40 насандаа тэтгэвэрт гарсан ч хоёр жилийн дараа ажилдаа эргэн орсон түүх
Вьетнамын иргэн Фат Нгуен 40 насандаа 20 тэрбум донгийн хөрөнгө, сар бүр 35-40 сая донгийн идэвхгүй орлоготой болсноор санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн гэж үзэн ажлаасаа гарчээ. Гэвч хоёр жил ажилгүй амьдарсны дараа зорилго, нийгмийн харилцаа дутагдаж эхэлсэн тул 2025 оны эхээр бүтэн цагийн ажилдаа эргэн орсон байна. Түүний туршлага санхүүгийн эрх чөлөө нь ажил хөдөлмөрийг бүрмөсөн орхих бус, өөрийн хүссэн ажил, амьдралын хэв маягийг сонгох боломж байж болохыг харуулж байна.

Вьетнамын технологийн салбарт 20 орчим жил ажилласан Фат Нгуен 40 насандаа 20 тэрбум донг буюу тухайн үеийн ханшаар 761,000 орчим ам.долларын хөрөнгөтэй болж, эрт тэтгэвэрт гарахаар шийджээ. Гэвч санхүүгийн хувьд эрх чөлөөнд хүрсэн ч ажил хөдөлмөргүй амьдрал түүнд урт хугацааны сэтгэл ханамж авчирсангүй.
Японы технологийн компаниудад системийн зөвлөхөөр ажиллаж байсан Нгуен залуу насандаа аль болох их орлого олж, эрт хөрөнгө оруулан, хурдан тэтгэвэрт гарахыг зорьж байв. Тэрбээр мөн нэгэн зэрэг хоёр, гурван ажил хийх үе ч байсан бөгөөд хоол, амралтаа хойш тавин олон цагаар ажилладаг байснаа дурсжээ.
Нгуен 2023 онд 40 нас хүрэх үедээ Хо Ши Мин хотын захад орон сууц, автомашин, нэг тэрбум донгийн бэлэн мөнгө болон хэд хэдэн газар эзэмшиж байв. Түрээсийн үл хөдлөх хөрөнгөөс сар бүр 35-40 сая донгийн орлого олдог болсон нь ажлаасаа гарах санхүүгийн боломж бүрдүүлжээ.
Ингэснээр Нгуен FIRE буюу "Financial Independence, Retire Early — санхүүгийн хараат бус байдалд хүрч, эрт тэтгэвэрт гарах хөдөлгөөний зарчмаар амьдрахаар шийдсэн байна.
Тэрбээр өөрийнхөө талаар “Би ажилдаа дургүй байгаагүй" гэдгийг онцолж, "Зүгээр л залуудаа хангалттай хурдан, шаргуу ажиллаж чадвал нэг өдөр хүссэнээрээ амьдарна гэж боддог байсан” хэмээжээ.
Вьетнамчууд эрт тэтгэвэрт гарахыг "мөрөөдөж" байна
FIRE хандлага Вьетнамд 2020 оны орчмоос илүү өргөн хүрээнд анхаарал татаж эхэлсэн байна.
“VnExpress”-ийн 20,000 орчим уншигчийг хамруулсан санал асуулгаар оролцогчдын ердөө 11 хувь нь албан ёсны тэтгэврийн нас хүртлээ ажиллах хүсэлтэй гэж хариулжээ. Харин 55 хувь нь 50 наснаас хойш, 29 хувь нь 40-50 насандаа, таван хувь нь 40 хүрэхээсээ өмнө тэтгэвэрт гарахыг хүссэн байна.
Нгуений хувьд ажлаасаа гарсны дараах эхний хоёр жил яг л түүний төлөвлөсөн шиг өнгөрчээ. Тэрбээр өглөөг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлж, ургамлаа арчлан, ур чадвараа хадгалахын тулд цөөн тооны жижиг төсөл дээр ажилладаг байв. Харин үдээс хойш спортоор хичээллэж, оройг гэр бүлдээ зориулжээ.
Чөлөөт цаг нэмэгдсэнээр урьд өмнө хойш тавьдаг байсан сонирхлуудаа хөгжүүлэх боломжтой болсон төдийгүй өсвөр насны хоёр хүүхэдтэйгээ илүү их цаг өнгөрөөх болжээ.
Нгуен энэ талаар “Тэр хоёр жилийн хугацаанд өөртөө болон гэр бүлдээ зориулж хийсэн зүйл маань өмнөх 10 жилийнхээс ч их байсан” гэж дурссан байна.
Санхүүгийн эрх чөлөөний дараах хоосон орон зай нэмэгдэв
Гэвч хүссэн зүйлсээ хийж дууссаны дараа өдөр тутмын амьдрал нэг хэвийн болж эхэлжээ. Эхнэр нь ажилдаа, хүүхдүүд нь сургуульдаа, найз нөхөд нь өөрсдийн ажил амьдралдаа завгүй байх үед Нгуен өөрийгөө эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралын хэмнэлээс тасарсан мэт мэдрэх болсон байна.
Ялангуяа цаг хугацаа, ажлын зорилт, шийдвэрлэх асуудалгүй өдрүүд удалгүй давтагдсан хэв маяг болжээ.
Тэрбээр “Хийхийг хүссэн бүхнээ хийж, тоглохыг хүссэн бүхнээ тоглосны дараа өглөө яах гэж сэрэхээ мэдэхээ больсон” хэмээн ярьсан байна.
Нгуен амьдралынхаа хэв маягийг дахин эргэцүүлэхэд эмнэлэгт хэвтсэн хамаатнаа эргэх үеийн нэг үйл явдал нөлөөлжээ. Эмнэлэгт үзүүлэхээр хүлээж буй өндөр настнуудыг хараад 40 гаруйхан настай атлаа өөрийн амьдралыг хэт эрт зогсоосон мэт санагдсан хэмээжээ.
“PACE Management Academy”-ийн ТУЗ-ийн дарга, доктор Жиан Ту Чунгийн тайлбарласнаар эрт тэтгэвэрт гарсан хүмүүс амьдралын зорилгоо тодорхойлоогүй тохиолдолд хоосон мэдрэмжтэй нүүр тулах эрсдэлтэй. Ажил хөдөлмөр нь зөвхөн орлого олох хэрэгсэл бус, бусдад үнэ цэн бүтээх, нийгмийн харилцаагаа хадгалах нэг суваг гэж тэр үзэж байна.
Түүний тайлбараар санхүүгийн эрх чөлөө нь карьераа заавал төгсгөх цэг бус, харин хүссэн ажлаа сонгох боломж юм.
Ажилдаа эргэн орсон нь
2025 оны эхээр Нгуен бүтэн цагийн ажилдаа эргэн оржээ. Харин өмнөхөөсөө ялгаатай нь ямар төсөл дээр ажиллахаа илүү сонголттой шийдэж, өөрийн хувьд ач холбогдолтой ажлуудад төвлөрөх болсон байна.
Өдгөө тэрбээр шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх төсөл удирдахын зэрэгцээ электроникийн үйлдвэрлэлийн шугамыг гадаадаас Вьетнам руу шилжүүлэх ажлыг хариуцаж буй аж.
Ажилдаа эргэн орсноор хамт олонтойгоо төвөгтэй асуудал шийдвэрлэх, шинэ зүйл сурах боломж дахин бий болжээ. Мөн нэмэлт орлогоо гэр бүлийн аялал болон өөрийн сонирхдог цэцэрлэгжүүлэлтийн тоног төхөөрөмжид зарцуулдаг болсон байна.
Гэсэн хэдий ч Нгуен тэтгэвэрт өнгөрүүлсэн хоёр жилээ алдагдсан хугацаа гэж үздэггүй гэдгээ онцлов.
Тэрбээр энэ талаар “Тэр хоёр жил байгаагүй бол хангалттай мөнгөтэй байх нь аз жаргалд хангалттай гэж одоо ч бодож явах байсан" гэдгийг онцолж, "Мөнгө зөвхөн цаг хугацааг худалдаж авч чаддаг, харин амьдралын утга учрыг хэн ч таны өмнөөс бүтээж чадахгүйг өөрөө туулж байж ойлгосон” хэмээн дүгнэжээ.
Холбоотой мэдээ

Хятад улс АНУ-ын хиймэл оюуны салбарын удирдагчдын удаашруулах уриалгыг няцааж, дэлхийн зохицуулалтад саад учруулж болзошгүйг анхааруулав
Бээжин АНУ-ын хиймэл оюуны салбарын зарим удирдлагын удаашруулах уриалгыг няцааж, дэлхийн зохицуулалтад нөлөөлнө гэв ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Го Жякунь 'айдас түгшүүр, сөргөлдөөн, өрсөлдөөн' нь дэлхийн засаглалын явцыг тасалдуулна гэж хэлэв Энэ байр суурь бодлогын зөрчлийг хурцатгаж, хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх хандлагыг ойрын хугацаанд нэмэгдүүлж магадгүй

Anthropic-ийн захирал хиймэл оюуны хөгжлийг удаашруулахыг уриалснаар салбарын хувьцаанууд огцом савлав
Anthropic-ийн гүйцэтгэх захирал хиймэл оюуны чадавхын хөгжлийг сааруулахыг уриалснаар AI хувьцаанууд даваа гарагт уналаа. Ази тивд SK Hynix 6%-иас дээш, Samsung Electronics 4%-иас дээш, SoftBank 10% буурч хаагдав. Хөгжлийн хурдыг хазаарлах хэлэлцүүлэг өргөжвөл өгөгдлийн төв, хагас дамжуулагчийн өөдрөг үнэлгээ дарамтад орж магадгүй.

Дональд Трамп Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилохоо зогсоохыг Владимир Зеленскийд уриалав
Дональд Трамп Украин ОХУ-ын боловсруулах үйлдвэрүүдийг онилохоо зогсоохыг уриалж, түлшний хомсдол дэлхийд нөлөөлж буйг анхааруулав AAA-гийн мэдээлснээр АНУ-ын дизель түлш дунджаар галлон нь 6.06 ам.доллар болж, өмнөх онтой харьцуулахад 63 хувь өсжээ Эрчим хүчний нийлүүлэлтийн эрсдэл даамжирвал тээвэр, хөдөө аж ахуй болон үйлдвэрлэлийн зардал цааш нэмэгдэх төлөвтэй

Иений огцом чангарлын дараа carry trade-ийн санхүүжилт өөр валют руу шилжих хүлээлт нэмэгдэв
Иений ханш огцом чангарах нь carry trade-ийн санхүүжилтийн үндсэн эх үүсвэрийг харж, зах зээлд чиглэл өөрчилж байна LSEG-ийн тоогоор иен доллараас сүүлийн долдугаар сарын сүүлээс хойш 6 хувь чангарч, CFTC-ийн мэдээллээр 9-р сарын 8 хүртэлх долоо хоногт 10,800 гэрээ цэвэр лонг болов Иенийн өсөлт үргэлжилбэл юань, канад долларын сонирхол нэмэгдэж, эрсдэлийн үнэлгээ дахин тохируулагдана

OCHUN Finance 40 тэрбум төгрөгийн 'OCHUN Актив ХБҮЦ'-ийг олон нийтэд санал болгож, урьдчилсан захиалга авч эхэллээ
OCHUN Finance биржийн бус бондын туршлагадаа тулгуурлан 'OCHUN Актив ХБҮЦ'-ийг олон нийтэд санал болгож эхэллээ. Нийт 40 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, 400,000 ширхэгийг тус бүр 100,000 төгрөгийн нэрлэсэн үнээр санал болгоно. Анхдагч зах зээлийн арилжаа есдүгээр сарын 21-нээс эхэлснээр хөрөнгөөр баталгаажсан бүтээгдэхүүний оролцоо тэлнэ.

Novo Nordisk таргалалтын эмийн өрсөлдөөнд байр сууриа сэргээхээр 'Novo' нэр, соёлоо шинэчилнэ
Novo Nordisk таргалалтын эмийн зах зээлд өрсөлдөх давуугаа сэргээхээр 'Novo' нэрийн шинэчлэл, соёлын өөрчлөлт зарлалаа Хоёрдугаар улиралд Novo Nordisk-ийн зах зээлийн эзлэх хувь 38.8%, Eli Lilly-ийнх 60.9% байсан гэж IQVIA мэдээллээр дурджээ Энэхүү шинэ байршуулалт нь хөрөнгө оруулагчдын өсөлтийн хүлээлтэд хариу өгч, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төлөвтэй байна