egov.mn

КИРГИЗ УЛСТАЙ АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖУУДЫГ СУДАЛНА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Молдогазиевийг хүлээн авч уулзан, хоёр улсын аж үйлдвэр, эрдэс…

Энэ мэдээг программ автоматаар бэлтгэсэн.

КИРГИЗ УЛСТАЙ АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖУУДЫГ СУДАЛНА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Молдогазиевийг хүлээн авч уулзан, хоёр улсын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр сайд Г.Дамдинням Монгол Улсын Засгийн газраас эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлж буй бодлогын шинэчлэл, Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдийн талаар танилцуулав. Тэрбээр ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, геологийн суурь судалгааг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалын салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч байгааг онцоллоо. Мөн Монгол Улс түүхий эдийн экспортоос нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шилжих бодлого баримталж байгааг тэмдэглэж, Дархан хотод байгуулах ган хайлуулах үйлдвэр, кокс үйлдвэрлэл, алт, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр болон газрын тосны салбарын төслүүдийн талаар мэдээлэл өглөө. Киргиз Улсын Элчин сайд Монгол Улсын эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлж буй бодлогын шинэчлэлийг өндрөөр үнэлж, геологийн судалгааны дэвшилтэт технологи, геологийн мэдээллийн цахимжилт, чухал ашигт малтмал, ураны төслүүд болон алт боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Киргиз Улсад хуримтлагдсан алтны уурхайн хаягдлыг дахин боловсруулах технологи, туршлагыг Монголын талтай хуваалцах боломжтойг дурдлаа. Талууд далайд гарцгүй хоёр улсын хувьд тээвэр, логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Энэ хүрээнд Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын төсөл, төмөр замын тээврийн автоматжуулалт болон бүс нутгийн тээврийн шинэ гарцын талаар санал солилцов. Мөн шатахууны нөөц, агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцлаа. Уулзалтын төгсгөлд талууд холбогдох байгууллагуудын түвшинд харилцан айлчлал зохион байгуулж, геологи, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, тээвэр логистикийн чиглэлээр бодит төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хамтран судлахаар санал нэгдэв. АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ

Хуваалцах
Дараагийн мэдээPhoenix Metals Лексингтонд ил уурхай байгуулах боломжийг шалгаж, өргөн эрдэсжилт илрүүлэв
Мэдээллийн захиалга

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.

Холбоотой мэдээ

Уул уурхай

Phoenix Metals Лексингтонд ил уурхай байгуулах боломжийг шалгаж, өргөн эрдэсжилт илрүүлэв

Уул уурхайАвтомат

2 мин уншихАвтомат

Azzuro Resources-ийн 2026 оны 11 дүгээр сарын 18-ны мэдэгдлийн 1 дүгээр зураг: Ред Хилл (Майхан уул) зэс-алтны төсөлд гүйцэтгэсэн өрмийн цооногууд, Хойд, Төв, Өмнөд бүс
Уул уурхай

Azzuro Resources Ред Хилл төсөлд массив сульфидын бүсийг 140 метрээр уртасгаж, өрөмдлөгөө 4,000 метр болгон өргөжүүллээ

Уул уурхайАвтомат

3 мин уншихАвтомат

Уул уурхай

Perpetua Resources вольфрамын нийлүүлэлтийг дэмжих санамж бичиг байгуулжээ

Уул уурхайАвтомат

2 мин уншихАвтомат

Уул уурхай

Codelco Габриэла Мистраль уурхайн үйл ажиллагааг 2055 он хүртэл сунгах байгаль орчны зөвшөөрөл авлаа

Уул уурхайАвтомат

2 мин уншихАвтомат