Улсын хэмжээнд 338,500 тонн үр тариа хураагаад байна
Аравдугаар сарын 6-ны байдлаар улсын хэмжээнд 243,300 га талбайгаас 338,500 тонн үр тариа хураан авчээ.

Улсын ургацын комиссын мэдээлснээр 2026 оны аравдугаар сарын 6-ны байдлаар улсын хэмжээнд 243,300 га талбайгаас 338,500 тонн үр тариа хураан аваад байна. Мөн 10,700 га талбайгаас 134,300 тонн төмс, 9,300 га талбайгаас 138,400 тонн хүнсний ногоо хураажээ.
Малын тэжээлийн ургамлын хувьд 45,400 га талбайгаас 124,100 тонн, тосны ургамлын 27,600 га талбайгаас 14,600 тонн ургац хураан авсан байна.
Улсын хэмжээнд энэ онд нийт 580,400 га талбайд тариалалт хийсэн. Үүний 369,700 га-д үр тариа тариалснаас 317,900 га нь улаанбуудай байна. Түүнчлэн 12,800 га-д төмс, 13,400 га-д хүнсний ногоо, 94,100 га-д малын тэжээл, 90,400 га-д тосны ургамал тариалжээ.
Үр тарианы ургацын 61 орчим хувийг хураажээ
Ургацын урьдчилсан балансаар 2026 онд 555,300 тонн үр тариа, үүнээс 497,100 тонн улаанбуудай хураан авах төлөв гарсан. Аравдугаар сарын 6-ны байдлаарх 338,500 тонн үр тарианы ургацыг уг урьдчилсан баланстай харьцуулбал төлөвлөсөн хэмжээний 61 орчим хувийг хураагаад байна.
Төмсний ургац 168,200 тонн, хүнсний ногоо 218,400 тонн, малын тэжээлийн ургамал 201,800 тонн, тосны ургамал 50,400 тоннд хүрэх урьдчилсан төлөвтэй байгаа аж.
Ургац хураалтад 951 комбайн, 609 жатка, 230 үтрэмд 1,058 үр тариа цэвэрлэх төхөөрөмж, мөн төмс, хүнсний ногоо хураах 453 төхөөрөмж ажиллаж байна.
Ургац хураалтад 25,324 хүн ажиллаж байна
Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоолын дагуу ургац хураалтад шаардлагатай хүн хүчийг нэмэгдүүлж, аравдугаар сарын 6-ны байдлаар нийт 25,324 хүн ажиллаж байна.
Үүнд их, дээд сургуулийн 421 оюутан, Дотоод хэргийн их сургуулийн 645 сонсогч, Хил хамгаалах байгууллагын 135 цэрэг, Зэвсэгт хүчний жанжин штабын 18 анги, нэгтгэлийн 1,554 цэрэг, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 676 сонсогч хамрагджээ. Мөн 21,500 байнгын болон 393 түр ажилтан ургац хураалтад оролцож байна.
Дотоодын үйлдвэрлэл, хангамжийг тогтворжуулах зорилгоор энэ онд 100,000 тонн улаанбуудай нөөцлөхөөр төлөвлөсөн. Аравдугаар сарын 5-ны байдлаар 52,600 тонн буюу зорилтот нөөцийн 52.6 хувийг бүрдүүлээд байна.
Холбоотой мэдээ

АНУ-ын худалдааны алдагдал $105.6 тэрбумд хүрч, 2025 оны гуравдугаар сараас хойших дээд түвшинд хүрлээ
АНУ-ын Худалдааны яамнаас мягмар гарагт мэдээлснээр, тус улсын худалдааны алдагдал наймдугаар сард 105.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх сараас 13.7 хувиар өслөө.

BitMEX-ийн экс захирал Артур Хэйес хиймэл оюун хэт хөрөнгө оруулалтаас уналт, авралт үүсч крипто өснө гэж тооцоолов
Артур Хэйес хиймэл оюуны дэд бүтцийн хөөс хагарахад авралт хөтөлбөр гарч крипто дэмжинэ гэв Тэр 2027-2028 онд дата төвүүд ашиглалтад орж, тооцоолох нөөц хэт ихдэнэ гэж хэлсэн Дараагийн мөчлөгт…

Хэйс: Хиймэл оюуны хямралын дараах үед криптовалют ихээхэн ашиг хүртэж магадгүй
“BitMEX”-ийн гүйцэтгэх захирал асан Артур Хэйс хиймэл оюуны дата төвүүдэд хэдэн их наяд ам.долларын хэт их хөрөнгө оруулалт хийгдэж байна гэж үзэж байна.

Жим Крамер зах зээлийн хүчтэй савлагаанд эрсдэлтэй хувьцаанаас болгоомжлохыг сануулав
CNBC-ийн Жим Крамер өндөр үнэлгээтэй болон хүчтэй унасан хувьцаанд болгоомжтой хандахыг анхааруулав Тэр 30 жилийн өгөөж 6 хувь, цаашлаад 6.

Жим Крамер хиймэл оюуны өсөлтөөс ашиг хүртэхэд техно аваргуудыг илүүд үзэхээ хэллээ
CNBC-ийн Жим Крамер хиймэл оюуны өсөлтийг дагахдаа техник технологийн аваргуудыг илүүд үзэхийг уриалав. Тэр Meta ба Microsoft-ыг жишээ татаж, Meta ойролцоогоор 738, Microsoft 529 ам.

S&P 500 мягмар гарагт өдрийн доторх бүх цаг үеийн дээд түвшинд хүрч, хөрөнгө оруулагчдын эрсдэл авах дуршил сэргэснийг харууллаа
S&P 500 мягмар гарагт өдрийн доторх түүхэн дээд цэгт хүрч, зах зээлийн өөдрөг хүлээлт дахин хүчээ авлаа Индекс 7,844.