egov.mn
БондАвтомат

М.Макгинес: АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өссөн нь төсвийн бодлогод тулгарч буй голлох эрсдэл

АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 5 хувийг давж, улсын өрийн үйлчилгээний зардал цаашид эрчимтэй өсөх эрсдэл эрсдэл нэмэгдээд байна.

Хуваалцах
М.Макгинес: АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өссөн нь төсвийн бодлогод тулгарч буй голлох эрсдэл

АНУ-ын Засгийн газрын зээлжих өртөг сүүлийн хэдэн арван жилийн дээд түвшинд хүрч, өсөн нэмэгдэж буй өрийн хэмжээнээс үүдэн төсвийн хямрал үүсэх эсэх асуудал хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлж байна. Зах зээлийн жишиг болох АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 5 хувийг давж, түүхэн дээд түвшнээ шинэчилсэн энэ үед Конгрессын Төсвийн албаны тооцоогоор тус улсын цэвэр хүүгийн зардал 2026 оны санхүүгийн жилийн эхний 11 сард 1.05 орчим их наяд ам.долларт хүрээд байна. Бондын өгөөж өндөр хэвээр байвал Засгийн газар шинээр өр босгох, мөн хугацаа нь дууссан өрөө дахин санхүүжүүлэхэд илүү өндөр хүү төлөх шаардлагатай болно. Улмаар хүүгийн зардал нэмэгдэх тусам төсвийн санхүүжилтийн хэрэгцээ өсч, дахин илүү их өр тавих шаардлага тулгардаг. АНУ-ын Холбооны төсвийн хариуцлагатай хорооны ерөнхийлөгч Маяа Макгинес уг мөчлөгийг төсвийн бодлогод тулгарч буй голлох эрсдэл гэж тодорхойлжээ. Тэрбээр Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 5 хувийг давсны дараа “Хүү нь өрийн хэмжээг өсгөж, эргүүлээд өр нь хүүгийн түвшин нэмэгдүүлсээр байвал эцэстээ өрийн хэмжээг тогтоон барих боломжгүй болно” гэдгийг мэдэгдсэн байна.

Хүүгийн зардал 1.6 их наяд ам.долларт хүрч болзошгүй байна Гэхдээ бондын зах зээлийн зарим шинжээч АНУ-ыг төсвийн хямралд хүрэх болоогүй байгааг онцоллоо. Тодруулбал, “TD Securities”-ийн стратегич Геннадий Голдберг болон Молли Брукс нар “төсвийн сүйрэл хараахан нүүрлээгүй байна” гэж дүгнэжээ. Тус банк 2026 оны санхүүгийн жилийн хүүгийн зардлыг 1.1 орчим их наяд ам.долларт хүрнэ хэмээн тооцоолж байна. Харин бондын өгөөж одоогийн өндөр түвшиндээ хэвээр хадгалагдвал санхүүжилтийн зардал 2027 онд 1.4 их наядад хүрэх бол 2028 онд 1.5 их наяд, 2029 онд 1.6 их наяд хүртэл өсөхөөр байгаа аж. Гэхдээ АНУ-ын хувьд төсвийн хямралаас сэргийлэх нэг чухал алхам нь бүх өр, зээлээ өнөөгийн өндөр хүүгээр нэг дор дахин санхүүжүүлэх шаардлагагүй юм. Учир нь Засгийн газрын өрийн жигнэсэн дундаж хугацаа 5.9 жил байгаа тул өндөр хүүгийн нөлөө хугацаа нь дууссан бондуудыг шинээр санхүүжүүлэх явцад аажмаар төсөвт шингэх аж. Одоогийн байдлаар богино хугацаатай үнэт цаасыг хассан Засгийн газрын бондын дундаж купоны хүү 3.1 хувьтай байна. Үүнээс гадна АНУ-ын нийт өрийн дундаж хүү 3.4 орчим хувь байгаа нь эдийн засгийн нэрлэсэн өсөлтөөс доогуур түвшин болж буй. АНУ-ын Эдийн засгийн шинжилгээний хорооны тооцоогоор нэрлэсэн ДНБ хоёрдугаар улиралд жилийн дүнгээр тооцсон 8.5 хувийн хурдаар өсчээ. Эдийн засаг өрийн хүүгээс хурдан тэлж байгаа нь одоогоор өрийн ачааллыг удирдах боломжийг хадгалж буй нэг хүчин зүйл гэж “TD Securities” үзэв.

Гэхдээ бондын өгөөжийн өсөлт зөвхөн Засгийн газрын өртэй холбоотой биш АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж 5 хувийг давсан шалтгааныг зөвхөн улсын өртэй холбон тайлбарлах боломжгүй гэж шинжээчид үзэж байна. Тодруулбал, “TD Securities” эдийн засгийн өсөлт хүлээлтээс хүчтэй байгаа, Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх хүлээлт, газрын тосны ханшийн өсөлт, компаниудын бондын нийлүүлэлт болон богино хугацааны хөрөнгө оруулагчдын зан төлөв зэрэг хүчин зүйл өгөөж нэмэгдэхэд голлон нөлөөлж буйг дурджээ. Мөн “BMO Capital Markets”-ийн АНУ-ын хүүгийн стратегийн ахлах Иан Линген мөн эдийн засгийн тэсвэртэй байдлыг гол хүчин зүйлсийн нэг гэж үзэж байна. Түүний тайлбарласнаар урт хугацаатай бондын өгөөжийн өсөлтийн ихэнх хэсэг нь бодит хүү нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд хөрөнгө оруулагчид эдийн засгийн өнөөгийн болон хүлээгдэж буй өсөлтийг харгалзан үзэж байгаа аж.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Францын Засгийн газрын 10 жилийн хугацаат бондын өгөөж 4.5 хувийг давж, 2008 оноос хойших дээд түвшинд хүрлээ — Гэрэл зураг: 24tsag.mn
Бонд

Францын Засгийн газрын 10 жилийн хугацаат бондын өгөөж 4.5 хувийг давж, 2008 оноос хойших дээд түвшинд хүрлээ

Франц болон Германы 10 жилийн хугацаат бондын өгөөжийн зөрүү нэг нэгж хувийг давлаа. Францын төсөв, өрийн төлөвтэй холбоотой хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдэж байна.

3 мин унших