АИ-92 шатахууны дээжүүд стандартын шаардлага хангажээ
К2 ангиллын бензиний октаны тоо 93, хүхрийн агууламж 157-170 мг/кг байсан бол Евро-5 буюу К5 ангиллын бензиний октаны тоо 92-95, хүхрийн агууламж 4.4-10 мг/кг гарчээ.

АМГТГ-аас нийслэлийн шатахуун түгээх станцуудад борлуулж буй АИ-92 автобензиний чанарт хийсэн түүвэр шинжилгээгээр шалгасан дээжүүд нь стандартын шаардлага хангасан тухай мэдээллээ.
Тус байгууллага энэ сарын 28-наас 30-нд нийслэлийн ШТС-уудаас К2 буюу энгийн болон К5 буюу Евро-5 ангиллын АИ-92 бензиний дээжийг түүврийн аргаар авчээ. Дээжүүдийг АМГТГ-ын Уул уурхай, газрын тосны төв лабораторид шинжилсэн байна.
Шинжилгээгээр К2 ангиллын АИ-92 бензиний октаны тоо 93 гарсан бол хүхрийн агууламж килограмм тутамд 157-оос 170 миллиграмм байжээ. Тус ангиллын бензиний октаны тоо стандартаар 92-оос дээш, хүхрийн агууламж 500 мг/кг-аас ихгүй байх шаардлагатай.
Харин Евро-5 буюу К5 ангиллын АИ-92 бензиний октаны тоо 92-оос 95, хүхрийн агууламж 4.4-өөс 10 мг/кг гарсан байна. К5 ангиллын бензиний хүхрийн агууламж стандартаар 10 мг/кг-аас хэтрэхгүй байх ёстой.
Тиймээс К2 болон К5 ангиллын АИ-92 бензиний дээжүүд октаны тоо болон хүхрийн агууламжийн үзүүлэлтээр холбогдох стандартын шаардлагыг хангасан гэж үзжээ. АМГТГ нийслэлийн ШТС-уудад худалдаалж буй АИ-92 автобензиний чанарт тогтмол хяналт, шалгалт хийж байгаа гэж мэдээллээ.
Холбоотой мэдээ

Ирэх өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр сэрүүснэ
Есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 4-нийг хүртэл нутгийн ихэнх хэсгээр сэрүүсэж, зарим газраар хур тунадас орно. Улаанбаатарт шөнөдөө -5...-2 хэм, өдөртөө 8...10 хэм дулаан байх төлөвтэй байна.

Сингапурын төрийн хөрөнгө оруулагч Temasek Ойрхи Дорнодод байр сууриа тэлж, Абу Даби, Эр-Риядад салбар нээнэ
Temasek Ираны дайн сүүдэрлэсэн ч хөрөнгө таталт ширүүссэн Ойрхи Дорнодод оролцоогоо тэлж байна Абу Даби, Эр-Рияад дахь шинэ оффисууд 2027 оны эхний хагаст нээгдэж, бүсийн төв болно Энэхүү байршуулалт…

"Машины банкаа заавал дүүргэх гэсэн хандлага шатахуун авах дарааллыг нэмэгдүүлж байна"
ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээ сар бүр 20-30 хувиар буурсан нь дотоодын нийлүүлэлт тасалдах эрсдэлийг нэмэгдүүлж буйг албаныхан онцоллоо.

“Boeing” АНУ-ын Тэнгисийн цэргийн шинэ үеийн сөнөөгч онгоцыг бүтээх $20 тэрбумын гэрээг үзэглэлээ
АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани Пентагон болон АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинтэй дараагийн үеийн “F/A-XX” сөнөөгч онгоцыг хөгжүүлэх 20 гаруй тэрбум ам.

Улаанбаатарын угсармал орон сууцны дулаалгын ажлыг стандартчлан шинэчилж, насжилт ба эрчим хүчний үр ашгийг зэрэг сайжруулна
Улаанбаатар хот угсармал орон сууцнуудаа орчин үеийн стандартаар шинэчилж, дулаан алдагдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэв.

Д.Трамп: Би тэдэнд юу ч санал болгоогүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой тодорхой буултын хариуд Тегеранд хориг арга хэмжээг сулруулах санал тавьсан гэх мэдээллийг няцаалаа.