ХЭНТИЙ АЙМГИЙН 700 ГАРУЙ ЗАЛУУ... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас залуучуудын хөгжлийг дэмжих бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох,Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлдорон…

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас залуучуудын хөгжлийг дэмжих бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох,Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлдорон нутгийн залуучуудын санал, хэрэгцээг тусгах зорилгоор Хэнтий аймагт 2026 оны 10 дугаар сарын 27–31-ний өдрүүдэд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газруудын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан тус үйл ажиллагаанд 18 сум, 4 тосгоны 700 гаруй залуучуудыг хамруулж, бүсчилсэн хөгжлийн бодлогод уялдуулан Төвийн бүсийг Хэрлэн, Зүүн бүсийг Батноров, Хойд бүсийг Биндэр, Баруун бүсийг Жаргалтхаан, Урд бүсийг Бор-өндөр сумдад тус тус зохион байгуулж, "Монголын сайн дурынхны төв" ТББ, Хэнтий аймаг дахь "Монголын залуучуудын холбоо" ТББ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Цагдаагийн хэлтсүүд хамтран ажиллав.
Залуучууд хэлэлцүүлгийн үеэр газар олголт, орон сууцны хүртээмж, хөрсний бохирдол, хог хаягдлын боловсруулалт, 0–2 насны хүүхэд харах үйлчилгээ, залуу малчдын хөгжил, залуу ажилтны хөгжих орчин, залуучуудын хөгжлийн төв байгуулах зэрэг орон нутгийн тулгамдсан асуудал, хэрэгцээ, шийдлийн талаар санал, санаачилгаа илэрхийллээ.
Мөн“VOLUNTEER+PLUS”хөтөлбөрийг танилцуулж, сайн дурын үйл ажиллагааны үндэсний стандартын төсөлд залуучуудын саналыг авлаа.
Хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгыг нэгтгэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон залуучуудын хөгжлийг дэмжих бодлого, хөтөлбөрт тусгах юм.
Залуучуудын дуу хоолой – Бодлогын шийдэл.Залуучуудын оролцоо – Орон нутгийн хөгжил.

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ