын "лагшин муу" байна. Тодруулбал, тансаг зэрэглэлийн брэндүүдийн бизнесийн цаашдын төлөв тийм ч таатай харагдахгүй байгааг салбарын мэргэжилтнүүдээс өгсүүлээд хөрөнгө оруулагчид онцолж буй. Сүүлийн жилүүдэд тансаг зэрэглэлийн брэндүүд бүтээгдэхүүнийхээ үнийг мэдэгдэхүйц хэмжээнд нэмэгдүүлсэн нь чинээлэг хэрэглэгчдийг хүртэл төлсөн мөнгөндөө тохирсон үнэ цэнтэй бараа, бүтээгдэхүүн авч байгаа эсэхдээ илүү анхаарахад хүргэжээ.

Италийн загварын хот Милан, Их Британийн нийслэл Лондон болоод дурлалын хот Парис зэрэг хотод дэлхийн томоохон загварын брэндүүд шинэхэн коллекцоо танилцуулж байгаа ч тансаг зэрэглэлийн салбарын "лагшин муу" байна. Тодруулбал, тансаг зэрэглэлийн брэндүүдийн бизнесийн цаашдын төлөв тийм ч таатай харагдахгүй байгааг салбарын мэргэжилтнүүдээс өгсүүлээд хөрөнгө оруулагчид онцолж буй. Дэлхийн тансаг зэрэглэлийн хувийн хэрэглээний барааны зах зээл 2025 онд жилийн дүнгээр 358 тэрбум еврод хүрсэн нь 2024 оны 364 тэрбум еврогоос тухайн үеийн валютын ханшаар хоёр хувиар буурсан үзүүлэлт болсон. Мөн “Bain & Company” болон Италийн тансаг зэрэглэлийн бараа үйлдвэрлэгчдийн “Altagamma” холбооны энэ оны зургадугаар сард танилцуулсан судалгаагаар зах зээлийн хэмжээ энэ онд 2-4 хувиар өсч, 365-373 тэрбум еврод хүрэх үндсэн төлөвтэй байна. Гэвч Ойрх Дорнодын нөхцөл байдал, инфляц болон хэрэглэгчдийн итгэл сул байгаа нь сэргэлтийн төлөвт тодорхойгүй байдал үүсгэжээ. Ойрх Дорнодын хурцадмал байдал үргэлжилж, газрын тосны үнийн өсөлт инфляцын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа нь хэрэглэгчдийн төсөвт дахин дарамт учруулж байна. Үүний зэрэгцээ тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний үнэ сүүлийн жилүүдэд эрчимтэй өссөнөөр дундаж орлоготой хэрэглэгчдийн худалдан авалт саарч, салбарын эрэлт хамгийн чинээлэг хэрэглэгчдээс улам хамааралтай болжээ.
Инфляцын эрсдэлээс үүдэлтэй болгоомжлол Ойрх Дорнодын хурцадмал байдал үргэлжилж, газрын тосны хөөрөгдлөөс үүдэн дэлхий дахинаа инфляцын эрсдэл гаарч байгаа нь өрхийн төсөвт сөргөөр нөлөөлж, улмаар хэрэглэгчид хувийн хэрэглээгээ огцом танах хэрэг гараад буй. Үүнд хамгийн ихээр өртөж байгаа нь загварын салбар. Нэн ялангуяа тансаг зэрэглэлийн салбарын эрэлт саарч байгаа нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлсэн ба үр дүн нь хөрөнгийн зах зээлд өргөнөөр ажиглагдаж байна. Тодруулбал, Италийн тансаг зэрэглэлийн “Gucci” брэндийг эзэмшдэг “Kering”-ийн хувьцааны ханш өнгөрсөн оны есдүгээр сард Лука де Мео гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойших өсөлтөө бүрэн алджээ. Харин дэлхийн хамгийн том тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “LVMH” группийн хувьцааны ханш он гарсаар 37 хувиар буурлаа.
Брэндүүд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна Италийн тансаг зэрэглэлийн “Tod’s” брэндийн ТУЗ-ийн дарга Диего Делла Валле зах зээл богино хугацаанд огцом сэргэнэ гэж үзэхгүй байгаагаа баасан гарагт Милан хотноо сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа илэрхийлэв. Тэрбээр энэ талаар “Энэ болон ирэх жилийн хугацаа нь зах зээл тогтворжиж, нөхцөл байдлыг илүү таамаглах боломжтой болохыг хүлээсэн үе байх болов уу” гэдгийг хэлжээ. Зах зээлийн эрэлт суларсан үед брэндүүд шинэ загвараар хэрэглэгчдийг татахын зэрэгцээ загварын шоу зэрэг өндөр зардалтай зар сурталчилгаанд зарцуулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шаардлагатай болж буй. Салбарын мэргэжилтнүүдийн тооцоолсноор нэг томоохон загварын шоу зохион байгуулах зардал 10 сая евро буюу 11.47 сая ам.долларт хүрэх боломжтой юм.
Чинээлэг хэрэглэгчдийн төлөөх өрсөлдөөн Үүний зэрэгцээ “Bain” болон бусад зөвлөх байгууллагын судалгаагаар дундаж орлоготой хэрэглэгчдийн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнд зарцуулах мөнгө буурчээ. Мөн өндөр орлоготой, хамгийн их худалдан авалт хийдэг үйлчлүүлэгчдийн төлөөх өрсөлдөөн ширүүсч, компаниуд борлуулалт нь суларсан ч дэлгүүр, үйлчилгээ болон зөвхөн сонгогдсон хэрэглэгчдэд зориулсан туршлагад хөрөнгө оруулсаар байна. “Deloitte Advisory”-ийн түнш Федерко Баззани “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа энэ талаар “Брэндийн гүйцэтгэл эрс ялгарч байна” гэдгийг онцолж, “Салбарын тал орчим нь өсөлттэй байгаа бол бусад нь зах зээлд эзлэх байр сууриа алдаж байна” хэмээжээ. Түүний үзэж буйгаар компаниуд одоогийн өндөр үнийн түвшнээ “зөвтгөхийн тулд” инновац, хэрэглэгчийн туршлага болон соёлын нөлөөлөлдөө хөрөнгө оруулах эсвэл үнэ, ханшаа шинэчилж, ашгийн маржин зайлшгүй буурахыг хүлээн зөвшөөрөх сонголттой тулгарч байна. Италийн тансаг зэрэглэлийн “Prada” брэнд Милан дахь гол дэлгүүрээ саяхан шинэчилж, хамгийн өндөр худалдан авалт хийдэг үйлчлүүлэгчдэд зориулсан хувийн орон зай бий болгосон нь салбарын шинэ стратегийн нэг жишээ болжээ.
Чинээлэг хэрэглэгчид хүртэл картаа уншуулахдаа бүтээгдэхүүний үнийг шалгадаг болсон үе Сүүлийн жилүүдэд тансаг зэрэглэлийн брэндүүд бүтээгдэхүүнийхээ үнийг мэдэгдэхүйц хэмжээнд нэмэгдүүлсэн нь чинээлэг хэрэглэгчдийг хүртэл төлсөн мөнгөндөө тохирсон үнэ цэнтэй бараа, бүтээгдэхүүн авч байгаа эсэхдээ илүү анхаарахад хүргэжээ. Лондонд ажилладаг тансаг зэрэглэлийн бизнесийн зөвлөх Дэвид Уоттсын тайлбарласнаар компаниуд үнийн түвшнээ бууруулбал өмнө нь бүтээгдэхүүнээ хэт өндөр үнэлж байснаа хүлээн зөвшөөрсөн мэт харагдахын зэрэгцээ ашигт ажиллагаагаа алдаж болзошгүй. Харин үйлдвэрлэлээ танавал орлого нь буурах эрсдэлтэй байгаа аж.
Хэрэглэгчдийн чиг хандлага өөрчлөгдсөнөөр салбарын сэргэлт хойшлов Түүнчлэн хэрэглэгчдийн чиг хандлага өөрчлөгдөж байгаа нь салбарын сэргэлтийг хойшлуулж буй өөр нэг сорилт болж буй. Тодруулбал, “Diesel” брэндийг эзэмшдэг “OTB” группийн ТУЗ-ийн дарга Ренцо Россо хэрэглэгчид тансаг эд зүйлээс гадна эрүүл мэнд, сайн сайхан байдал, урт удаан наслалт, зочид буудал болон ресторан зэрэг үйлчилгээ, туршлагад илүү ач холбогдол өгч эхэлснийг даваа гарагт Милан хотноо болсон хурлын үеэр онцолжээ. Тэрбээр хэрэглэгчдийн сонголт өөрчлөгдсөнөөс шалтгаалан тансаг зэрэглэлийн салбар ойрын хугацаанд эрчимтэй сэргэх төлөв ажиглагдахгүй байгааг мөн дурдсан байна.
Тансаг зэрэглэлийн брэндүүд шинэ коллекцоо танилцуулж байна “Gucci”, “Dolce & Gabanna” болон “Giorgia Armani” зэрэг брэнд энэ одоо хоногт Милан хотноо шинэ коллекцоо танилцуулах юм. Харин есдүгээр сары 28-нд эхлэх Парисын загварын долоо хоногийн үеэр “LVMH”-ийн голлох брэндүүд болох “Dior”, “Louis Vuitton”-ийн шинэ коллекцууд салбарын анхаарлыг татах төлөвтэй байна. Үүний зэрэгцээ “Chanel” брэндийн бүтээлч захирал Матье Блазигийн шинэ загварууд амжилттай борлуулагдсанаар өрсөлдөгчдөөсөө илүү сайн гүйцэтгэл үзүүлж байгаа бөгөөд ирэх аравдугаар сарын 5-ны өдөр 2027 оны хавар, зуны коллекцоо танилцуулахаар товложээ.
Холбоотой мэдээ

Bernstein Энэтхэгийн том компаниуд шинэ технологийн доройтол давахгүйгээс гадаадын хөрөнгө татах шалтгаан хомс гэж үзэв
Bernstein Энэтхэгийн эдийн засаг хурдтай өсөж буй ч хувьцааны зах нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татах чадваргүй болсон гэж анхааруулав NSDL-ийн мэдээллээр есдүгээр сард гадаадын багц хөрөнгө оруулагчид 1.7 тэрбум ам.долларын хувьцаа зарж, оны эхнээс нийт бараг 26 тэрбум ам.долларт хүрэв Нео салбарын өсөлт жишиг индексэд сул тусч, том хөрөнгө байршуулалт саарах эрсдэл үргэлжилнэ

Өмнөд Солонгос АНУ-д $350 тэрбумын хөрөнгө оруулах амлалтаа биелүүлж эхэллээ
БНСУ АНУ-тай байгуулсан 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн хүрээнд Техас мужид хийн цахилгаан станц барих төслийг эхний хөрөнгө оруулалтаар сонголоо. 6.3 гигаваттын хүчин чадалтай станц нь хиймэл оюуны дата төв болон хагас дамжуулагчийн үйлдвэрүүдийн өсөн нэмэгдэж буй цахилгааны эрэлтийг хангахад чиглэнэ. Сөүл цөмийн эрчим хүчний хоёр төсөл болон АНУ-ын “Westinghouse” компанийн 5-10 хувийг эзэмших боломжийг мөн судалж байгаа ч хөрөнгө оруулалтын өгөөжтэй холбоотой асуудал хэлэлцээний гол сэдэв хэвээр байна.

Анх удаа сайн дураар даатгуулагчийн тэтгэврийн шимтгэлийн 50 хувийг чөлөөлнө
Нийгмийн даатгалд өмнө нь хамрагдаж байгаагүй иргэн анх удаа сайн дураар даатгуулбал тэтгэврийн даатгалын шимтгэлийн тодорхой хэсгийг төлөхөөс чөлөөлөх зохицуулалт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Чөлөөлөлтийг тухайн үед мөрдөж буй сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувиар тооцож, 24 сараас илүүгүй хугацаанд эдлүүлнэ. Шинэ зохицуулалт нь албан бус салбарт болон хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийг нийгмийн даатгалд анх удаа хамруулахад чиглэж байна.

Гачуурт, Хуандайн ам орчимд гурван өдөр цахилгаан хязгаарлана
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжруулах шугамын шинэчлэлийн ажил есдүгээр сарын 23-25-нд үргэлжилнэ. Есдүгээр сарын 23-нд 11:00-18:00, харин 24, 25-нд 09:00-19:00 цагийн хооронд цахилгаан хангамжид түр хязгаарлалт хийнэ. Тухайн бүсийн хэрэглэгчдийг цахилгааны хэрэглээгээ зохицуулж, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангахыг зөвлөжээ.

Бээжин чинээлэг иргэдийнхээ оффшор хөрөнгө болон орлогод ногдуулж буй татвар нь богино хугацаанд эрсдэл үүсгэж болзошгүй
Хятадын Засгийн газар чинээлэг иргэдийнхээ оффшор дансанд байршуулсан хөрөнгө болон түүнээс олсон орлогод татвар ногдуулах шинэ зохицуулалтаа хэрэгжүүлж буй. Энэхүү зохицуулалт нь Хонконг болон АНУ-д бүртгэлтэй зарим Хятадын компанийн хувьцаанд богино хугацааны эрсдэл үүсэж болзошгүйг “BofA Securities” мэдээллээ. Хятадын эрх баригчид долдугаар сард оффшор дансанд байршуулсан хөрөнгө болон түүнээс бий болсон орлогод хувь хүний орлогын татвар ногдуулж, урьд өмнө төлөөгүй татварыг 90 хоногийн дотор барагдуулах шаардлага тавьсан.

Өглөө юу өмсөхөө ч шийдэж чадахгүй байх нь сэтгэлзүйн хувьд туйлдаж эхэлсний дохио юм
Өглөө ямар хувцас өмсөхөө сонгох зэрэг урьд өмнө төвөггүй гаргадаг байсан жижиг шийдвэр хүртэл хэцүү санагдаж эхэлсэн бол та сэтгэлзүйн хувьд туйлдаж эхэлсэн байж болзошгүй юм. Сэтгэлзүйчийн хэлснээр сэтгэлзүйн хувьд туйлдах нь тусдаа хам шинж биш, харин удаан үргэлжилсэн стрессээс үүдэлтэй бие, сэтгэлзүйн туйлдлын өмнөх анхааруулах шинж байж болно. Тиймээс стрессээс түр хугацаанд холдохоос илүүтэй түүнийг үүсгэж буй өдөр тутмын нөхцөлөөс алийг нь бодитоор өөрчилж болохыг тодорхойлох нь чухал хэмээн сэтгэлзүйч зөвлөж байна.