Хятадын аж үйлдвэрийн ашиг зургадугаар сараас хойших хамгийн өндөр өсөлтөө үзүүллээ
Хятадын аж үйлдвэрийн ашиг есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өсч, зургадугаар сараас хойших хамгийн өндөр өсөлтөө үзүүллээ.

Хятадын аж үйлдвэрийн ашиг есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өсч, зургадугаар сараас хойших хамгийн өндөр өсөлтөө үзүүллээ. Дэлхий даяар хиймэл оюуны технологийн эрэлт нэмэгдсэн нь тус улсын тзехнологийн үйлдвэрлэлд эергээр нөлөөлж байгаа ч дотоодын хэрэглээ сул буй нь аж үйлдвэрийн салбарын сэргэлт жигд бус байгааг харуулж байна.
Хятадын аж үйлдвэрийн ашиг 2025 онд ялимгүй өсөлт үзүүлэхээсээ өмнө гурван жилийн турш дараалан агшаад байсан юм. Харин энэ онд Бээжингийн эрх баригчид салбаруудын үнийн ширүүн өрсөлдөөнийг хязгаарлах арга хэмжээ аван, хиймэл оюунтай холбоотой тоног төхөөрөмжийн эрэлт нэмэгдсэнээр салбарын ашиг хоёр оронтой тоогоор өсөлт үзүүлжээ.
Хиймэл оюуны эрэлт аж үйлдвэрийн ашиг өсөхөд голлон нөлөөлж байна
Дэлхийн хиймэл оюуны салбар эрчимтэй тэлж, Ираны дайнаас шалтгаалан түүхий эдийн ханш өссөн нь Хятадын уул уурхай, хагас дамжуулагч болон түүхий эд нийлүүлэгч компаниудын ашигт эергээр нөлөөлж буй.
Гэвч түүхий эдийн ханш өссөн нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зардлыг нэмэгдүүлж байна. Үүний зэрэгцээ дотоодын эрэлт сул байгаа нь үйлдвэрлэлийн зардлын өсөлт хэрэглэгчдэд санхүүгийн дарамт үүсгэх эрсдэлийг хязгаарлаж байгаа юм.
Дотоодын хэрэглээ эдийн засгийн сэргэлтийг хазаарлаж байна
Хятадын эдийн засаг гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар өсч, өмнөх улирлаас ялимгүй хурдасчээ. Ингэснээр оны эхний есөн сарын эдийн засгийн өсөлт 4.6 хувьд хүрсэн нь Бээжингийн 4.5-5.0 хувийн зорилтот түвшинтэй дүйж байна.
Гэсэн хэдий ч есдүгээр сарын жижиглэн худалдааны борлуулалт өмнөх оны мөн үеэс ердөө 1.1 хувиар өсөөд байгаа нь шинжээчдийн таамгаас өндөр боловч өмнөх сараас төдийлөн сайжраагүй дүн болж байна.
Хэдийгээр орон нутгийн засаг захиргааны өрийн эрсдэл нэмэгдэж, хуучин барааг шинээр солиход олгодог татаасын үр нөлөө буурч байгаа ч Бээжин дотоодын эрэлтийн дэмжих том бөгөөд шинэ арга хэмжээ авах шинжгүй байна.
Холбоотой мэдээ





