“НОМЫН САН СУДЛАЛ-2026” ЭРДЭМ ... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Монгол Улсын Үндэсний номын сан үүсгэн байгуулагдсаны 105 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Номын сан судлал-2026” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2026.11.19) Үндэсний номын сангийн салбар номын сангийн үзэсгэлэнгийн танхимд болж байна.
Хурлыг нээж Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг нар үг хэллээ. Энэ үеэр газрын дарга Д.Наранцэцэг номын сангийн салбарыг ирээдүйн чиг хандлагад нийцсэн бодлого, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, инновацад тулгуурлан хөгжүүлэх шаардлагатайг дурдав. Яамнаас салбарын эрх зүйн орчин, бодлого зохицуулалтыг шинэчлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, сан хөмрөгийг цахимжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд хурлын илтгэл, судалгааны үр дүн салбарын бодлого, үйл ажиллагааны шинэчлэлд хувь нэмэр оруулна гэж тэмдэглэлээ.
Хурал нь номын сангийн салбарын өөрчлөлт, шинэчлэлийг судалж үйл ажиллагаанд нэвтрүүлэх, судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих замаар үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой. Энэ удаад номын сан судлаачдаас гадна соёл, боловсрол, мэдээлэл, шинжлэх ухааны салбарын эрдэмтэд оролцож байна. Хурлын үеэр Үндэсний номын сангийн 105 жилийн ойд зориулсан “Эрдэмд хөтөлсөн 105 жил” тусгай үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна.
Хуралд хэлэлцэж буй үндсэн илтгэлүүд:
Монгол Улсын Үндэсний номын сангийн түүхэн хөгжил 1921-2026 — Б.Ичинхорлоо
Номын сангийн талаар төрөөс баримтлах бодлого: Уламжлалт сан хөмрөгөөс дижитал мэдлэгийн нэгдсэн тогтолцоо руу — Д.Наранцэцэг
Номын сан нь соёлын боловсрол ба олон нийтийн оролцоог идэвхжүүлэх институт болох нь — Ж.Эрхэмтөгс (Ph.D, профессор, СУИС-ийн проректор)
Номын сангийн салбар нь дижитал шилжилтийн үеийн мэдээллийн боловсролын тулгуур институт болох нь — Б.Галаарид (Сэтгүүл зүйн ухааны доктор, дэд профессор)
Монголын номын сан судлалын онол ба хөгжил — Т.Хайдав (Ph.D)
“Номын сан судлал” хөтөлбөрөөр төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээл: эрэлт, нийлүүлэлт ба ажил эрхлэлтийн дүн шинжилгээ — Б.Амарзаяа
Номын сангийн куратор ба үзүүллэг, үзэсгэлэн дэглэх тухай — О.Ангарагсүрэн (Ph.D)
Энэхүү хурал нь номын сангийн мэргэжилтнүүд, судлаачид, эрдэмтэд туршлага солилцох, салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох эрдмийн чухал талбар болж байгааг зохион байгуулагчид онцолж байна.

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ