МОНГОЛ УЛС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨС... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Монгол Улсыг зорин ирэх гадаад жуулчдын урсгал тогтмол нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын өсөлт үргэлжилж байна.

Монгол Улсыг зорин ирэх гадаад жуулчдын урсгал тогтмол нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын өсөлт үргэлжилж байна. Статистик мэдээллээр Монгол Улсад 10 сарын байдлаар нийт 925,857 жуулчин хүрэлцэн ирж, нэг сая жуулчин хүлээн авах зорилтын 92,6 хувьд хүрлээ.
Гадаад жуулчдыг улс орноор авч үзвэл 2026 оны 10 дүгээр сарыг хүртэлх хугацаанд:
ОХУ-аас 309,471;
БНХАУ-аас 224,345;
БНСУ-аас 137,752;
Япон Улсаас 41,749;
АНУ-аас 19,793 жуулчин тус тус иржээ.
НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагаас (UN Tourism) 2026 оны 9 дүгээр сард гаргасан тайланд олон улсын аялал жуулчлалын эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг танилцууллаа. Тус тайланд Монгол Улс гадаад жуулчдын тоо болон зарцуулалтын өсөлтөөр дэлхийн тэргүүлэгч 20 улс, зах зээлийн тоонд багтсан байна.
Гадаад жуулчдын өсөлтөөр дэлхийд 7 дугаарт эрэмбэлэгдэв.
Тайланд дурдсанаар 2026 оны эхний хагас жилд Монгол Улсыг зорин ирсэн олон улсын жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27 хувиар өссөн байна. Энэхүү үзүүлэлтээр манай улс дэлхийн хамгийн өндөр өсөлттэй 20 зорин очих газрын 7 дугаарт, Ази-Номхон далайн бүс нутагтаа 5 дугаарт эрэмбэлэгдлээ.
Аялал жуулчлалын зарцуулалтын өсөлтөөр Ази, Номхон далайн бүст 2 дугаарт оров.
Олон улсын аялал жуулчлалын зарцуулалтын өсөлтийн жагсаалтад Монгол Улс 19 хувийн өсөлттэйгөөр дэлхийд 6 дугаарт, Ази-Номхон далайн бүсийн зах зээлүүдээс 2 дугаарт эрэмбэлэгдэв. Энэ нь манай улсыг зорих жуулчдын урсгал нэмэгдэхийн хэрээр аялал жуулчлалын салбараас олох эдийн засгийн бодит өгөөж тогтвортой өсөж байгааг харуулж байна.
Монгол Улс тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, орон нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөлжүүлэх, эдийн засагт оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаагийн үр дүн бөгөөд нэг сая дахь зочноо хүлээн авахад бэлэн болоод байна.
Эх сурвалж: НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага (UN Tourism), 2026 оны 9 дүгээр сарын мэдээлэл

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ