Лондоны гудамжууд Зул сарын гэрлээ асааж эхэллээ
Их Британийн нийслэл Лондон хотод Зул сарын баярын гэрэлтүүлгийн улирал арваннэгдүгээр сарын 1-нд эхэлж, төвийн томоохон худалдаа, аялал жуулчлалын бүсүүд гэрлээ үе шаттай асааж байна.

Их Британийн нийслэл Лондон хот Зул сарын баярын бэлтгэлээ эхлүүлж, худалдаа, аялал жуулчлалын гол гудамжуудын баярын гэрэлтүүлгийг арваннэгдүгээр сарын эхнээс асааж байна. Хотын төвийн “Leicester Square”-ийн гэрэлтүүлэг арваннэгдүгээр сарын 1-нд ассан бол бусад томоохон байршлын гэрэлтүүлгийг ирэх өдрүүдэд үе шаттай асаахаар төлөвлөжээ.
“Carnaby Street”-ийн гэрэлтүүлгийг арваннэгдүгээр сарын 4-нд асаах бөгөөд энэ жилийн чимэглэл 1990-ээд оны дурсамж, өнгө төрхөөс санаа авчээ. Харин арваннэгдүгээр сарын 5-нд “Regent Street”-ийн алдарт сахиусан тэнгэр хэлбэртэй гэрэлтүүлэг эргэн ирнэ. Тухайн өдөр гудамжийг оройн 17:00–21:00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнөөс чөлөөлж, иргэдэд зориулсан баярын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Арваннэгдүгээр сарын 12-нд “Covent Garden”-ийн 300,000 гаруй гэрэл асна. Тус бүсэд алтан хонх, толин бөмбөлөг, гацуурын чимэглэл байрлуулахын зэрэгцээ “West Piazza” талбайд Их Британид ургуулсан том гацуур мод засахаар болжээ. Мөн театрын урлагтай холбогдсон “The Theatre of Christmas” хөтөлбөр долоон долоо хоног үргэлжилнэ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





