Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг таван салбарт түлхүү татна
Монгол Улс 1990-2025 онд 52.3 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт татсаны 74.4 хувь нь уул уурхайн салбарт төвлөрчээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах, дэмжих цогц үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг уул уурхайн салбараас төрөлжүүлж, таван чиглэлд түлхүү татахаар болжээ.
Монгол Улсад 1990-ээс 2025 онд 52.3 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг татсан байна. Улсаар нь авч үзвэл Нидерланд 44.5 хувийг бүрдүүлж байгаа бол БНХАУ 12.6, Сингапур 8.2 хувийг эзэлж байна.
Салбарын бүтцээр уул уурхай 74.4 хувь буюу хамгийн өндөр жинтэй байна. Бөөний болон жижиглэн худалдаанд 9.6, санхүү, даатгалын үйл ажиллагаанд 3.9 хувь нь ногджээ.
Засгийн газар цаашид сэргээгдэх эрчим хүч, өгөгдлийн төв, нэмүү өртөг шингээх уул уурхайн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэсэн таван чиглэлд гадаадын хөрөнгө оруулалтыг түлхүү татах бодлого баримтлахаар болжээ.
Дээрх салбаруудад хөрөнгө оруулсан тохиолдолд гаалийн албан татвараас чөлөөлөх бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөл хэрэгжиж дууссаны дараа төлөх боломж бүрдэх юм. Мөн томоохон аж үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэгчид холбогдох бусад хөнгөлөлтөд хамрагдах боломжтойг албаныхан онцоллоо.
Монгол Улсад 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулсан тохиолдолд 20 жилийн хугацаатай тогтворжуулалтын гэрчилгээ олгохоор төлөвлөсөн байдаг. Уг зохицуулалт нь Засгийн газар солигдсон ч томоохон хөрөнгө оруулагчдын татварын орчныг тогтвортой хадгалах зорилготой аж.
Хөрөнгө оруулагчдын гомдлыг 30 хоногт шийдвэрлүүлэхээр ажиллана
Хөрөнгө оруулалтын хуульд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, урт хугацаанд үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдүүлэх, оруулсан хөрөнгийг хамгаалах зохицуулалтыг тусгасан гэж Засгийн газар мэдээллээ.
Хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр “Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг” ажиллах бөгөөд Монгол Улсад хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжих, эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээхээр байна.
Гадаадын хөрөнгө оруулагчид Засгийн газар болон төрийн байгууллагатай холбоотой гомдол, санал гаргавал тус агентлаг хүлээн авч, холбогдох яам болон орон нутагт 30 хоногийн дотор шийдвэрлэх чиглэл өгөхөөр зохицуулжээ.
Хөрөнгө оруулалттай холбоотой маргаан шүүхийн шатанд удаашрах нь хөрөнгө оруулагчдын итгэлд сөргөөр нөлөөлдөг. Иймээс “Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг” маргааныг шүүхэд шилжихээс өмнө шийдвэрлэхэд чиглэсэн мэргэжлийн болон арга зүйн зөвлөмж өгөх юм.
Холбоотой мэдээ

“Оюутолгой”-гоос Монголд үлдэх үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр Австралитай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Ерөнхий сайд Н.Учрал Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Диктэй уулзаж, худалдаа, хөрөнгө оруулалт, сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааны талаар ярилцав.

S&P 500 индекс түүхэн дээд түвшинд хүрсэн ч зах зээлийн өсөлт цөөн хувьцаанд төвлөрчээ
АНУ-ын зах зээлийн өсөлт цөөн тооны том компанийн хувьцаанд төвлөрч, бусад хувьцааны оролцоо хумигдав.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогттой 2027 оны мөнгөний бодлогын талаар санал солилцов
Улсын Их Хурлын дарга Монголбанктай уулзаж, өсөлтийн өгөөж өрхөд шингэхгүй байгааг онцоллоо. Экспортын орлого 14.4 тэрбум ам.доллар болж, төлбөрийн тэнцэл 826 сая ам.долларын ашигтай гарчээ. Монголбанк инфляцыг зорилтот түвшинд барьж, төгрөгийн тогтвортой байдлыг дэмжих арга хэмжээг 2027 онд тусгана.

Гринландын аюулгүй байдлын хэлэлцээр уул уурхайн компаниудын хувьцааны ханшийг огцом өсгөв
АНУ, Дани, Гринландын аюулгүй байдлын шинэ хэлэлцээрт Арктикийн бүс дэх АНУ-ын оролцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Гринландын бүрэн эрхт байдлыг хэвээр хадгалахыг тусгажээ. Хэлэлцээрийн дараа Гринланд дахь чухал ашигт малтмалын төслүүдэд хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж, “Greenland Mines”-ийн хувьцааны ханш даваа гарагийн арилжаагаар 200 гаруй хувиар өслөө. Уг тохиролцоо нь газрын ховор элемент болон батлан хамгаалах салбарт шаардлагатай металлын барууны нийлүүлэлтийн сүлжээнд Гринландын ач холбогдлыг улам тодотгож байна.

Eli Lilly-ийн гүйцэтгэх захирал CNBC-д Foundayo эмийн талаар ярьж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татав
Eli Lilly-ийн гүйцэтгэх захирал CNBC-д ярьж, Foundayo төслийн талаар өөдрөг хүлээлтийг дахин өдөөв Ярилцлагыг CNBC-д онцгойгоор өгсөн бөгөөд гүйцэтгэх захирал нь Дэйв Рикс байсан Энэ нь жингийн менежментийн аман эмийн чиглэлд компанийн ирээдүйн хүлээлтийг дэмжих дохио болов

Eli Lilly-ийн гүйцэтгэх захирал Дэйв Рикс GLP-1 эмийн Foundayo аман зах зээлд эрчимтэй тэлж буйг CNBC-д хэллээ
Eli Lilly-ийн Foundayo аман GLP-1 эмийн өрсөлдөөнд хүч түрж, АНУ дахь байр сууриа зузаатгаж байна Шинэ аман GLP-1 өвчтөнүүдийн гуравны нэг нь Foundayo хэрэглэж, үйлдвэр 2030 он гэхэд ашиглалтад орох төлөвтэй Үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэх тусам олон зах зээлд нэвтрэлт хурдасч, таргалалтын эмийн өрсөлдөөн ширүүсэхөөр байна